A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
25
|
|
0
|
27
|
|
0
|
41
|
|
0
|
37
|
|
0
|
43
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 89 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 89 | |
|
Бид гэрээ цэвэрлэхдээ анзааралгүй орхидог хамгийн бохир, сая сая нянгийн үүр болсон газар бол таны дэр юм. Бид нэг жилд дунджаар 100 литр хөлс ялгаруулдаг. Орны цагаан хэрэглэл, дэрний уутаа бид байнга угааж индүүддэг ч дэрийг бол зөнд нь орхидог.
Манчестерийн их сургуулийн эрүүл мэндийн тэнхимийн профессорууд бидний дэр нянгийн үүр болохыг анхлан илрүүлжээ. Таны нүүр, хуйхны гуужсан арьс, үсэнд наалдсан тоосонцрын бактери зэрэг нь дэрэнд хуримтлагдан олон төрлийн тоост хачиг болон үржиж таны биед тоосны харшил, загатнаа, астма, биеийн эсэргүүцлийг дарангуйлж цаашлаад цусны хавдрын шалтгаан болно.
Эрдэмтэд хоёроос 20 жил орчим хэрэглэсэн таван өдөн, таван сентетик дэрээс дээж авч авч шинжилгээнд оруулахад тус бүрээс 16 төрлийн нян илэрсэн аж. Тэдний судалснаар өдөн дэрэнд харьцангуй бага нян үрждэг байна. Эдгээр нян дотроос хамгийн аюултай хүний дархлалын системийг доройтуулагч нь "Aspergillus" юм.
Эрдэмтэд уг арван дэрэнд талх болон ургамлын хөгц, чийгтэй хананд үүсдэг мөөгөнцөртэй төстэй нян байгааг илрүүлжээ.
Судалгааны багийн ахлагч судлаач профессор Эшли Вүүдкөүк дэрийг нянгийн бичил экосистемтэй зүйрлээд “Хүн амьдралынхаа гуравны нэгийг дэрэн дэх олон сая нянгаар амьсгалж, үүн дээр унтаж өнгөрүүлдэг. Эдгээр нян амьсгалын замын эрхтэн, хамар салстыг үрэвсүүлж, астма буюу гуурсан хоолойн багтраа, тоосны харшил зэрэг өвчний урьдач нөхцөл болдог” хэмээжээ.
Цаашлаад цусанд нэвчсэнээр чөмгийг халдваржуулж цусны цагаан эсийн өмөн буюу цусны хавдрын нэг шалтгаан болдог байна.
Иймд өдөн дэр хэрэглэхийг зөвлөж байна. Насанд хүрсэн хүн бактери, празитаас өөрийгөө хамгаалах дархлаатай байдаг. Харин хүүхдэд нянгаас өөрийгөө хамгаалах дархлаа сул тул дэрийг нь байнга сольж, уутыг тогтмол угааж индүүдэн, бусад хүмүүст бүү дэрлүүлээрэй. Мөн гэрийн тэжээвэр амьтныг орноосоо хол байлган, орныхоо ойролцоо ургамал тариалахгүй, гэрийнхээ агаарыг байнга чийгшүүлхийн сацуу, дэрээ жил тутамд сольж, ор хөнжлийнхөө даавууг ойрхон угааж, индүүдэж хэвшээрэй.
Эх сурвалж : BBC NEWS
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
25
|
|
0
|
27
|
|
0
|
41
|
|
0
|
37
|
|
0
|
43
|
|
0
|
42
|
Daily poll
|