A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 121 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 121 | |
|
Наадмын дараа хонины махтай уламжлалт хуушуураас уйдаж, гэртээ хуушуурдахдаа орцыг нь тахианы мах, байцаа, төмс, ногоогоор солин туршихад танил дасал хуушуур боловч амт нь шинэлэг өвөрмөц төрхтэй байх аятайхан мэдрэмжийг Солонгосын зомбитой кинонуудыг үзэхтэй зүйрлэж болох юм. Америкчууд нэгэн цагт коммунистууд, хэт хэрэглээний соёл, терроризм, том корпорациуд, төрийн бодлогоо төлөөлүүлэн шүүмжлэхэд ашиглаж байсан зомбитой кино жанрыг Солонгосчууд өөрсдийн нийгмийн тусгал болгож амжилттайгаар дахин бүтээж байна. “K-pop”, “K-drama” гэдэг шиг “K-zombie”.
“Netflix”-ийн “Kingdom” цуврал нь Солонгосын XV, XVI зууны Чусон улсад хүмүүсийг догшин зомби болгодог халдварт өвчин хурдтай тархаж, энэ үеэр эзгүйрсэн төрийн эрх мэдлийн төлөө түшмэд ноёд хагаралдан тэмцэж байгаа талаар гардаг зөгнөлт триллер кино юм.
Би ч зомбитой кинонд “нугасгүй” хүн л дээ. Сонирхлоосоо болоод Английн “28 Days Later” (2002), Америкийн “Dawn of the Dead” (2004), инээдмийн “Shaun of the Dead” (2004) зэрэг сонгодог бүтээлүүдээс эхлээд, видео тоглоомноос сэдэвлэгдсэн “Resident Evil” (2002), нийгмийн анги давхаргын шүүмжлэлт “Land of the Dead” (2005), АНУ-ын Засгийн газрын элдэв нууцын аюул эрсдлийг харуулсан “The Crazies” (2010), цаашлаад Японы хүүхдэд зориулагдаагүй хүүхэлдэйн цуврал “Highschool of the Dead” (2010), “Twilight”-ын давлагаанаас хоцорсон романтик драм “Warm Bodies” (2013) бас монголчуудын хийсэн “Цахирмаа” МУСК (2009) гэх мэт энэ жанрын шинэ хуучин, сайн муу, гайхалтай гажигтай, өвөрмөц содон бас уйтгартай дуураймал олон ч киног үзжээ.
Харин сүүлийн хэдэн жил дэлхийн үзэгчдийн дунд супер баатрууд эрэлттэй болсноор Холливуудын бүтээлч санаа, сонирхолтой шийдэл нь биш гэхэд хөрөнгө мөнгө нь зурагт ном руу нүүж, зомбитой дэлхийн хэмжээний томоохон кино гарах нь эрс цөөрсөн. Сүүлд үзсэн кинонуудаас гэвэл, аав охин хоёр галт тэргээр зугтаж байгаа “Train To Busan” (2016); мөн тус киноны өмнөтгөл, ижил найруулагчтай боловч арай “хямдхан” “Seoul Station” (2016) зэрэг Солонгос кинонууд л санаанд орж байна. Өнөөдөр ярих “Kingdom” цуврал нь Америкийн “Netflix” компанийн хөрөнгө оруулалттай боловч бас л адилхан Солонгос соёлын бүтээл юм.
Хаан таалал төгсөв. Хааны залуухан бас тулгар жирэмсэн хатан, түүний эцэг, Tywin Lannister, Исмайл тайш нарын өрөөсөн дугуй баймаар тэргүүн түшмэл болон ор залгах учиртай ханхүү нарын хоорондох хүйтэн дайн эхэлнэ. “Kingdom” бол сайн санаатай боловч “мангар”-дуу дүрүүд үй түмэн ангийн эцэст амжилтанд хүрдэг “Жангум”, “Дуни” биш, харин “Game of Thrones”-ийн өөрөө ч давж чадахаа больсон өндөр стандартад танил дасал болсон дэлхийн үзэгчдэд зориулагдсан саарал дүр, ширүүн зөрчил, хурц харилцан яриа, хэмнэлтэй үйл явдал, давхар хуйвалдаан, аймшигт араатан, нүнжигтэй хийцтэй шинэ цагийн цуврал кино юм.
Эртний “Rome”, үлгэрийн “Game of Thrones”, огторгуйн “The Expanse” гэх мэт ахуй амьдралаас хол өрнөдөг үнэтэй цувралуудыг шимтэн үзэж, хахир “Vikings”, виртуал-өрнөдийн “Westworld”, зуун жилийн өмнөх “Peaky Blinders”-ийн хэсгүүдийг харж байгаад “Kingdom”-руу ороход “чанарын алдагдал” огт мэдэгдэхгүй. Солонгосчуудын брэнд болсон гоёмсог ордон, чамин хувцас малгайтай хүмүүс, ноёд хатдаа сүрэг сүргээрээ 45 грасдусын бөхийлттэйгөөр даган явах тайган ахайтан авхай нар гээд тэр ертөнц үнэхээр жинхэнэ, бас амьдралтай.
