A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 90 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 90 | |
|
Нойр бидний амьдралын хамгийн суурь хэрэгцээнүүдийн нэг хэдий ч түүний тухай олонхын маань мэдлэг тун нимгэн гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Нойр нь дархлааны тогтолцоог хүчирхэгжүүлж, дааврын түвшнийг тэнцвэржүүлж, цусны даралтыг багасгаж, тархин дахь хорт бодисыг цэвэрлэгдэг байна.
Нойрноос эерэг нөлөө авдаггүй ямар нэг биологийн функц байгаа юу гэвэл нэг ч байхгүй гэдгийг олон улсын бестселлер “Why We Sleep” буюу “Бид яагаад унтдаг вэ” номын зохиолч, эрдэмтэн Мэттью Уолкер тодотгожээ.
Хэдий хүн төрөлхтөн өмнөхөөсөө илүү нойрны тухай танин мэдэж буй ч маш олон тооны төөрөгдөл, худал хуурмаг мэдээлэл өдгөө ч байсаар л байна. Эдгээр төөрөгдөлүүд нь нойрны ач холбогдлыг сайн ойлгоогүйгээс эсвэл бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах гэсэн хүмүүсийн хийсвэр сурталчилгаанаас үүдсэн байдаг.
ТӨӨРӨГДӨЛ: ӨГЛӨӨНИЙ ХҮН БОЛОХ АМАРХАН
Интернетээр “Өдөр бүр 4:30 гэж үүрээр сэрээд байвал түүнд амархан дасаад өглөөний хүн болчихно” гэх утгатай янз бүрийн блогууд уншсан л байлгүй. Даанч өглөөний хүн болох нь тийм амархан энгийн зүйл биш юмсанжээ.
Та өглөөний хүн, шөнийн шар шувуу байхаас үл хамаарч биологийн цагаа өөрчлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Биологийн цаг тань амьдралын явцад өөрчлөгдөх бөгөөд байгалийн гэрэл, генетик зэргээс хамаардаг байна.
Өглөө арай эрт сэрэхийн тулд хөшгөө татахгүй унтаж өглөөний нарны шууд тусгалыг өрөөндөө нэвтрүүлэх ч юм уу жижиг жижиг өөрчлөлтүүд хийж болно. Гэвч ийм жижиг аргууд эрс шинэчлэлт хийж чаддаггүйг анхаарууштай.
ТӨӨРӨГДӨЛ: ДОЛООГООС БАГА ЦАГИЙН НОЙРТОЙ ЯВААД БАЙЖ БОЛНО
Хэрэв өглөө сэрээд кофе уух хэрэгтэй байвал та хангалттай нойр авч чадаагүй гэсэн үг. Хэрэв та бүтэн долоо хоног ядрахаараа унтаад, сэрүүлэггүйгээр сэрээд үзэхэд таны бие физиологид хэр хэмжээний нойр хэрэгцээтэй байдгийг мэдэж болно.
Ихэнх хүмүүст 7-9 цагийн нойр хангалттай байдаг. Гэтэл хэд хоног 5, 6 цагийн нойртой яваад дасаад ирэх шиг санагдахаараа надад 5, 6 л хангалттай юм байна шдээ гэж эндүүрэх хүмүүс элбэг. Хэдий тухайн хүмүүст зүгээр юм шиг санагдаж байвч нарийндаа бие физиологийн тун аюултай төлөвт байгаа нь ажиглагддаг байна.
ТӨӨРӨГДӨЛ: ХАНГАЛТТАЙ НОЙР АВАХГҮЙ БОЛ ЯДАРНА. ӨӨР АЮУЛГҮЙ
Ядарчихаа юу? Тийм ч сүртэй зүйл биш, тийм ээ? Нойр муутай байх нь ой тогтоолт муудах, хавдрын эрсдэлийг өсгөх, сэтгэл гутрал, зүрхний гажиг, зөнөх өвчин зэрэгтэй холбогддог байна. Тиймээс нойргүй явах нь нэлээн аюултай.
ТӨӨРӨГДӨЛ: ХУРХИРАХ ЯДАРГААТАЙ Ч ТИЙМ Ч СҮРТЭЙ ЗҮЙЛ БИШ
Хэрэв та шөнө болгон тогтмол хурхираад байвал эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. Учир нь хурхирах нь нойрон дундах түр амьсгал зогсох, нойрны эмгэг зэрэг яваа яваандаа улам хүндэрч болзошгүй эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно хэмээн “Cleveland Clinic”-ийнхан үзсэн байна.
Хурхиралтын шалтгаан нь зүрхэнд очих хүчил төрөгч багасахтай холбоотой бөгөөд энэ нь зүрх судасны үйл ажиллагааны доголдол, илүүдэл жинтэй болохын үндэс болдог. Азаар амьсгал зогсох эмгэг эдгэх боломжтой бөгөөд эмчлүүлж чадвал бүр илүү сайн унтдаг болдог ажээ.
ТӨӨРӨГДӨЛ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР НОЙРОО НӨХӨЖ БОЛНО
Ажлын өдрүүдээр орой унтаж эрт сэрсэн бол амралтын өдрүүдээр өдөржин унтаад нойроо нөхөөд авчихна гэх гэнэн бодол бидний ихэнхэд бий. Харамсалтай нь биологийн мөчлөг судлаач Tилл Роненбергийн номонд тайлбарласнаар тогтмол хуваариар унтаж сэрэх нь биед хамгийн сайн. Мөн алдсан нойроо нөхөж авна гэсэн зүйл байдаггүй юмсанжээ.
Ажлын өдрүүдээр бага нойртой байгаад түүнийгээ амралтын өдөр нөхөх нь яг л цагийн зөрүүд орж байгаагаас ялгаагүй зүйл юм. Шөнийн 1, 2 цагийн үед унтах хэвшлийг 4, 5 хоног хэвшүүлж байгаад гэнэт амралтын өдрөөр эрт унтаад орой сэрнэ гэдэг бүтэшгүй нь ойлгомжтой
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|