• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0

Яагаад гараар бичих ёстой гэж?

Саяхныг хүртэл үзэг цаас нийлүүлэн бичих нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг байв. Өдрийн тэмдэглэл, хурал, лекцийн тоймыг гараар хөтөлж, хүмүүс хоорондоо захидлаар харилцаж ирсэн үе өчигдөрхөн мэт. Харин өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр хүмүүс технологи ашиглах болсноор гараар бичих нь ховордсон. Сэтгэл судлаачид гар бичмэлээс хүмүүсийн сэтгэл зүй, мэдрэмжийг хялбархан мэдэж болдгийг эртнээс судалж ирсэн. Орчин үед бид гараар бичсэн захидал, мэндчилгээ, текстийг илүүд үнэ цэнэтэйд тооцдог болов. Тэгвэл гараараа бичих нь тархинд ямар нөлөөтэй болохыг эрдэмтэд урт хугацааны турш судалжээ.  

Гараар бичих нь сэтгэл заслын эмчилгээ болдог

1999 нийтлэгдсэн “Traumatic Stress” эрдэм шинжилгээний сэтгүүлийн өгүүлэлд хүнийг стресстүүлдсэн үйл явдал, амьдралд тохиолдсон асуудлыг цаасан дээр буулгах нь стрессийг бууруулж, асуудлыг тайвнаар тунгаан шийдэхэд нөлөөлдөг хэмээжээ. 

Мэргэжилтнүүд “бичгээр дамжуулан эмчлэх” сэтгэл заслын аргыг 1980 оноос хойш эмчилгээнд туршиж, өвчтөнүүдийг өдөр бүр 15-30 минут зарцуулж мэдрэмжээ бичгээр илэрхийлэх даалгавар өгчээ. Үүний үр дүнд   өвчтөнүүдийн стресс буурч, сэтгэл гутралын шинж тэмдэг багасаж, өвчтөний бие махбод болон сэтгэлзүйд гайхалтай өөрчлөлт гарчээ.

Тэрбээр тус судалгааны багын гишүүн Вашингтоны их сургуулийн профессор Virginia Berninger: “Гарынхаа булчинг ачаалуулж бичих үед хүний тархины сэтгэл хөдлөлийг удирддаг холбоос давхар ажилладаг. Харин компьютерын товчлуур товшиход гараар бичихтэй адил сэтгэл хөдлөлийг удирдах үйл явц идэвхждэггүй” хэмээжээ.

Ой тогтоолтыг сайжруулна

Гараар бичих нь мэдээллийг хялбар тогтоон ой тогтоолтыг сайжруулдаг гэнэ. “Frontiers in Psychology”- судалгааны багийн эрдэмтдийн 2017 онд хийсэн судалгаагаар компьютерын гар товшихоос илүүтэй гараараа бичих явцад тархины хэсгүүд аливааг идэвхтэй сурдгийг тогтоожээ. 

Түүнчлэн гараар бичих нь шинэ мэдээллийг “урт хугацааны ой тогтоолтод кодчилж, эргэн санахад тусалдаг” болохыг олж мэдсэн байна. Тиймээс мартамхай, анхаарал төвлөрлийн эмгэгтэй болон хөгшрөхөөс урьдчилан сэргийлэхийг хүссэн хүмүүс гараар бичих дадлыг хэвшүүлэх нь тустай гэж үзжээ.  

Илүү бүтээлч сэтгэхэд нөлөөлдөг  

Цаасан дээр бичих нь компьютерт шивэхээс илүү нарийн, төвөгтэй үйл явц гэдгийг Доктор Сейфер онцолжээ. Түүний хэлснээр толгой дотор буй санаагаа оновчтой илэрхийлэх ур чадвар дутдаг бол та гараар бичих дасгал хийх хэрэгтэй. Үзэг, цаас нийлүүлээд суух нь илүү бүтээлч байдлыг өдөөдөг байна.  

Сэтгэл зүйн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний сэтгүүлийн багийнхан 2014 онд лекцийг гараар болон технологи ашиглан хөтөлдөг оюутнуудыг судалгаанд хамруулжээ. Гараараа тэмдэглэл хөтөлдөг оюутан лекцийг өөрийн үгээр хураангуйлан тэмдэглэх явцдаа хүлээн авсан мэдээллийг илүү гүнзгий ойлгож, эргэн санах хурд нь сайн байжээ. Харин технологи ашигладаг оюутнууд үг бүрийг алгасахгүй шивэхэд анхаарч байсан тул мэдээллийг тогтоох, эргэн санах нь гараар бичдэг оюутнуудаас доогуур байсан аж.  

Тус багийн багийн гишүүн "Carnegie Mellon" их сургуулийн сэтгэл зүйн шинжлэх ухааны профессор Daniel Oppenheimer: “Гараар тэмдэглэл бичихийн хамгийн том сул тал нь хүмүүсийг тухлуулж, хурдыг нь удаашруулдаг ч сонссон агуулгыг өөрийн үгээр буулгах, эсвэл толгойд буй санаагаа цаасанд буулгахад тархинд илүү ачаалал өгдөг” гэжээ.  

Профессор Daniel Oppenheimer-ийн үзэж буйгаар гараар бичих нь өөр хэд хэдэн давуу талтай.  

Шивэх үйл явц нь хурдан тул үг нэг бүрийн аймгийг анхаарахгүй байх шалтгаан болдог. Гараар тэмдэглэл хөтлөх нь үгийн сонголтод илүү анхаарах цаг олгодог тул өгүүлэх гэж буй санаагаа бүрэн, төгс, найруулга сайтай илэрхийлэхэд дөхөм болдог байна.

Түүний хэлснээр гараар тэмдэглэл хөтлөх нь аливаа асуудлыг нухацтай тунгаахад тустай. Нэг жишээ дурдахад, өвчтөний шинж тэмдгийг компьютерт шивэхээс илүүтэй гараар бичиж авсан эмч өвчтөнтэй илүү сайн харилцаа тогтоож байжээ.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