Хуйвалдаан, зөрчлүүдтэй зохиол, үргэлжид дэргэд байх зомбины аюул, багагүй хөрөнгө зарцуулсан хийцийг улам бүр сайжруулан “өргөх” зүйл нь “Kingdom”-ын өдрийн өнгөлөг тод байдал, шөнийн хүйтэн харанхуй өнгө, тун нь хэзээ ч ихэддэггүй сахилга баттай хөгжим ашиглалт, давталт багатай шилжилт хөдөлгөөн ихтэй зураг авалтууд юм.
Гэхдээ төгс биш гэмээр зүйлсэнд мэр сэр бий. Хот суурингуудыг харуулах том хэсгийн зургуудын компьютер график нь бага зэрэг хиймэл, мөн нэг байршилдаа ганц хоёр ангийн үйл явдал дараалан өрнөх нь уран бүтээлчдэд кино хийх төсөв хүрэлцээгүйг илтгэнэ. Дээр нь соёлын ялгаанаас болоод ч тэр үү, амь бие бас эрүүл ухаанаа умартах Жангум лугаа эмчийн дүр болон хагас зэрлэгшсэн, туйлын арчаа дорой тосгоны хүмүүсийн нэг хэмжээст ерөнхий дүрслэл нь зарим үед төвөгтэй санагдаж байв.
Харин зомбинууд нь зүгээр л мангасууд биш нийгмийн тэнцвэргүй байдал, хувиа хичээсэн үр дүнгүй засаглалыг харуулж чадсанаараа “Kingdom”-ыг зомбитой жанрын олон кинонуудаас арай дээр болгож байв. Ер нь нийгмийг хамарсан элдвийн гамшиг хямралуудыг харуулсан Солонгос кинонуудад засгийн газрын доройтол ялзрал, үеэ өнгөрөөсөн уламжлал, өсөн нэмэгдэж байгаа анги давхаргын ялгаа, их гүрнүүдээс хараат бус байх хүсэл эрмэлзлийг ямагт тусгадаг юм шиг анзаарагддаг.
Эцэст нь хэлэхэд сүүлийн үеийн Солонгосын зомбитой кинонуудын амжилтыг “Kingdom” чадварлагаар үргэлжлүүлж байна. Солонгос өвөрмөц хэв маягийг зомбитой жанртай хослуулан дэлхийн үзэгчдэд зориулан дээд хэмжээний цувралыг бүтээжээ.
TL;DR/Хураангуй хувилбар:
Train to Busan + Game of Thrones + Дундад зууны Солонгос. Зомбитой кинонд хорхойтой, Солонгосын ордны аж байдал aesthetic-т дуртай бол маш их таалагдана. Барууны маягийн хурдтай хэмнэл, хурц адал явдлыг Солонгосын нэг ангит кинонууд шиг сонирхол татам драм, чамбай хийцтэй амжилттайгаар хослуулжээ.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Netflix-ийн бүртгэлгүй. Гэхдээ ийм цувралууд дандаа байдаг бол эрх худалдаж авахад татгалзах зүйлгүй!
+ Сүрэглэдэг, гүйдэг, үнэмшилтэй харагддаг аймар зомбинууд! (choreography & make up)
+ Өөрийнхөө логикийг бараг эвддэггүй, үнэмшиж болмоор “халдварт өвчин” (suspension of disbelief)
+ Анги бүр нь улам өргөжиж сонирхолтой болдог үйл явдал
+ Үнэхээрийн аймар эсвэл “Одоо яах бол?” гэдэг мөчүүд(tension)
+ Удаан зогсдоггүй, хэмнэлтэй зохиол (pacing)
+ Өргөн цар хүрээнд хүний мөн чанар болон нийгмийг шүүмжилсэн утга санаа (theme)
+ Зэвүүн, аюултай, “санаатай”, сэтгэл татам, инээдтэй бас “cool” дүрүүд (characters)
+ Зардал хэмнэлтүүд мэдрэгдэх боловч, үнэмшилтэй сайхан хийц (production design)
+ Зохиомжид анхаарсан гоё зураг авалтууд (cinematography)
- Жангум шиг бага зэрэг “юмтай” гол дүрийн эмч бүсгүй
- Улиг болсон гэмээр арчаа сул, “мангар”-дуу солонгос киноны жирийн ард иргэдийн дүр
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|