A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
1
|
|
0
|
25
|
|
0
|
31
|
|
0
|
41
|
|
0
|
48
|
|
0
|
35
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |
|
“Мy office” булангийн хоёр дахь дугаарт “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн ажлын байрыг онцолж байна. Өв уламжлал, гээгдэж үгүй болох гэж буй нүүдлийн соёл иргэншлийг сурталчлан таниулахыг зорьж буй “Бумбардай” төслийг санаачилсан тус сан оффисоо япон маягаар тохижуулжээ. Энэ айлаар зочилсон хүмүүс болохоор “амьтай оффис” хэмээн нэрлэдэг гэсэн шүү. Их хотын завгүй амьдрал дунд Монголын соёлын биет болон биет бус өвийг сурталчилж яваа “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, комикс зураач Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Энэ оффист нүүж ирээд хоёр жил гаруй болж байна. Өмнө нь Twin Towert жижигхэн оффистой байсан. Хамгийн анх хороололд нэг том зааланд байрлаж байв. Миний хувьд урьд нь орон зай, том талбайг чухалчилдаг байлаа. Одоо бол тийм биш. Хүн өөрт оногдсон ямар ч зайн дээр ажлаа хийх хэрэгтэй төдийгүй ажлынхаа ширээн дээр төвлөрөх нь чухал. Хүн хэт том зай талбайтай, хэт гоё орчинд ажиллахаар назгайрах нь их.
Япончууд их шаргуу ажилладаг болоод ч тэр үү бага зайг ашигладаг. Комикчдын хувьд том орон зай талбай гэхээсээ илүү суух ширээ, компьютер, ажлаа хийх орчин их нөлөөлдөг юм байна гэдгийг япончуудаас мэдэж авсан.
-Манайх арвуулаа. Яг үнэндээ би өөрийнхөө суух булангаа л тохижуулсан. Ажлынхан маань оффисоо өөрсдөө орон зайгаа бүрдүүлсэн. Тиймээс тав тухтай байдаг болов уу. Өөрөөр хэлбэл хэрэгцээндээ тааруулсан гэсэн үг. Жишээ нь тэнд нуруугаа амраагаад хэвтэж болно. Хамгийн гол нь ажиллаж байгаа газартаа илүү тав тухтай яг л гэртээ байгаа юм шиг сэтгэдэл төрүүлэх нь чухал юм шиг ээ. Манай оффисын багагүй хэсгийг самбар эзэлдэг. Өдөр тутмын ажлаа бичиж тэмдэглэхэд их чухал.
-Мэдээж чухал нөлөөтэй. Ажлын бүтээмж нь орчны чимээ шуугиан, тухайн хүний өмссөн гутал, сууж байгаа ширээ сандалын өндөр нам, өрөөний агааржуулалт, гэрэлтүүлгийн стандартад хэр нийцсэн эсэхээс хамаардаг. Өглөөнөөс орой хүртэл ажиллахдаа бариу гуталтай суух ч чанга шүү.
-Манайх бага зайд их зүйл багтаах зорилготой япон маягийн оффис л доо. Зургаа зурахдаа жижиг ширээн дээрээ сууж зургаа зурна. Бас амарна. Сүүлийн үед түүхэн номнууд илүүтэй судалж уншиж байна. Энэ өрөөнд бид дөрвүүлээ. Менежментийн багийнхан энэ өрөөнд, хажуугийн өрөөнд зургийн багийнхан суудаг.
Тэнд миний санаагаа тэмдэглэдэг ажлын дэвтэр байна. Ерөнхийдөө комик хийдэг болохоор комиктэй холбоотой эд зүйлс түлхүү бий. Би ширээн дээрээ илүү юм байлгах дургүй. Тэр тусмаа хэрэглэхгүй зүйлд огт дургүй. Өмсөхгүй хувцас, хэрэглэхгүй эд зүйлсээ хүнд өгдөг.
Ид ажил өрнөж буй газар замбараагүй мөртлөө хамгийн замбараатай байдаг. Миний ширээ бусдад замбараагүй харагдаж магадгүй. Би их цэгцтэй хүн л дээ. Ажлаа хийж байгаа нөхцөлд, үнэхээр завгүй байгаа тохиолдолд ширээ цэвэрхэн байдаггүй.
Маш цэвэрхэн ширээтэй хүн бол үнэхээр мундаг эсвэл ажлаа хийхгүй байна гэсэн үг.
Бүтээлч ажил өрнөдөг, зураг цаастай зууралддаг газар цэвэрхэн байх нь утгагүй хэрэг. Манай оффисоор орж гардаг хүмүүс дотор нь яг л амьдраад байгаа юм шиг “амьтай оффис” гэдэг. Өнөөдөр ч гэсэн манай ажлын хамтрагч Японы компанийн төлөөлөл ирсэн, энүүгээр л нэг бужигнасан.
