• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    170   |  
0

АНУ-ын Brookings Institute-ийн судалгаагаар ирээдүйд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэг буюу давтамжтай болон өгөгдөл цуглуулах ажлууд хүний оролцоогүй хийгдэх талаар дурджээ.

АНУ-д гэхэд хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэг нь хүний оролцоогүй болох өндөр эрсдэлтэй бөгөөд тэдний ажлын 70 хувийг машин /робот/ хийж чадах бол 36 хувь нь дундаж эрсдэлтэй тул тэдний ажлын 30-70 хувийг робот хийж чадах аж. Үлдэж буй 40 хувийг бага-эрсдэлтэйд тооцогдож буй бөгөөд тэдний ажлын 30-аас доош хувийг л робот гүйцэтгэнэ.

Технологийн салбарт хийгдэж буй инноваци, дижитал шилжилтийн нөлөөгөөр одоогийн ажил мэргэжлийн эрэлт буурч, шинэ зах зээлийн орон зай бий болсноор шинэ мэргэжлүүд бий болж байгаа билээ. Тус байгууллагын гаргасан тайланд хамгийн эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтаас түүвэрлэн хүргэж байна.

Өгөгдөл илрүүлэгч

Бидний амьдралын бүхий л орон зайд өгөгдөл нь ус агаар мэт чухалд тооцогдох болсон тул ирээдүйд компаниудад энэ их өгөгдлийг боловсруулж, бизнесүүдэд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох үүнд тулгуурлан шинэ гаргалгаа, саналуудыг гаргаж ирэх мэргэжлүүд илүү эрэлттэй байх аж. 

Дата цуглуулах үйл явц нь “IOT"  буюу интернетэд суурилсан юмсын төхөөрөмжүүд, сенсор /өгөгдлийг хүлээн авч холбогдсон төхөөрөмж рүү мэдээлэл илгээгч/, ойрын зайн мэдрэгч төхөөрөмж, тооцооллын аппарат, сүлжээний топологи, дараагийн үеийн fog тооцоолол, өгөгдлийн гүйцэтгэлийн хурдасгуур, хиймэл оюун ухааны чадамж” зэргийн ажиллагааны үр дүнд бий болно. Энэ мэргэжлийн ирээдүйг төсөөлөхөд тийм ч хол сонсогдохгүй. 

Учир нь өдгөө маш олон бизнесүүд хэрэглэгчийнхээ мэдээллийг цуглуулж түүнд тулгуурлан үйлдвэрлэл, борлуулалтаа явуулахад цаг болон мөнгөө зориулах болсон билээ.

Ярилцагч, хамт алхагч

Дэлхийн ихэнх улсад хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-н судалгаагаар 2050 он гэхэд хүн амын 16 хувь буюу зургаан хүн тутмын нэг нь 65-аас дээш настай хүн байна гэсэн тооцоо гарчээ.(2019 онд хүн амын 9 хувь нь буюу 11 хүн тутмын нэг нь 65-аас дээш настай хүн бүрдүүлж байна)

2018 онд түүхэндээ анх удаа 65-аас дээш настнуудын тоо 5-аас доош настай хүүхдүүдийн тоотой тэнцсэн билээ. Насжилт уртасч буйтай холбоотойгоор ахмадууд технологийг одоогийнхоос илүү их хэрэглэх бөгөөд тэр үед  онлайн платформ ашиглан тэдэнтэй ярилцах, тэднийг сонсох, хамт салхилах хүний эрэлт нэмэгдэж аж.

IT туслагч

IT туслагч нь өөртөө үйлчлэх IT платформуудыг бий болгох зорилгоор тухайн байгууллагын shadow-IT ажиллагаа буюу мэдээлэл технологийг төвийн дэмжлэггүйгээр программ болон техник хангамжийн бие даасан үйл ажиллагааг хангаж ажиллана.  

IT туслагч багаа чадваржуулах, shadow-IT-г хангаж ажиллах үүрэгтэй.

Ёс зүйн хорооны мэргэжилтэн

Аливаа байгууллагын шийдвэр гаргалтад мэргэжлийн ёс зүй хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьдаг мэргэжилтнийг хэлдэг байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн бодлого, ажил олгогчид ажилтнуудынхаа аюулгүй ажиллах нөхцөлийг бүх шатанд хангаж буй эсэхт хяналт тавих үүрэгтэй.

Хиймэл оюун ухааны бизнес хөгжлийн менежер

Технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед хиймэл оюун ухааны тооцоолол хийх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн эрэлттэй.

Өөрөөр  хэлбэл хиймэл оюун ухааны бизнес хөгжлийн менежер бол борлуулалтын ажилтан гэсэн үг юм. Учир нь хиймэл оюун ухааны хөгжилд хүмүүсийн оролцоог ихээр шаарддаг байна.

Дижитал оёдолчин

Уламжлалт оёдолчны ажил мэргэжил үгүй болохгүй ч дижитал шилжийн ачаар шинэчлэгдэх аж. Cognizant-ын үзэж буйгаар хувцас үйлдвэрлэлийн компаниуд хязгаарын тооцооллын технологийг ашиглан хэрэглэгчийн биеийн хэмжээг авч, хүсэл сонирхлыг тандах бөгөөд үйлдвэрийн оёдолчид дижитал оёдолчны олж ирсэн мэдээлэлд тулгуурлан хувцас урлана гэж үзэж буй. 

