A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |
|
“Stanford”-ийн их сургуулийн магистр, “Creative writing”/бүтээлч бичих/ ур чадварын багш Аmy Love Tomasso нь “Gurun Academy-н урилгаар Монгол залууст эссэ бичих ур чадварын хичээл заахаар түр хугацаанд Улаанбаатарт иржээ. Аmy багш хот зохион байгуулалт, тогтвортой хотжилт мэргэжлээр бакалаврын зэраг, Стэнфордын их сургуульд “Creative writing”-аар магситрийн зэргээ хамгаалсан юм. Юуг бүтээлч бичвэр гэх, эссэгээр өөрийгөө илэрхийлэхэд юун дээр юуг анхаарах талаар Аму багштай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу.“Creative writing” гэж юуг хэлэх вэ. Яагаад бүтээлч бичих чадвар бидэнд хэрэгтэй вэ?
-Энэ ойлголт утга зохиолын бүхий л төрөл, академик ур чадвар зэрэг бүх төрлийн бичих чадварыг хамруулж ойлгож болно. Та ямар мэргэжилтэй байхаас үл хамааран эзэмших ёстой чухал чадварын нэг бол бүтээлчээр бичих чадвар юм.
“Creating writing”-ийн ач холбогдол нь интэртайнмэнт буюу дан ганц уран зохиолын зорилгыг агуулах бус аливаа дүрээр дамжуулж хүмүүст ёс суртахуун, хүмүүжил, хүнлэг сэтгэлийг олгодогт оршино. Өөрийн бодол, ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжээ бусадтай хуваалцах түлхүүр юм.
Түүнчлэн аливааг шүүн тунгаах, өөрийнхөө дотоод ертөнц руу өнгийн, таньж мэдэх, сайн сэтгэгч болоход тусалдаг.
Их сургуулийн элсэлтийн эссэ бол “Creative writing”-ийн нэг хэлбэр юм. Энэ нь SAT болон бусад шалгалтын шүүмж, асуудал дэвшүүлсэн бичвэрүүдээс эрс ялгаатай. Энэ нь өөрийн түүхээ бусадтай хуваалцах, амьдралд тань тулгамдаж буй асуудалтай хэрхэн тэмцэж байгааг өгүүлэх, яагаад энэ сургуульд сурах хүсэлтэй байгаа хийгээд ирээдүйн зорилго мөрөөдлөө илэрхийлэх боломж юм.
-Таны анзаарснаар хүмүүс ихэвчлэн тэтгэлгийн эссэ бичихэд юун дээр алддаг вэ?
-Эхнийх нь хандлага болон сэтгэлгээ. Уг нь өөрийгөө бусдаас давуу гэдгээ илэрхийлэх хамгийн том боломж байтал би судлаач, инженер, математикч болох учраас бичих чадвар надад хэрэггүй гэхчлэн эссенд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх явдал юм.
-Дараагийнх нь буруу, муу бичих вий гэх бодол, айдас. Бичих ур чадварын хувьд зөв хийгээд буруу бичих гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү өөрийн сэтгэлгээ, амьдралын түүхээ үнэнээр илэрхийлэх нь чухал.
-Ихэнх хүний гаргадаг бас нэг алдаа нь тодорхойгүй, хэт их ерөнхийлж бичих явдал. Өөрийнхөө талаар бичих ёстой байтал дэлхий, нийгэм бусад хүмүүсийн асуудал, бусдын туршлага, үзэл бодлыг оруулсан нь ажиглагддаг.
-Өвөрмөц эссэ бичнэ гээд зөвхөн хэлбэрт анхаараад, агуулга ойлгомжгүй бичихээс зайлсхийх хэрэгтэй.
-Та өөрийн гадаад хэл сурсан туршлагаа бидэнтэй хуваалцвал. Хэр их хөдөлмөр зарцуулсан бэ?
-Энэ түүх их сонирхолтой. Би итали хэлийг бие дааж сурсан. Нийтдээ 15 жилийг Итали хэл зарцуулсан гэж хэлж болно. Чөлөөт цагаараа ном уншина, радио, подкаст их сонсдог байв. Ярихын хувьд бол Италид хадмындаа очиж ярьж сурсан. Түүнээс өмнө Итали хүнтэй ярьж байгаагүй.
Шууд тухайн хэлний орчинд өөрийгөө аваачих нь нэг ёсондоо цочирдмоор үйл явдал байв. Тэр үеэс л чихний минь бөглөө гарч, алдах ичихээс үл эмээн ярьж эхэлсэн. Хожим Стэнфордод сурахдаа Италийн уран зохиол болон Итали хэлний хичээл авсан юм. Энэ нь миний хэлний түвшинг үлэмж дээшлүүлсэн. Одоо Монголоор ярьж сурахаар хичээж байна.
-Англи хэл сурахаар шамдаж буй залуус та ямар зөвлөгөө өгөх вэ?
–Танд англи хэл сурахын тулд заавал гадагшаа явах шаардлагагүй. Интернетийг сайн ашиглаарай гэж хэлье. Кино үзэх, дуу, радио, подкаст, сонсох, нийтлэл, ном унших гээд хязгааргүй боломжийг үнэгүй санал болгодог. Хамгийн гол нь өдөр бүр тодорхой цаг гаргаж, алгасалгүй давтах хэрэгтэй.
