A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |
|
Энэ киног үзэх оролдлогыг өмнө нь хоёр ч удаа хийгээд бараагүй юм. Гэхдээ киноны буруугаас биш, “Сталкер” (ер нь ямар ч “арт” кино) нь 10 жилийн сурагч эсвэл дөнгөж 20-той залуу хоёрын нас сэтгэхүйн онцлогт зориулагдаагүйтэй холбоотой. Харин зуны улиралд Монголын ч гадаадын ч кино нээлтүүд ховордоход ердийн үеэс тэс өөр бүтээлүүдийг үзэх том цонх нээгддэг нь сайхан.
“Сталкер” (1979) нь учир битүүлэг далд хүчнүүд үйлчилдэг газрыг туулж, хүний хамгийн гүн хүслийг биелүүлдэг гэх нууцлаг өрөөг зорьж буй онгодоо хайсан зохиолч, шагналд горилсон эрдэмтэн, тэр хоёрыг газарчлах хашир сталкер гурвын талаарх зөгнөлт, арт кино юм.
“Арт” киноны гол “амт” нь сонирхолтой үйл явдал, “амьдралтай” зохиолдоо биш, харин үзэгчдэд төрүүлдэг гүн сэтгэл хөдлөл, хурц мэдрэмждээ гэж ойлгодог юм. Харин нэгдсэн үзэл санаа үгүй, хоосон эсвэл хэтэрхий замбараагүй зураглал, учир утгагүй нүцгэн биес, хүчирхийллийг зогсоо зайгүй чулууддаг сулхан (эсвэл хэтэрхий?) арт кинонууд нь “Арт кино шал балай. Яах гээд байгаа нь мэдэгддэггүй” гэдэг бодлыг дэлгэрүүлж, хүчирхэг мэдрэмжийг авах боломжтой энэ гоё жанраа үгүйсгэдэг юм шиг санагддаг.
Миний хувьд тийм ч олон "арт" кино үзээгүй бөгөөд “Сталкер”-ийг үзэхийн өмнө ямархуу ойлголттой байснаа тайлбарлаж байгаа нь энэ юм. Найруулагч Тарковский нь ЗХУ-ын урлагийн салбарын оргилуудын нэг гэдгийг гадарлахаас бус кинонуудыг нь сүсэглэн үздэггүй. Тиймээс “Сталкер”-ийн талаар бичих зүйлс маань театрт супер баатрууд болон Америк кинонуудын шуурганд туугдаж, телевизээр Хятад, Турк, Солонгос олон ангит кинонуудын “дарлал”-д амьдарч яваа жирийн үзэгчийн бодол юм.
Киноны сэдэвлэн хийгдсэн (кино зохиолчид нь өөрсдөө хэдэн жилийн өмнө бичиж гаргасан) “Замын зуурын цайллага” /Roadside Picnic/ (1972) номыг уншихад кино хувилбар нь "Children Of Men" (2006) "Snowpiercer" (2013) "Disctrict 9" (2009) "Annihilation" (2018)-рхуу бараан уур амьсгал, амьдралтай ойр зөгнөл, амь амьжиргаагаа өөрчлөхийн төлөөх хувь хүмүүсийн адал явдлын талаар зэвүүн кино байж болохоор санагдсан юм. Дэлгэцийн хувилбар нь арай өөр чиглэлд явсан ч, үзээд огт харамссангүй.
“Сталкер” дээр хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь энэ киноны туйлын минимал мөртлөө “амьдралтай” хийц байв. Үнэхээр л гурван нөхөр хүслээ биелүүлэх гээд цэргүүдээс ч, шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй хачин жигтэй аюулыг тойрч яваад, өвс ногоондоо баригдаж эзгүйрсэн зэрлэг газар, нурж хаягдсан балгасаар явж байхад нь камераар аваад байгаа юм шиг...
Дүр болоод харилцан яриа харьцангуй цөөн. Онцын шаардлагагүй илүүц зүйл ярихгүй нь тун амар. Хийсвэр, “тэнгэрийн”, тавилттай биш, яг л нас тогтсон, өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүмүүсийн яриа, биеэ авч явах байдал... Ид насныхаа эцэст аз жаргалаа олох сүүлчийн боломжоо хайж яваа тэдний байдал яг л бодит амьдралыг хуулбар мэт. Замын турш болох харьцангуй цөөн үгтэй ярианууд нь хүсэл биелүүлэгч ид шидийн газрын талаар гэхээс илүүтэй гурван аялагчийн бүрэн илчлэхгүй эсвэл эвлэрэхийг хүсэхгүй байгаа гүн хүсэл, хүний мөн чанарын талаар байв. Харилцаа явагдах бүрт киноны үйл явдал урагшилж “Одоо яах бол” гэсэн сониуч байдлыг огтхон ч алдсангүй.