Ийм байдлаар  хэрэглэгчийн биед яг цав таарсан хувцсыг хувцас үйлдвэрлэлийн салбарынхан урлаж, шинэ түвшинд хөгжих боломжтой.

Хязгаарын тооцооллын мэргэжилтэн (Edge computing)

Бидний өдөр тутамдаа интернет орчинд хийж буй бүх ажил, өгөгдөлийг Amazon, Microsoft, Google, болон IBM-ийн үүлэн тооцооллын баазад хадгалдаг. Дижитал эриний экосистем өргөжихийн хэрээр Edge computing буюу хязгаарын тооцоолол нь тухайн мэдээллийн эх үүсвэрээс ямар процессоор, ямар зайд, хэрхэн хүргэгдэж байгааг тодорхойлох мэргэжлийн эрэлт нэмэгдэнэ. 

Хязгаарын тооцооллын мэргэжилтэн нь товчоор аливаа мэдээллийн бусадтай холбогдох холбоо хамаарал, функц, сувгуудын үр ашигтай ажиллагаа, хурдад шинжилгээ хийдэг мэргэжилтэн юм.

Финтессийн хувийн дасгалжуулагч

Боловсрол, ажлын байр дижитал шилжилтэд өртөж буй энэ эринд цахимаар дасгалжуулах фитнессийн багч эрэлтэй байх нь ээ.

Хиймэл оюун ухааны тусламжтай эрүүл мэндийн техникч

Ирээдүйд хиймэл оюун ухааны хөгжлийн ачаар мэргэжилтнүүд өвчтөнөөс зайнаас шинжилгээ авах, оношлох, шаардлагатай эмчилгээг хийж, зөвлөгөө өгч ажиллах болно. Тиймээс хиймэл оюун ухааны бүтээсэн техникийн хэвийн ажиллагааг хангах мэргэжилтнүүд эрэлт ихсэнэ.

Кибер хотын шинжээч

Өгөгдлийг тогтмол урсгалд шинжилгээ хийж хотын аюулгүй байдал, хамгаалалт,  ухаалаг төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангаж ажилладаг хүмүүсийг кибер хотын шинжээч гэж нэрлэдэг байна.

Санхүүгийн дасгалжуулагч  

Санхүүгийн сахилга батын дасгалжуулагч нь хэрэглэгчдэд санхүүгийн дижитал үйлчилгээг ойлгох чиглүүлэгч байхаас гадна санхүүгийн сахилга баттай байхад сургах, хянах мэргэжилтнийг хэлэх аж.

Робот-хүний хамтын ажиллагааг зохицуулах мэргэжилтэн

Хүн төрөлхтөн болон робот хамтран ажиллах болсон өнөө үед бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд хүн болон техникийн хамтын ажиллагаа, харилцааг зохицуулдаг  Man-machine teaming manager гэх мэргэжил эрэлттэй байх нь.

Квант машин судлалын шинжээч

Квант машин судлалын шинжээч нь машин сургалтын алгоритмүүдийн гүйцэтгэл болон хурдыг сайжруулах, бизнесийн ертөнцөд тулгамдаж буй асуудалд хамгийн богино хугацаанд инновацлаг шийдлийг олох, хөгжүүлэх үүрэгтэй.

Онлайн дэлгүүрийн зөвлөх

Цар тахлын хөл хорионы үед онлайн худалдааны үйлчилгээ илүү эрчимжиж буй билээ. Энэ чиг хандлага худалдааны салбарын ирээдүйг тодорхойлоод буй.

Онлайн дэлгүүрийн зөвлөх гэж нь интернет худалдаа хийхэд хэрэглэгчдэд туслах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэх, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүнийг олоход тусалдаг хүнийг хэлнэ.

Хувийн мэдээллийн хакер

Хувийн мэдээллийн хакер нь дата арилжаа хийх буюу ба хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах өргөн боломжийг эрэлхийлж, олж авч зорилтот бүлгүүдэд арилждаг хүмүүс юм.

Ой санамж эмчлэгч

Дэлхий дахинд насжилт жил ирэх тусам уртсаж байгаа талаар дээр дурдсан билээ. Виртуал бодит байдлын төхөөрөмжийн тусламжтай ой санамжаа алдсан  өвчтөнүүдийг амьдралынх нь тодорхой цаг хугацаа, үйл явдалд аваачиж ой санамжийг сэргээх мэдрэл судлаач, виртуал бодит байдлыг хөгжүүлэгчийн хавсарсан мэргэжилтэй хүмүүс шинэ эринд эрэлттэй байх нь ээ.

AR / Баяжуулсан бодит байдал/-аар аялуулагч

Виртуал бодит байдлын дараагийн үе шат болох AR буюу баяжуулсан бодит байдлыг ашиглан аливаа орчныг ямарваа нэг хэмжээс, дизайнд оруулах, дүрслэл үүсгэх, тоглоом бүтээх зэргээр цахим платформуудад зориулсан хөгжүүлэлт, аяллыг бий болгох мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэх аж.

Генетик судлаачид

Жэндер болон арьс өнгөний ялгаатай байдал судлаачдын нэгэн адил генетикийн ялгаатай байдал судлаачид нь ирээдүйд бизнесийн байгууллагатай нягт хамтарч ажиллана гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

 
TAGS
#Business