-Бидний хувьд бичгийн хэлийг уншаад сайн ойлгодог хэрнээ гадаад хүмүүстэй ярих чадвар дутаад байдаг?
-Үг бүрийг чангаар дуудаж уншдаггүй болохоор бид буруу дуудлагатай ярих нь цөөнгүй. Тиймээс та сонсох дадлага маш их хийх хэрэгтэй. Тэгснээр үгсийг хэрхэн зөв дуудаж, хэрхэн холбож байгааг анзаарна.
Мөн ижил зорилготой найзуудтайгаа сурч буй хэлээрээ ярилцан хамтдаа алдаагаа засаж, өөрсдөдөө багшилж болно. Гадаад хүмүүстэй ярилцаж, дадлага хийх төлбөртэй, төлбөргүй гээд маш олон апп, платформ бий. Хэл сурахдаа технологийг сайн ашиглаарай гэж давтаж хэлье. Эцэст нь өдөрт, долоо хоногт тодорхой цагийг хэл сурахад зориулаарай. Түүнийгээ бага багаар ахиулаарай.
-Өөрийгөө бичгээр илэрхийлэх чадвар хэр чухал болохыг та дурдлаа. Тэгвэл гадаад хэлээр бичих чадвараа сайжруулахад юуг зөвлөх вэ?
-Гадаадаар бичиж сурахын өмнө эх хэлээрээ эмх цэгцтэй, найруулгатай бичиж сурах нь чухал. Өглөө босоод эсвэл унтахын өмнө сурч буй хэлээрээ багадаа 15 минут, эсвэл гурван хуудас өдрийн тэмдэглэл бичиж дадаарай. Хэрэв танд санаа орж ирэхгүй бол Нью Йорк таймс сониноос гайхалтай нийтлэлийн маш олон санаа авч болно. Эх хэлээрээ ярьдаг хүмүүс ч дүрмийн алдаа гаргадаг учраас алдахаас бүү санаа зовоорой. Эхний ээлжинд та бичвэрээ хэн нэгнээр хянуулах шаардлагагүй.
Мөн бичих чадвараа сайжруулах хамгийн дөт зам бол маш их унших. Би Америкт хичээл заахдаа “Creative writing”-ийн семинар дээр бүх сурагчийн бичвэрийг ангиараа уншиж хэлэлцдэг. Ангиараа ганцхан чиний бичвэрийн талаар ярих нь эхэндээ мэдээж ичгүүртэй санагдана. Гэхдээ энэ нь өөрийнхөө болоод бусдын алдаанаас суралцах, сайн редактор болоход маш том түлхэц болдог. Бид эхлээд бичсэн эссений авууштай талыг нь хэлэлцээд дараа нь юуг сайжруулах хэрэгтэйг зөвлөдөг. Найзуудтайгаа бие биенийхээ бичвэрийг редакторлах энэ аргыг туршиж болно.
Зөвхөн мэдээ, нийтлэл, академик бичвэр уншихаас илүүтэй уран зохиол уншихыг би санал болгодог. Уншихдаа чанга дуугаар тухайн баатрын сэтгэл хөдлөлөөр уншиж байгаарай. Хүмүүс ямар хэв маягаар харилцдаг, үгс хоорондоо хэрхэн хоршиж хэрэглэгддийг та өөрийн эрхгүй мэддэг болно. Хэл сурах бүх үйл явц яг л хүүхэд хэлд орж байгаатай адил.
-Стэнфордийн их сургуулиас та юуг сурсан бэ?
-Стэнфорд оюутнуудад бүх талын цогц боловсролыг олгодог. Оюутнуудыг нэр хүндтэй ажил, их мөнгөтэй, эсвэл нэр алдартай нэгэн болгоход бус, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ, хамтын ажиллагаа болон харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг.
Академик боловсрол олгохоос гадна дэлхийн хөгжил хийгээд өөрийн амьдарч буй нийгмийн сайн сайхны төлөө санаа зовдог, өөрийн хувь нэмрээ оруулж чаддаг иргэнийг төлөвшүүлдэг.
-Та ирэх даваа гарагаас хичээлээ зааж эхлэх нь. Хичээлийн хөтөлбөрөө товч танилцуулбал?
-Юунд түрүүнд би догдолж байна. Сургалт маань хоёр долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ. Энэ сургалтаар “Personal essay” буюу өөрийгөө илэрхийлэх эссэ бичих чадварт төвлөрнө. Стэнфордын хөтөлбөрөөр бид хичээлээ заана. Суралцагчдын оролцоон дээр тулгуурлан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө хэрхэн чөлөөтэй илэрхийлэх, сайн найруулгатай эссе бичиж сурахад тусална.
Сургалтын дараа сурагчид маань их сургуулийн хоёр эссэтэй болж үлдэнэ.
“Personal essay” нь таны бүтээлч сэтгэлгээг харуулах, өөрийгөө цаасны цаанаас илэрхийлэх хамгийн гайхалтай бичлэгийн төрөл. Тиймдээ ч дээд сургуулиуд оюутан шалгаруулж авахад эссэг голлох шалгуур болгодог.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|