A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 196 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 196 | |
|
Замд түгжрэхгүй, нүүр лүү утасны гэрэл цохихгүй гэртээ суугаад кино үзэх нь тухтай боловч театрын том дэлгэц, ижил зүйлийг нэгэн зэрэг мэдрэх үзэгчдийн догдлол хөөрлийг үнэхээр их үгүйлжээ. Тэгвэл энэ орчин, энэ уур амьсгалыг хагас жил хүлээсэн үзэгч бидэнд Монгол кино уран бүтээлчид маань ямар зүйл үзүүлэхээр бэлдсэн бол? Зардлаа нөхөж, ашгаа олох боломжгүй байсан хүнд зургаан сарыг киногоо эргэн харах, сайжруулан засахад ашиглаж чадсан болов уу?
“The Woman” нь алс бөглүү хөдөө нутагт бага насны хоёр хүүхэд, өндөр настай ээжтэйгээ амьдран суугаа өрх толгойлсон эмэгтэй болон шувууны зураг дарж явахдаа хээр төөрсөн Солонгос эр нарын талаар драм кино юм.
Юуны түрүүнд энэ киноны хамгийн өндөр өртөгтэй бүрдэл хэсэг гэдэг нь эргэлзээгүй Солонгос гангстер, улс төрч Ким Ду Хан (Rustic Period, 2002) -ий дүрээр Монголд танигдсан жүжигчин Ahn Jae Mo-ийг онцлох хэрэгтэй болов уу. Олон хүний бага залуу насны дурсамж болсон Ким Ду Хан-ий адал явдлын үр нөлөө танхай ширүүн эрчүүдийн талаар гэмт хэргийн Монгол кинонд одоо ч их бага хэмжээгээр ажиглагддаг билээ.
124 ангит уг цувралын гол дүр, жүжигчин Ahn Jae Mo-ий супер-дупер нэр хүнд нь хорин жилийн хойно өмнөх шигээ өндөрт мандахгүй байгаа боловч, нэгэн үеийн нэр хүндтэй “хит” жүжигчинг Монгол кинонд үзэх нь содон сайхан, бүр бахархам мэдрэмж аж. Манай кино продакшн хилийн чинадаас алдартай, авьяастай нэгийг уургалан авч ирэх чадал тэнхээтэй байгааг харах нь нэн баярлууштай байлаа.
Гэвч Ази киноны “ноён оргил”, одоо Оскарын шагналт болсон Солонгос орны хашир туршлагатай, 50 гаруй сая хүнтэй зах зээлд танигдсан жүжигчинг Монголд байршуулан ажиллуулах хялбар явдал огт биш бөгөөд ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан нь тодорхой. Гаднын иргэнийг Монголд байлгахад тусгай хоол, тухтай ор, найдвартай унаа, амрах тохилог орон байр, яг л хүссэнээр төлөвлөх хэрэгтэй ажил амралтын хуваарь гээд толгой өвдөм олон асуудал хөвөрдгийг аяллын салбарынхнаас эхлээд олон улсын байгууллага, гадаад харилцааны албатай компани бүрийн ажилтан бэлхэн гадарлах бизээ.
Харин нөгөө талдаа, Солонгосын чадвар туршлагатай уран бүтээлчтэй ажиллах нь “The Woman” киног Солонгосын, цаашлаад олон улсын зах зээлд сурталчлах ажлыг хялбарчлах, түүнийгээ дагаад орлогыг нэмэгдүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дэлхийн жишигт дөхүүлэх гэх мэт олон давуу талыг бий болгох нь лавтай.
Харамсалтай нь миний хувьд “The Woman” кино тэр их зардал бэрхшээлийг зориглон үүрснийхээ үр шимийг хангалттай хүртэж чадах бүтээл байж чадсангүй.
“The Woman” киноны хамгийн том алдаа нь киноны гол дүр нь төөрсөн Солонгос эрбиш харин малчин эмэгтэй байсан явдал байв. Өрх толгойлсон малчин эмэгтэйн дүр (жүжигчин Ч.Ундрал) нь амьдралын олон нугачааг ганц биеэр сөрөх сэтгэлийн хат, зориг тэвчээрийг үзүүлэхийг хичээсэн боловч киноны үйл явдал нь бусад дундаж Монгол киноны адилаар өгүүлэмж санаагаа ямар нэгэн ухаарал тайлалгүй зовлон зовлон, бас дахин зовлонгоор илэрхийлсэн байв. Уулын мухар дахь малчин эмэгтэйн амьдрал саад бэрхшээл олонтой боловч хормын инээмсэглэл, өчүүхэн ч болов аз жаргал, хөдөө нутгийн амар амгалан байсан бол энэ киноны ерөнхий уур амьсгал чилж түүртэм саарал өнгөтэй болохгүй байхсан болов уу. Амьдрал дандаа хялбар бас жаргалтай байдаггүй, гэхдээ малчин эмэгтэйн завсар чөлөөгүй уйтгар гунигт амьдралыг үзэх нь улс орон болоод дэлхий дахиныг хамраад буй дэндүү олон сорилт бэрхшээлийн үед даан ч хүндрэлтэй байлаа.
