A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 116 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 116 | |
|
Ажилдаа дуртай хэдий ч, ажилруугаа явах үйл явцад дуртай хүн гэж үгүй байх. Улаанбаатар хотод өглөө оройдоо “Энхтайван”, “Нарныгүүр”-ийг бүтэн цагийн “ажил” болж давах нь элбэг. Оргох аргагүй замын түгжрэл дунд бид бичлэг үзэж, дуу подкаст сонсож, ном уншиж, нүүрээ будаж, утсаа оролдож цагаа хий өнгөрөөхгүйг хичээх боловч, ажил, хичээлдээ явах замд зарцуулах энэ багагүй хугацаа бид бүхнээс бие махбодийн болоод сэтгэхүйн эрүүл мэндийн асар их төлөөсийг шаарддаг.
БИЕ МАХБОДЬ
Хувийн машин ч бай, нийтийн тээврээр ч бай удаан хугацаанд зорчих нь цусны даралт нэмэгдэх, үе мөчний өвчнөөр өвчлөх, таргалахад хүргэдэг. Эдгээр өвчний шинж тэмдгүүд нь хөдөлгөөний дутагдалд орох, удаан хугацаагаар нэг байрандаа суух зэргээс үүдэлтэй юм.
Америкчуудын дунд явуулсан судалгаагаар ажилчдын ажил гэр хоёрын зай болон таргалалт нь шууд хамааралтай байсан бөгөөд, өдөрт 90 минутаас дээш хугацааг зам дээр өнгөрөөдөг хүмүүст хүзүү болон нурууны зовиур түгээмэл илэрдгийг тогтоожээ. Ийм төрлийн хүмүүс чихрийн шижингээр өвдөх магадлал өндөртэй байдаг аж.
Томоохон хотуудад зам дээр удаан зогсох, агаарын бохирдолтой орчинд байх нь эрүүл мэндийн өндөр эрсдэл дагуулж байна.
СЭТГЭЛ ЗҮЙ
Ажилдаа ирэх очих хугацаа 20 минутаар нэмэгдэхэд л тухайн хүний ажлын сэтгэл ханамж цалинг нь 19 хувиар багасгасантай ижил хэмжээгээр буурдаг байна.Үүнд гайхах зүйл алга. Өдрийн есөн цагийг ажил дээрээ өнгөрөөх гэж байж, өөртөө зарцуулж болох хугацаагаа замын түгжрэл дунд ямар ч үр бүтээлгүй өнгөрөөх нь харамсалтай.
Ажлаас авах сэтгэл ханамж буурах, стресс нэмэгдэх, сэтгэлзүйн хямралд өртөмтгий болох зэргийг бие махбодийн бус сөрөг үр дагавраар нэрлэжээ. Харин стрессээс үүдэн гарах нойр хулжих, гэр бүлийн харилцаанд сэв суух, нийгэмших хугацаа багасах зэргийг замын түгжрэлд их хугацаа зарцуулсны сөрөг хам шинжүүд гэжээ.
Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь 45 минутаас урт хугацааг ажилдаа ирэх, буцах замд зарцуулдаг бол гэр бүл салалтын эрсдэл 40 хувиар нэмэгддэг гэсэн харамсалтай судалгаа гарчээ.
СӨРӨГ НӨЛӨӨГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?
Бие махбодийн болоод сэтгэлзүйн сөрөг үр дагаврууд байлаа гээд ажил, гэр хоёроо ойртуулах хялбар арга бидэнд үгүй. Тэгвэл сэтгэлзүйчдийн зүгээс дараах зөвлөгөөг өгч байна.
Үүнд:
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|