• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0
 

"Upper+ Review" багийн залуус Монголд технологийн стартапуудыг сонгон бизнесийн амьдрах чадвар, маркетинг, ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ гэх мэт 4 гол бүлгийн хүрээнд 14 дэд сэдвээр шүүмж бичиж эхэлсэн билээ. Шүүмжийн хоёр дахь дугаарыг хүлээн авна уу.

 I. Бизнесийн амьдрах чадвар (Viability)

1. Бизнесийн үйл ажиллагааны чиглэл: Мессеж болон төлбөрийн платформ. “Үргэлж хамтдаа” гэх уриатай, мессеж болон мессенжерийн үүрэг гүйцэтгэж, харилцаа холбооны хэрэгцээг хангана гэдэг нь хэрэглэгчид санал болгож буй үндсэн давуу тал нь юм. Дэлгүүр, үзвэр, үйлчилгээний газруудад мерчантын төхөөрөмж байршуулсан нь хялбар төлбөр тооцооны экосистемд өөрийн хувийг эзлэхийг зорьж буйг харуулж байна.

Одоогоор энэ зах зээлд бэлэн мөнгө, картын буюу POS гүйлгээнээс бусад төлбөрийн систем дээр өрсөлдөөн ширүүн байгаа ба ийм өрсөлдөөнд бага хувь эзэмшээд ч атугай тэсч үлдэх нь байгууллагын гол стратеги байдаг. Гэрээтэй мерчантуудаа халамжлах замаар үнэнч хэрэглээ (лояалти) үүсгэж, аажмаар зах зээлээ тэлэх бодлого баримтлах нь зүйтэй ба иймэрхүү хандлага ажиглагдаж байгаа нь сайшаалтай. 

Финтек, цахим төлбөр тооцоо, дижитал хэтэвчийн зах зээлд одоогоор 20 орчим өрсөлдөгч байна. Энэ төрлийн шийдлүүд өөр өөрийн онцлогтой ч ихэнх нь технологийн дэвшил (data analytic, artificial intelligience, big data, data mining, 5G) шүтсэн хандлагатай байгаа нь хэрэглэгчид суурилсан зөв оффлайн стратеги баримталвал боломжтойг илтгэнэ.

Одоогийн байдлаар 400.000 орчим хэрэглэгчтэй гэсэн мэдээлэл байгаа ч өдөр тутам идэвхитэй хэрэглэгч нь дээрх тооны 1/100-д ч хүрэхгүй гэх таамаглал байна. Учир нь чатлах, харилцаа холбооны шийдэл дээр бусад дэлхийн платформуудтай өрсөлдөх шаардлагатай болж байгаа ба одоогоор “Үндэсний” гэхээс өөр ялгарал, давуу тал гаргаж ирээгүй учраас олон нийтийн хэрэглээ болж чадахгүй байна.

2. Бизнес модель: МонголЧатын орлого олох гол хэлбэр нь MDR (Merchant discount rate) модель болов уу. Гэхдээ өөр моделиудыг хамт барьж болдог ба одоогоор үүнээс өөр модель харагдахгүй байна.  (Ижил бизнес модельтэй гадны үйлчилгээ: Google Wallet).

3. Ирээдүй: Технологийн талаасаа дэлхийн тэргүүлэх чат аппликэйшнүүдтэй ижил сегментэд хэрэглэгдэж байгаа нь ирээдүйг нь бүрхэг болгоно гэж үзэж байна. Нэн тэргүүнд ялгаралаа олох,  түүнийгээ хоногшуулах шаардлагатай. 

II. Маркетинг (Marketing)

1. Маркетингийн стратеги: Маркетингийн стратегийн хувьд After only, Demonstration strategy баримталж байна. Маркетингийн үйл ажиллагаануудыг харахад хэлбэр, техник, копиврайт зэрэг нь нэг хэлбэрийн буюу стратеги нь зөв бол үр дүнтэй байж болохуйц. Өнгөлөг, гоё ганган, загварлаг байдлыг шүтэж байгаа нь буруу зүйл биш боловч бизнесийн үндсэн концепцоо таниулах, сурталчлах тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа. 

Зорилтот зах зээл: Зорилтот зах зээл нь технологид дуртай, Gen Z үеийнхэн гэж харагдахаар сурталчилгааг их хийж байгаа. Магадгүй ажиллах боловсон хүчин нь залуучууд учраас, тэр өнцгөөсөө харж, “гоё” урталчилгаануудыг хийж байгаа нь анзаарагддаг.

2. Брэндчлэл: Уриа үг: “Үргэлж хамтдаа”. Байдаг л үг

3. Маркетингийн харилцаа холбоо: Сурталчилгаануудыг харахад өнгөлөг, эрч хүчтэй, үйл явдал, дүрслэлтэй, уриалсан хэлбэртэй. Art direction, copywriting-ийн хувьд зорилтот бүлэг болох Gen Z-дээ тохирсон байгаа нь сайшаалтай. 

III. Ажиллагаа

1. Үндсэн функциудын оновчтой байдал

Карт бүртгүүлэх: Данснаас бага хэмжээний мөнгөн дүнгээр гүйлгээ хийж, хийгдсэн дүнгээр баталгаажуулж байгаа нь олон улсад шалгарсан арга бөгөөд түүнийг ашигласан нь их таалагдлаа. Харин гүйлгээ хийсэн дүнг оруулж баталгаажуулахад хойноосоо урагшаа бөглөгдөж байгаа нь жаахан толгой эргүүлэм юм. Гурав дахь оролдлого дээрээ амжилттай хийв. 

2. Хэрэглэгчийн интерфэйс, дизайн Дизайн сайтай бөгөөд хэрэглэхэд хялбар талдаа.Бүртгэл шинээр үүсгэxэд хялбар. Дугаараа оруулаад ирсэн кодоор бүртгэл үүсгэнэ. Цааш мэдээллээ тааваараа оруулаад яваx боломжтой нь манайд тогтсон жишиг болоод байx шиг байна. Дансаа цэнэглэx явц ойлгомжтой, картны дугаараа хийгээд ирсэн жижиг дүнтэй гүйлгээний утгыг оруулна. Цаашлаад email verification давxар хийдэг болвол зүгээр. Нэрүүд монгол хэл дээр, үсгийн фонт уншиж танилцаxад дөxөмтэй боловч нэг л хоосон амин сүнсгүй мэт мэдрэмж өгч байна.

 
TAGS
#Business