Миний бодлоор, төөрсөн Солонгос эрийг гол дүрээ болгох нь жүжигчин Ahn Jae Mo-ийг ашиглан киног олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөхүйц арилжааны бүтээл болгоод зогсохгүй, “The Woman” киног сонирхолтой үйл явдал, бодууштай утга санаатай, Монгол аялал жуулчлалын үнэ цэнтэй “реклам” болгох байв:
Малчин ахуйгаас хөндийрсөн шинэ үеийн Монгол үзэгчид болон нүүдэлчин ахуйгаас бүүр ч хол олон улсын үзэгч шүүмжлэгчдийн ойлгон тусгах, хүлээж авах (relatable) дүр нь Солонгос эр байв. Хүнд хүчир гэж бидний боддог хөдөөгийн буйд дахь амьдралын нам гүм, ертөнцийн явдлыг бодох сөхөөгүй өдөржин ноцолдох хонь малын ажилд байх амар амгалан, хүний жаргал зовлонг үл хайхран ханхайх уулс, хөврөх үүлсийн амар амгаланг гаднын иргэн, хотын хүний нүдээр илрүүлэн таних нь сонирхолтой өгүүлэмж болох байжээ. Гэтэл дээр дурдсан бүхэнд хэдийнээ дассан, бидэнд содон болгон нь нэгэн хэвийн уйтгарт оршихуй болсон малчны дүрийг харах нь уйтгартай байлаа.
Солонгос эр хэрсүү малчин хүүхдүүдээс суралцах, малчин эмэгтэйтэй чоно ирвэснээс малыг манаж гадаа хонох, нүүдэлчин буурал эмгэний холч ухаантай мэтгэлцэж шинийг таних нь энэ киног илүү сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой бас үзээд гарахад үлдэх зүйлтэй болгох зүйлсийн зарим жишээ юм. Харамсалтай нь төөрсөн Солонгос эр нүүдэлчин Монгол ахуйгаар дамжуулан өөрийгөө нээн таних хөгжилтэй, сургамжтай, ухааралтай, сэтгэл догдлом адал явдал бус, малчин эмэгтэйн түмэн зовлон киноны дийлэнх хэсэгт ноёлдог.
“The Woman”-ий гол дүр хэн байх нь уг киноны дүрүүдийн асуудлын ердөө л эхлэл юм. Аливаа киноны өрнөл, үйл явдал нь дүрүүдийн ертөнцийг үзэх үзэл, тэрхүү үзлийн зөрчил, өөрчлөлт шинэчлэлээр тодорхойлогддог билээ. Гэвч энэ кинонд төөрсөн Солонгос эр өөрийгөө олох, малчин эмэгтэй ганцаар амьдрах сэтгэлийн тэнхээг өөрөөсөө нээх, малчин хүү аавын үгүйд гэр бүлээ тэтгэн түших, малчин охин хэрсүүжин ухаажих үйл явц огт үгүй. Киноны 83 минут өрнөөд дуусахад нэг ч дүрийн үзэл бодол, зорилго тэмүүлэл нь хувьс шинэчлэгдээгүй байсан нь дүрүүдийн туулсан замнал, гаргасан шийдвэр, хэлсэн үгс хэрэгцээгүй хоосон байсны илрэл юм.
Хэдий дүрүүд асуудал ихтэй байсан боловч киноны зураг авалтыг хийсэн газар орон (setting) тун өвөрмөц байв. Эс мөрдвөл толгой цавчдаг Их засаг хууль мэт инээдмийн болон гэмт хэргийн Монгол кино дандаа ашигладаг Улаанбаатарын гудмууд, даргын өрөө, шөнийн клуб, цагдаагийн газар, эмнэлэгтэй харьцуулахад цэлгэр тэнгэр, сүрлэг уулс нь энэ киног харах мэдрэмжийг зарим үед баясгах чадвартай байлаа. Харамсалтай дээр дурдсанчлан чиглэлгүй хоосон дүрүүдийн адил киноны зураг авалт ч төсөөлөлболон гүйцэтгэл хязгаарлагдмал ажээ. Дүрүүд орчноосоо жишигдэн ялгарах, хол ойрын ялгааны алслалт мэдрэгдэх, дэлгэц дотор хөдөлгөөн, зорилго, сэтгэл хөдлөл бий болгох зүйл ядмаг байсан нь зураг авалт, зохиомж, гүйцэтгэлийг хавчиг, харах мэдрэмж өдөөх зүйлгүй, бас уйтгартай болгожээ. Товчхондоо “The Woman” кино багийнхаа “од тоглогч” жүжигчин Ahn Jae Mo-ийгхангалттай ашиглаагүй шигээ, сонирхол татам байгалийн тогтцынхоо хэргийг хийсэнгүй.