Харин юу ч өрнөхгүй байгаа мэт зүгээр л “хоосон” гэмээр хэсгүүд энэ кинонд цөөнгүй байх нь тэвчээрийг багагүй сорив. Найруулагчийн зүгээс камераар авч байгаа дүрс болгон учиртай, зохиомж бүр нэг санаатай, хөдөлгөөн шилжилтүүд нь мэргэжлийн өндөр төвшинд хийсэн нь илт боловч арт киноны туршлага багатай үзэгчийн хувьд их удаан, маш алгуур санагдав. Гэхдээ“хоосон” гэж нэрлээд байгаа хэсгүүдэд ямар чухал өгүүлэмж агуулагдаж буйг тайлбарлаж мэдэхгүй ч дотроо мэдэрч байв. Гадаад хэл дээр дуурь үзэхэд хэлийг нь ойлгохгүй ч ямар нэг гоё зүйл, ямар нэг чухал зүйл болсныг мэдрээд өнгөрдөг яг л түүн шиг.
Киноны төгсгөл харин эсрэгээрээ их “тодорхой”. Аялал эхэлнэ. Аялал дуусна. Зарим философийн/арт кинонуудын гэнэтийн эсвэл учир битүүлэг төгсгөл энд үгүй. “Сталкер”-ын хувьд дүрүүдийн хориотой бүсэд хийх аялал ч, хүслээ биелүүлэхээр явах оюун санааны “аялал” ч тодорхой нэг эцсийн цэгтэй байсан нь их таалагдсан. Гэхдээ хүрэх эцсийн цэгтэй гээд үзсэн хоёр хүн киноны төгсгөлийг адилхан байдлаар тайлбарлахгүй болов уу. Өөрөөр хэлбэл “Сталкер”-ын үйл явдал хүрэх ёстой тодорхой цэгтээ хүрэх боловч, түүний утга нь хэд хэдэн өөр байдлаар тайлбарлаж болохоор “нээлттэй” гэж хэлмээр санагдав.
Киног үзэж дуусаад ямар билэгдлийг агуулав, юуны төлөөлөл байв гэдгийг боддог сониуч зан маань ажиллаж эхлэв. Миний хувьд “Сталкер” нь оросын ард түмний XX зууны коммунизмын замналын талаар байсан юм болов уу гэсэн бодол төрсөн. Гэхдээ бусад хүн энэ киноноос ямар сонирхолтой гаргалгаа хийснийг сонсохыг үнэхээр их хүсч байна.
TL;DR/Хураангуй хувилбар:
Удаан хэмнэл нь цөөнгүй хүнийг “үргээнэ”. Гэхдээ энгийн боловч чамбай хийц, амьдралтай харилцан яриа, жинхэнэ юм шиг дүрүүд нь тун үзүүштэй. Стрессээ тайлж, амарч зугаацахад биш, харин толгойгоо гашилгаж бодох гэж үзэхээр кино. Нийгэм технологи хэчнээн хувьссан ч, хэзээ ч хувирч өөрчлөгдөхгүй хүний мөн чанарын талаарх үзэл санаатай, хэлэх юмтай “сонгодог бүтээл”.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Театрт үзээгүй. Гэхдээ үзэхэд зарцуулсан амьдралынхаа хугацаанд огт харамсахгүй байна. Сонирхолтой үзэл бодолтой хүмүүстэй дахиад үзэхээс татгалзахгүй.
+ Номынхоо үйл явдлыг бус ч, үзэл санааг дэлгэц рүү амжилттай хөрвүүлсэн/adaptation/
+ Зэвүүн уур амьсгал, наастр
+ Учиртай, багахан хөгжим ашиглалт
+ Төвөггүй сонсогддог “амьдралтай” яриа
+ Маш сайн жүжиглэлт
+ Хүн болгон өөрийнхөө “үнэн”, өөрийнхөө утгыг олж харах төгсгөл
+ Илүү дутуу зүйлгүй, үр дүнтэй сайн дүрүүд
+ Гоё зураг авалт
- Жаахан урт
- Жаахан удаан
- Шаардлагатайгаасаа илүү урт үргэлжлээд байх шиг юу ч болдоггүй зураглалууд
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|