A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 85 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 85 | |
|
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авсан ч төд удалгүй эдгэрч, үүрэгт ажилдаа эргэн орсон.
Бусдын хүндэтгэлийг хүлээж, хайрыг татсан тэрээр замбараагүй шар үс, үргэлж хөлөглөдөг унадаг дугуйгаараа олонд танигдсан. Тэгвэл Жонсоны ямар хүмүүжлээр өсөж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн түүхтэй танилцъя.
Борис Жонсоны талаарх баримтууд:
Нэр: Түүнийг анх Александр Борис де Пфеффель-Жонсон хэмээн нэрлэсэн ч Борис Жонсон гэх болжээ.
Төрсөн өдөр: 1964 оны зургаадугаар сарын 19
Төрсөн газар: АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлсэн ч Британийн Консулын газарт бүртгүүлсэн учир хоёр улсын харьяат гэдэг.
Мэргэжил: Сэтгүүлч, түүхч, улстөрч
Хобби: Регби буюу Америк хөлбөмбөг тоглох дуртай.
Гэр бүл: Түүний өмнөх эхнэрийг Марина Уилер гэдэг бөгөөд тэд 4 хүүхэдтэй. Харин түүний одоогийн сүйт бүсгүй Кэрри Саймонд бөгөөд тэд нэг хүүтэй болсон билээ.
Төгссөн сургууль: 1983 онд Жонсон Оксфордын их сургууль төгссөн.
Ажиллаж байсан албан тушаалууд:
Борис Жонсоны амьдралд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол гэр бүл нь гэхэд хэлсдэхгүй. Түүний өвөг эцэг Османы эзэнт гүрний Гадаад хэргийн сайд байжээ. Харин өвөө нь Европын комисст хүний эрхийг хамгаалагч байсан гэдэг.
Эцэг Стэнли Патрик нь улстөрч, сэтгүүлч байсан бөгөөд АНУ-ын Колумбийн их сургуульд эдийн засаг судлаачаар багагүй хугацаанд ажиллажээ. Ээж Шарлотта Фоссет нь зураач мэргэжилтэй бөгөөд хоёрдугаар Георг хааны удам юм.
Жонсон нэг эгч, хоёр ахтай. Ах, эгч нар нь насны хувьд тэрсхэн тул түүний хамгийн сайн найзууд байжээ. Томоотой, хичээнгүй Жонсон багадаа сонсголын бэрхшээлтэй байсан учир хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн аж.
Борис Жонсоны одоогийн баримталдаг, түүний эцэг эхийн сургасан зарчим бол “Улс орон, гэр бүлийн гишүүн бүр хамтдаа байхдаа хүчтэй” хэмээх үг юм.
Түүний аав Stanley Johnson “I'm a Celebrity...Get Me Out of Here” хэмээх Британийн телевизийн шоунд оролцож, долдугаар байрт шалгарсан аж.
Тэрээр “Аливаа зүйлд өөрийгөө сорих нь л чухал. Ялах, ялагдах нь огт хамаагүй” хэмээн хүүхдүүддээ үргэлж захидаг байна.
Харин түүний ээж Charlotte Johnson Wahl "Би хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг зөв ч буруу ч байсан дэмждэг. Энэ нь нэг талаараа тэдэнд өөртөө итгэх итгэлийг бий болгодог" гэжээ.
Үүнээс үзэхэд түүний гэр бүлийнхний ажил, мэргэжил болон ойр дотно харилцаа нь өнөөдрийн Борис Жонсонг бий болгожээ.
Борис Жонсон аливаа зүйлийн эсрэг бол өөрөөс нь өндөр албан тушаалтай хэн ч байсан хамаагүй зоригтойхон саналаа хэлдэг зарчимтай.
Түүний улс төрд хэрэгжүүлсэн хамгийн том ажил бол Их Британийг Европын холбооноос тусгаарласан явдал юм.
2019 оны арваннэгдүгээр сард түүний эв дүйгүйхэн шал угааж буй бичлэг сошиал орчинд тарж, олон хүнд хүрсэн. Тэрээр сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй үерийн гамшигт автсан Английн умард хэсгийн Дербишир мужид ажиллахдаа үерт автсан нүдний шилний дэлгүүрийг цэвэрлэлцсэн нь тэр аж.
Ерөнхий сайдаар ажилласан эхний өдөр нь Шотландын Үндэсний Намын удирдагч Ян Блэкфорд түүнийг “Нэгдсэн Вант улсын сүүлчийн ерөнхий сайд” хэмээн зарласан. Энэ бүх үйл явдал нь хүмүүс түүнд хэрхэн итгэл хүлээлгэж, найддаг болохыг илэрхийлж буй хэрэг юм.
Жонсон 1993 оны тавдугаар сард багын найз Марина Уилертэй гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон ч 2018 онд салсан түүхтэй. Гэсэн ч тэрээр хүүхдүүддээ цаг зав гаргаж, шүлгийн ном хүртэл зориулан гаргасан халамжтай аав юм.
Түүний одоогийн сүйт бүсгүй Кэрри Саймонд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр амаржиж, хүүтэй болжээ.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|