Дүгнэж хэлэхэд, алдартай Солонгос жүжигчин, өвөрмөц байгалийн тогтоц, малчин айлын амьдрал, эмэгтэй хүний зовлон тэмцэл, эгдүүтэй хүүхдүүд, өндөр настай эмээ, ирвэст идүүлж буй хонь, хаднаас нисэж буй хонь, төхөөрүүлж буй хонь гэх мэт зүйлийг харах дуртай бол энэ кинонд бүгд бий. Харин энэ бүх зүйл уусан нийлж, гуниг баясал, бодол ухаарал, итгэл найдвар өгөх уран сайхны кино л энд хараахан байсангүй.
TL;DR/Хураангуй хувилбар:
Танил Солонгос жүжигчин, зураг авсан газрын өвөрмөц тогтоц нь энэ киноны давуу тал. Гэвч эдгээр давуу талаа ашиглаагүйн дээр өөрчлөлт хувиралгүй дүрүүд, завсар зайгүй уйтгар гунигт өгүүлэмж, сонирхол татдаггүй зураг авалт нь энэ киног үзэхэд хүчир болгосон байна.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Уур барсан муу кино байгаагүй, мөн тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргасан нь илэрхий боловч үзэхэд зарцуулсан цаг хугацаатайгаа харьцуулахад сонирхолтой эсвэл өгөөжтэй зүйл хангалттай олныг үзсэнгүй.
Найруулагч Б.Отгонзориг-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Улиастай хотын 2000 цэрэг Манжийн дарлалыг эсэргүүцэн босч буй талаар кино. Монгол кинонд төдийлөн тусгаж байгаагүй түүхэн явдлыг сэдэв болгосон нь сайшаалтай. Гэвч толгой сүүл нь олддоггүй үйл явдал, өлсөж ядарсан байх учиртай цэргүүдийн дүрийг бүтээсэн мах мярааг нь нуугаагүй жүжигчид, оновчгүй компьютер график ашиглалт зэрэг миний хувьд энэ киног нийт дүндээ базаахгүй бүтээл болгосон юм.
Дээр нь нэмээд энэ киноны trailer -н хөгжим түүний өмнөх жил гарсан Avengers: Infinity War-н trailer-н хөгжимтэй дэндүү төстэй байсныг цөөнгүй хүн олон нийтийн сүлжээгээр ярьж байсан нь санагдаж байна.
+ Азийн нэртэй жүжигчдийн нэгийг Монгол кинонд үзэх (жүжигчин Ahn Jae Mo)
+ Кино өрнөх орчин, байгалийн зураглал (setting)
+ Хийц чанар (production design)
+ Чихэнд чимэгтэй зарим хөгжим- Буруу дүрээ голчилсон зохиол (POV character)
- Сарнисан, ойлгомжгүй “мессеж”(theme)
- Зорилго тэмүүлэлгүй өгүүлэмж, урагш хөдөлдөггүй үйл явдал
- Киноны турш хувирч өөрчлөгддөггүй дүрүүд (character arc)
- Илэрхийлэх онцгой утга санаагүй, киноны үйл явдалд юу ч нэмдэггүй хүүхдийн дүрүүд
- Өөр сэтгэл хөдлөлтэй уялдуулдаггүй туйлширсан уйтгар гуниг (atmosphere)
- Гялтайх зүйлгүй хэт их саарал өнгө (color)
- Сэтгэл ханамжгүй төгсгөл
- Ямар хугацаанд өрнөөд байгаа нь ойлгомжгүй үсчсэн цаг хугацааны өөрчлөлт (editing)
- Өвөрмөц орчин, байгалийн зураглалаа ашигладаггүй, уялдаа холбоогүй, хавчигдмал, бүтээлч бус зураг авалт (cinematography)
- Кинондоо зохидоггүй, илүүц удаашруулсан хэсгүүд (slow-motion)
- Үйл явдалд шаардлагагүй хэсгүүд, нэн ялангуяа нэгээс олон амьтны аллага
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|