-Энэ бяцхан зураач Дораэмоныг ширээн дээрээ тавиарай гэж хүү маань өгсөн. Харин энэ кимонотой хос Мики Маусыг Токиогийн Диснейландаас худалдаж авч байсан. Мики Маусыг дэлхийн хаанаас ч худалдан авч болно л доо. Японд худалддаг дийлэнх бараа бүтээгдэхүүн Made in Vietnam, Made in China гэсэн бичигтэй. Тэгвэл энэ Мики Маусын сувинерийг Японоос худалдаж авсан гэдгийг юу нотлох юм бэ гэвэл кимоно нотолно. Сувинер гэхээсээ илүүтэйгээр ажилдаа зориулж авдаг.
Цагаан морины зургийг нэг уншигч хүүхэд маань манай цувралын нээлтэнд ирж оролцох үеэр “Хөөрхөн бумбардай цагаан морь унаад хурдан хурдан давхина шүү” гэж надад зориулж зурж өгсөн.
Зургийн ард зургаадугаар сарын 29-нд долоон настайдаа зурав гэж бичжээ. Энэ морийг унаад л бумбардай маань давхих юм шиг байгаа юм.
-1920 оноос өмнөх Хүрээний амьдралын тухай өгүүлэх түүхэн комик дээр ажиллаж байна. Тэр үеийн Хүрээнийхэн нохой алахыг цээрлэдэг, хотын хамгийн гол цэвэрлэх үүргийг нохой гүйцэтгэдэг байж. Тэд гудамжинд явж байгаад энд тэнд “буянаа” гаргачихна. Тэр “буяныг” нь нохой цэвэрлэнэ. Хүрээний нохой үлэмж их, хэдэн мянгаараа. Ороо нь орохоороо бөөндөө сүрэглэж явна.
Сүүлийн нэг жилд зөвхөн энэ комиктоо зориулж 60 гаруй ном, 200-гаад судалгааны материал, тухайн үеийн жуулчдын тэмдэглэлүүдийг уншсан. Ихэнх цагаа судалгаандаа зориулжээ.
-Манай төслийн баг гурван жил хүүхэлдэйн киноны төсөл дээр ажиллаад цуврал маань орхигдсон тал бий. Киноны ажил дууссан учраас номондоо их ач холбогдлоо өгч байна. 2021 оноос тогтмол хуваарьтайгаар ажил жигдрэх байх. Одоо бол өдөртөө ч юм уу хэд хоног байж байгаад хурдан номоо гаргаач ээ юугаа хийгээд байгаа юм бэ гэж мессежээр загнуулдаг ш дээ.
Бумбардайгийн тав дахь цувралаа шинэчилэн гаргаж байгаа. Энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ.
Ирэх арваннэгдүгээр сард долоо дахь цувралаа өлгийдөн авахаар бэлтгэлээ базааж байна. Долоо дахь цуврал маань Монголчуудын айрагны соёлтой холбоотой цуврал. Айраг адууны соёлын хамгийн том илрэл, Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хамгийн гол дээж, ундаа. Европынхон усан үзмээ шүтдэг шиг Монголчууд айргаа шүтдэг. Бумбардайгийн найм дахь цуврал Хүрээний соёлын талаар өгүүлэх цуврал байх болно.
Өвөрмонголчууд манай цувралаас нийт 6000 ширхгийг авсан байна лээ. Тэндээ бас хувилж зарж байгаагаас харахад манай комик ном тэнд алдаршиж байгаа сурагтай.
Эндээс дүгнэхэд монголчуудаас илүүтэйгээр Өвөр монголчууд илүү их өв соёлоо сонирхож санагалздаг юм байна гэж ойлгосон. Бидэнд тусгаар тогтнол байна. Дуртай үедээ гэрээсээ гараад хөдөө явчихна. Дутагдаж гачигдах юм алга.
Мөн гадаадад аж төрж буй монголчууд хүүхдүүддээ, ач зээ нартаа зориулж авч байна. Товчхондоо “Бумбардай” соёлын биет болон биет бус 108 элементийг агуулсан монгол ахуй соёл юм.
-“Эрдэнэт хивс”-тэй хамтарч 12 жилийн зурагтай Бумбардай хивсийг 2017 оноос гаргаж эхэлсэн. 12 жилийн билэгдэл утгыг Бумбардайн агуулгаар дамжуулж олон нийтэд хүргэхийг зорьсон. Хивс болгон өөр өөрийн тайлбартай. Гадуур дэлгүүрүүдэд борлуулагдаж байгаа. Бумбардайн хивсийг худалдаж авсан хүмүүс их ам сайтай байдаг.
-Японы манга хийдэг маш олон газраар явсан. Японы Мангагийн холбооны ерөнхийлөгч Мачикогийн хувийн студийнх нь оффист зочилж байлаа. Мачико самурайгийн удмын хүн юм байна лээ. Оффис нь коридороосоо авахуулаад япон уламжлалыг харуулдаг. Мөн Нарутогийн гурван давхар Феру студиэр зочилж байсан. Долоо хоногт гурван сая манга сэтгүүл борлуулдаг “Jump” сэтгүүлийн газартай очиж танилцсан. Японы манга комикийн оффисууд бүгд адилхан байдаг юм байна лээ. Ерөөсөө л жижигхэн хэмжээний ширээ маш их хэмжээний бичиг цаас тоглоом хөглөрсөн нэг том заал байдаг. Манай оффист орж ирдэг япон хүмүүс японжуу оффис байна гэдэг.
