• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    111   |  
0

Шөнийн 3 цаг 10 минут. Facebook/Insta-гаа түм дахиж нээгээд ч шинэ нийтлэлүүд нэмэгдэхээ больж, өдөр алдаж шөнө эхэлсэн ойролцоох барилгын ажил хүртэл нам зогсч хот унтжээ. Сэрүүлгээ харвал 4 цаг 20 минутын дараа дуугарах нь. Эрт унтахаасаа нэгэнт дүүрчээ. Дэрнийхээ халсан талыг хүйтнээр нь сэлгэж, дээш доош хажуу тийш харан хөрвөөж, хамаг л бие сэтгэлээрээ өглөө эрт босох ёстойгоо ухамсарлаж, одоо унтах ёстойгоо мэдэвч нойр үл хүрнэ. Толгой өвдөнө. Яагаад бие ядравч унтаж болохгүй, нойр хүрэхгүй байнаа?

Шөнө бол амьдралдаа гаргасан бүх шийдвэрээ дахин тунгаадаг мөч юм.

Агуйн зэрлэг хүн төрлөөсөө салаад удаагүй байгаа архаг сармагчин тархины үйл ажиллагаа буюу хувьслын шинжлэх ухааны үүднээс энэ үзэгдлийг хялбархан тайлбарладаг ажээ.

Нойр дутах үед биед кортизол (стрессийн даавар) ялгардаг байна. Дааврууд нь хүний биеийн үйл ажиллагааг зохицуулах зориулалттай бөгөөд, биеийг аливаа зүйлийг хийхэд бэлэн болгодог билээ. Кортизол нь хүний бие ямар нэг хүнд нөхцөл байдал, дарамтын үед ороход идэвхжин ялгарч, хүнийг амиа аврахад бэлддэг байна. Харамсалтай нь шөнө дөрөвхөн цаг унтах хугацаа үлдсэнийг мэдрэх тавгүй байдлыг амь нас эрсдэлд орсон аюулаас бидний бие ялгаж чаддаггүйгээс кортизол нь хүнийг унтуулахгүй сэрүүн байлгахаар ялгарч эхэлдэг ажээ.

 
 

Нойргүйдэх, унтахгүй байх нь удаан үргэлжлэх тусам бидний бие “Гадна чухал асуудал байгаа учраас унтаж чадахгүй байна. Унтах юм бол бид үхэх учраас сэрүүн байх хэрэгтэй” гэсэн дохио буюу дааврыг ялгаруулсаар байдаг байна. Энэ явдал хэт даамжирж, унтахгүй удвал үхэлд ч хүргэж болдог.

Биеийн хүчний дасгал хийх, эрүүл хооллох, тогтсон цагтаа унтах зэрэг нь нойр хулжилтын эсрэг түгээмэл зөвлөмжүүд юм.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