• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0
 

Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг мэс засалд орсон, тэр бүү хэл нас барсан гэх таамаг мэдээллүүд цацагдсан. Харин тэрээр ням гарагт амьд гэдгээ мэдэгдэж, бордоны үйлдвэрийн нээлтэд оролцохоор ирсэн юм.

Бидний мэдэхээр хатуу зан чанартай, харгис ерөнхийлөгч гэгддэг Ким Жон Ун чухамдаа ямар хүмүүжлээр өсөж өнөөдрийг хүрсэн талаарх сонирхолтой түүхийг хүргэж байна.

КИМ ЖОН УНЫ ТАЛААРХ БАРИМТУУД:

Төрсөн өдөр: 1983 оны нэгдүгээр сарын 18 (Түүний төрсөн он 1983 эсвэл 1984 гэдэг нь тодорхойгүй)

Төрсөн газар: Хойд Солонгосын “Pyongyang” хот

Хобби: Тэрээр сагсан бөмбөг сонирхдог бөгөөд "Chicago Bulls" багийн дэмжигч. Мөн "The Beatles" хамтлагийн дуунуудыг сонсох дуртай. 

Мэргэжил: Физикийн чиглэлээр суралцаж байсан. Мөн цэргийн офицер цолтой.

Гэр бүл: Түүний эхнэр бол дуучин бүсгүй Ри Соль Жу. Өдгөө тэд гурван хүүхэдтэй.

Төгссөн сургууль: "Kim Il-sung" их сургуулийг физикч, "Kim II-sung" цэргийн их сургуулийг армийн офицероор тус тус төгсжээ. Мөн Швейцарийн Бернийн олон улсын сургуульд Пак Ун гэх нууц нэрээр суралцаж байсан гэдэг.

 
 
 

Ким Жон Ун нь 1994-2011 онд Хойд Солонгосын удирдагч байсан Ким Жон Илийн хүү юм. Эхээс гурвуулаа бөгөөд ах, эмэгтэй дүүтэй. Ким Жон Уны төрсөн оныг өвөөгийнх нь төрсөн өдрөөс 70 жил, аавынхаас нь 40 жилийн дараа тааруулахын тулд сольсон гэх таамаг бий. Тэгэхээр Ким 1983 эсвэл 1984 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн.

Түүнийг өдий зэрэгтээ дэлхийн хүн болоход нөлөөлсөн хамгийн үнэнч зөвлөх нь түүний авга эгч Ким Гён Хи, хүргэн ах Чан Сун Тэк хоёр юм. Залуухан ерөнхийлөгч Ким Жон Ун улс орноо удирдах туршлага хомс учир тэднээс хэрхэн улс төр удирдах арга барилаас суралцаж, цэргүүдээ удирдуулахыг хүссэн байна. 

Гэвч удалгүй авга эгчийнхээ нөхрийг 2013 онд төрийн эсрэг гэм нүгэл үйлдсэн шалтгаанаар цаазалсан. Өөрийн нэг номерийн хамтран зүтгэгчээ цаазалсан нь тэд өөр өөр хүсэл, зорилготой байсантай холбоотой гэдэг.

Дарангуйлагч гэх тодотгол бүхий залуу удирдагч ийнхүү улс төрийн эсрэг үзэл бодолтой хүмүүсийг цаазладаг нь нэг удаагийн хэрэг биш юм. Ким Жон Ун тус улсын тэргүүн болсноос хойш 16 дээд албан тушаалтныг цаазлажээ.

 
 

Тэр аавтайгаа үнэхээр адилхан. Та анзаарсан бол Кимийн гэрийнхний үсний засалт, хувцаслалт зэрэг нь яг л нэг хэвэнд цутгачихсан мэт ижил. Хүмүүс түүнийг аавтайгаа адилхан болохын тулд үс, царайгаа засуулсан хэмээн цуурдаг.

Түүний аав Ким Чен Ир “Би хүүхдүүддээ цаг гаргах нь ховор ч үгээрээ бус үйлдлээрээ үлгэрлэхийг хичээдэг. Эцэг хүн хүчирхэг байвал хүүхдүүд маань ч хүчирхэг байхыг хүснэ” хэмээн хэлж байжээ.

Харин түүний ээж Ko Yong-Hui хүүдээ хичээлээ хийхэд нь үргэлж тусалдаг байсан. Кимийг их бүрэг ичимхий, дуугүй хүүхэд байсан талаар ээж нь хожмоо дурсжээ. 

Тэрээр “Ирээдүйд эцгийнхээ ажлыг өвлөн авах нь тодорхой байсан учир хүүгийнхээ мэдлэг боловсролд ихээхэн анхаарсан. Хүн хэдий муу явлаа ч оюун ухаанд орших мэдлэг  боловсрол хэзээд илүүдэхгүй” гэжээ.

Үүнээс харахад үгээрээ бус үйлдлээрээ хүүхдэдээ үлгэрлэх нь чухал төдийгүй мэдлэг боловсролын төлөө анхаарал хандуулж, цаг гаргах нь тэднийг дэлхийн хүн болгохгүй юм гэхэд насан туршийн хөрөнгө оруулалт болох ажээ.

 
 
 
TAGS
#Business