• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0
 

Эрдэмтдийн судалгаагаар усан сэлэлтээр тогтмол хичээллэх нь сэтгэл гутралд өртөхөөс сэргийлдгийг тогтоосон байна. Тиймээс эмч нар сэтгэл хямралд өртсөн хүмүүст энэ спортоор хичээллэхийг санал болгох нь ихэсчээ. Ямар ч төрлийн спорт хүний  оюун санаанд нөлөөлж сэтгэлзүйг дэмждэг ч энэхүү спортын ач тусын талаар таны мэдэхгүй зүйлс байж болох юм. 

 Усан сэлэлт гэдэг нь зөвхөн усан сангийн ханаар хязгаарлагдах ойлголт биш юм. Энэ нь таныг багийн ажиллагаанд сурах, оюун бодол, хүч чадлаа нэгэн зэрэг удирдаж дадахад тустай.

Тогтмол сэлэх нь бие физиологи төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд ч ашигтай. Хэрвээ танд сэтгэл гутралын шинж илэрдэг бол /үүнд ажлын стресс, өдөр тутмын сэтгэл зовнил, магадгүй өөрийнхөө гадаад байдалд сэтгэл ханамжгүй болсноос толинд ч харахаа больсон гэх мэт өөрсдөө ч анзаардагүй айдас түгшүүр, үзэн ядалт орно/ эсвэл таны хүрээлэлд аз жаргалгүй нэгэн байвал энэ спортыг санал болгох байна. 

Шинжлэх ухааны үүднээс усан сэлэлт хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлъя. Тухайлбал:

1. ЭНДОРФИН буюу аз жаргалын даавар ба серотонин буюу стрессийн эсрэг даавар

Зөвхөн сэлэх ч гэлтгүй бүхий л төрлийн спортоор хичээллэхэд хүний биенд эндорфин ихээр ялгардаг. Өнчин тархинаас ялгарах аз жаргалын даавар нь стресс болон өвдөлтийн эсрэг үйлчилдэг. Тиймээс товчоор хэлэхэд усанд сэлснээр хүн сэтгэл гутралд амархан өртөхөөс сэргийлэх боломжтой хэмээн судлаачид үзэж байна.

 

2. ЗАРИМ ЗҮЙЛЭЭС ТҮР САТААР

Сэлж байх агшинд таны тархинд юу бодогдох бол? Бодлоос чинь арилахгүй байгаа таагүй зүйлс үү? эсвэл гэр бүлийн хүйтэн уур амьсгал уу?  Үгүй дээ. Нэгэнт шумбаж эхэлсэн бол толгойд чинь хэзээ амьсгалаа авах билээ, аль булчингаа дутуу ажиллуулаад байна, одоо хэдэн метр зай үлдсэн бол гэх мэт энгийн бодлууд тархийг тань дүүргэх болно. Энэ үед л танд сэтгэл зовоосон асуудлуудаасаа түр амсхийх боломж бий болно.

 
 

3. АМЬСГАЛЫН ЗӨВ ТЕХНИКИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Усанд сэлэлтийн хамгийн эхэнд сурах ёстой зүйл бол амьсгалаа зөв хуваарилах. Багш тань магадгүй хамгийн эхний өдрөө таныг зөвхөн далайн амьтныг санагдуулам уснаас дээш доош гарсан хөдөлгөөнийг хэдэн цагийн турш хийлгэж болох юм. Амьсгалын дасгалыг уйгагүй хийснээрээ сайн сэлэлтийн үндэс тавигдана гэдгийг анхаар. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу гээч. 

Та стресстсэн, сандарсан үедээ түргэн түргэн өнгөц амьсгал авдгаа анзаарсан л биз дээ. Тэгвэл энэ үед амьсгалын дасгал хэргээ гаргах болно. Уушгаа дүүртэл амьсгаа авч тэр хэрээрээ гаргаж сурсан тохиолдолд уушгины үйл ажиллагаа сайжирч, цусны даралт буурч, биеэс хорт бодисыг зайлуулахын сацуу тайвширдаг юм шүү.

 
 

4. ЦУСНЫ ЭРГЭЛТ САЙЖИРНА

Дээр дурдснаар усанд сэлэх нь зүрхниЙ үйл ажиллагааг сайжруулж, булчинд хүчилтөрөгчийг жигд тараан, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэснээр тархины цусан хангамжийг идэвхижүүлж, стресснээс үүдсэн тархины гэмтлүүдийг эдгээдэг байна. 

Ерөнхий утгаараа хүний ой санамж сайжирч, төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ. Тиймээс уншигч танд тархи болон сэтгэл зүйн ямар нэг асуудал байдаг бол спортоор эмчлэх бүрэн боломжтойг дахин сануулъя.

 
 

5. “BLUE MIND” БУЮУ ТАЙВШРАЛ

Олон улсад сэтгэл судлалын шинжлэх ухаанд “Blue Mind” гэх нэршлийг тайвшрал, энх тайван байдалтай холбон тайлбарладаг. Хүн төрөлхтөн байгалиасаа цэнхэр тэнгэр, цэнгэн усны заагт бүтээгдсэн. Ийм учраас усан дотор байхдаа хүн тайвшралыг хамгийн ихээр олдог байна.  Хүний биеийн 70 хувь, дэлхийн гадаргын 75 хувийг ус бүрдүүлдэг утгаараа устай ойрхон байх үед бидний тархи эерэг бодлоор дүүрдэг. 

  • Техник хэрэгслээс түр ч болов холдож усанд сэлэх үед хүний таван мэдрэхүй зэрэг ажиллаж амарсан мэдрэмжийг төрүүлэн түүнчлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна усны хөвөлзөх хөдөлгөөн нь биед иллэг болдог.
 
 

Б.Номин

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