• Lead the way ...
         
04
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    100   |  
0
 

Би хүнсээ цуглуулахдаа органик сүү, тараг, байгалийн гаралтай тос, эко саван гээд л ихэнхдээ “эрүүл” бараа худалдан авсан байдаг. Яагаад ч юм "эко" тодотголтой хүнс, бараа сайн юм шиг, энгийн сонголтоосоо үнэтэй байсан ч авах хэрэгтэй гэж санагддаг. 

Танд бас тэгж санагддаг уу? Бидний сонголтонд нөлөөлж буй эдгээр нэр томъёонд хэр найдаж болох вэ. Заавал сонгох хэрэгтэй юу?

Энэ удаад “органик” хэмээх ойлголтын талаар, заавал органикаар нь хэрэглэх шаардлагатай хүнсний талаар мэдээлэл хүргэе.

 
 

Органик гэж яг юуг ойлгох вэ?

Дэлхийн орнуудын 90 гаруй хувь нь органик гэдэг үгийг хэрэглэж байна. Монголчууд ч ялгаагүй эх хэлрүүгээ хөрвүүлэлгүйгээр шууд л үгсийн сандаа нэгтгээд авсан. Энэ үгийн утгыг хөөвөл амьд матераас бүтсэн хоол хүнс, хөдөө аж ахуйн арга барилыг ойлгох ба аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ургуулахдаа ямар нэгэн химийн бордоо, пестицид болон химийн элементийг ашиглахгүй байхыг хэлнэ. 

Жишээ авья - Органик сүү

Сүүний үнээг маллах явцад сүүний гарц нэмэгдүүлэх болон өсөлтөд нөлөөлөх гармони хэрэглээгүй, антибиотик тариагүй, мөн пестицид хэрэглээгүй генийн өөрчлөлтгүй өвс тэжээлээр тэжээн бордсон байх шаардлагатай. Тийм үнээнээс саасан сүүг хадгалах, худалдаалахдаа муутгахаас сэргийлэх бодис буюу консервант хэрэглээгүй байх ёстой.

 
 

ЗААВАЛ ОРГАНИКААР ХЭРЭГЛЭХ ХҮНС

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсээс гаргасан зөвлөмжид, ихэнх хүнсний ногоо, жимс нь боловсруулалгүйгээр хоол хүнсэд шууд хэрэглэдэг учраас жимс, хүнсний гарал үүсэл, тариалалтаас гадна хураалтын дараах, хөргөлт, сортлолт, савлалт, тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын үед онцгой горим шаардагддаг байна. Тэгэхээр боловсруулалгүйгээр иддэг бүтээгдэхүүн дээр нэн түрүүнд органик сонголт хийх хэрэгтэй юм.

АНУ-ын “Байгаль орчны ажлын хэсэг” хэмээх ашгийн бус байгууллагын жил бүр хийдэг хөндлөнгийн шинжилгээнд үндэслэсэн зөвлөгөөнөөс Монголчуудын түлхүү хэрэглээ болох дараах жагсаалтыг гаргалаа.

Дараах ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн их болгоомжилж, баталгаатайг нь сонгох нь зүйтэй. 

 

Гүзээлзгэнэ: Пестицидийг /пестицид нь ургамал, ногоог хортон шавжаас хамгаалах цацлага/ хамгийн ихээр шингээдэг хүнсэнд тооцогдоно. Гүзээлзэгэнэд хийсэн олон удаагийн шинжилгээгээр хамгийн багадаа хоёр төрлийн пестецид байнга илэрч байсан аж.

 
 

Буйцай: Төмрийн агууламжийг нь харж хүнсээ сонгодог хэрэглэгчдэд зөвлөхөд буйцайнд хамгийн их хэмжээний (жингийн хувьд) пестицид агуулагддагийг анхааралдаа авна уу.

 
 
 

Алим: Борлуулалтын зориулалтаар ургуулсан, дэлгүүрийн лангуун дээрх алимны 90 хувиас пестицид илэрдэг байна. Хальсыг нь авснаар хадгалалтын лааг л хуулахаас биш, хэдийн гүн рүү нэвтэрсэн пестицидээс ангижруулах боломжгүй гэнэ. 

 
 

Усан үзэм: Дэлгүүрийн лангуун дээрх нийт усан үзэмний 96 хувь нь ямар нэгэн хэмжээгээр, дийлэхэд нь дунджаар 5 төрлийн пестицид илэрчээ. Лийр, улаан лооль, чанцай, төмс, амтат чинжүү мөн дээрх жагсаалтанд багтаж байна.

 

Органик байх шаардлагагүй зарим жимс ногооноос нэрлэвэл, хан боргоцой, киви, амтат гуа, ногооноос сонгино, аспарагус (хэрээний нүд), байцаа, шиш, ногоон цагаан цэцэгт байцаа, мөөг, авокадо зэрэг нь ямар ч тохиолдолд хэрэглэхэд найдвартай юм.

Органик хүнсний дэлгүүрээс авсан нэг уут хүнсэнд зарцуулах мөнгөөр энгийн хүнсний дэлгүүр, захаас хоёр уутыг дүүргэн гарах нь энүүхэнд. Тиймээс зайлшгүй органик сонголт, органик бус сонголтоо мэддэг байх нь бидэнд хүнсний төсвөө ухаалаг зарцуулахад нэмэртэй. 

Дээр дурьдсанаас бусад хүнсийг органикаар сонгох эсэх нь гэр бүлийн төсвөөс хамаарах таны сонголт.

Та бүхэн энэхүү нийтлэлийн талаар санал сэтгэгдэл, хэрэгжүүлсэн туршлага, сурсан мэдсэнээ доор коммент хэсэгт хуваалцаарай. Надад, мөн уншигчдад минь илүү өргөн мэдлэг, мэдээлэл нэмэх буй за.

Танд эрүүл энхийг хүсье.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