-Машины зогсоол. Манай оффисууд дээр хамгийн их анзаарагддаг зүйл нь ширээ сандлыг чухалчилсан газрууд нэлээд байдаг нь анзаарагдсан. Тэр ширээ сандал сууж байгаа хүндээ хэр эвтэйхэн байх нь чухал юм шиг байгаа юм. Хэлбэрдээ л их анхаардаг.
Оффис бол ажил хийх орчин гэдэг утгаараа хүний хоёр дахь гэр. Тиймээс дотор нь ажиллаж байгаа хүндээ тав тухтай байх хэрэгтэй.
Ажлын байран дээр хүмүүс хоорондын эелдэг харилцаа, ажилдаа дуртай байх атмосферыг бүрдүүлэх нь хамгаас чухал. Зарим хүн магадгүй гэртээ хамгийн сайн төвлөрч чаддаг бол гэрээсээ ажлаа хийх хэрэгтэй. Хүмүүсийн дунд орж байж ажлаа сайн хийдэг хүн ч байна. Тухайн хүний онцлогоос шалтгаална. Аль аль нь тухтай орчиндоо ажлаа хийж чадаж байвал тэр нь оффис мөн. Хүн дасан зохицох чадвараа хөгжүүлж чадах юм бол хаана ч оффислоод байх боломжтой.
-Одоохондоо тийм бодол алга. Ажилчид маань оффисын талаар ямар нэгэн сөрөг коммент хэлээгүй учраас ажилдаа, оффистоо сэтгэл хангалуун байгаа юм байна гэж ойлгодог.
-Хөдөө оффисломоор байна. Байгаль хүнд эрч хүч өгдөг учраас хэрэв боломж олдвол байгальтайгаа ойр бай гэсэн санаа. Хэрвээ би байгаль руу оффисоо нүүлгэвэл ялангуяа манайхан шиг продакшны үйл ажиллагаа явуулдаг, сууж ажлаа хийдэг хүмүүс тав тухтай, тайван орчинд байгальтайгаа ойрхон ажиллах болно. Ажлын бүтээмж ч нэмэгдэх болно.
Манайхтай хамтарч ажилладаг япон компанийн захирал сая 64 км-ийн зайнд Богд уулыг тойрч гүйх үеэр компанийнхаа дэлхийн өнцөг булан бүрт байдаг салбаруудын ажилчидтайгаа онлайн хурал хийнгээ гүйж яваа харагдсан. Уг нь 64 км-т уралдаад байгаа юм ш дээ. Дэлхийн хүмүүс ийм л смарт болж байна. Өнөөдөр таны хаана байгаа чинь чухал биш.
Юу хийж байгаа чинь чухал гэх цаг үе иржээ.
Гүйж байхдаа хүртэл ажилчидтайгаа хуралдаж байна гэдэг чинь байгаль хүртэл оффис болчихлоо гэсэн үг. Хүмүүс оффис ийм ч байх ёстой, тийм ч байх ёстой гэж гоншигнохоосоо илүүтэйгээр асар богино хугацаанд байгаа газраасаа ажлаа амжуулж чаддаг болжээ. Кофе шоп, ресторан, онгоцны буудал дээр хүртэл ажлаа амжуулж байна. Хүн хүсэх л юм бол зогсолтгүй ажиллах боломж байна.
Мэдээж хэрэг үйлдвэрийн тусгай багаж, тоног төхөөрөмж дээр ажилладаг хүмүүсийн хувьд заавал тухайн ажлын байран дээрээ очиж хийхээс өөр сонголтгүй байх л даа. Креатив чиглэлийн хүмүүст бол хаана ч ажиллах боломжтой болсон.
Миний хувьд 24 цаг ажилладаг. Унтаж амрах нь хүртэл миний ажлын нэг хэсэг гэж үздэг. Бас хааяа найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөхийг тархиа амрааж байгаа, тархиа ажилд бэлдэж байгаа нэг хэлбэр гэж үздэг.
Орчин үед ажил амьдрал, ажил гэр гэдэг ойлголт бараг нэг зүйл болчихоод байна. Улам нэгдэж байна.
Тухайлбал, комиксчдыг аваад үзье. Америкт нэг нь хэвлэлт рүү явуулж байхад, италид нэг нь зохиолыг нь бичиж, мексикт нэг нь зурж, филиппинд өнгө оруулж будах зэргээр дэлхийн 4-5 орноос нийлж комик хийж, тэрхүү бүтээлээ “Marvel” студид өгч байх жишээний. Таван гишүүнтэй нэг баг мөртлөө таван өөр улсад амьдардаг. Уран бүтээлчид энэ мэнтчилэнгээр онлайнаар хоорондоо файлаа шидэлцээд аутсорсинг хэлбэрээр хамтарч ажилладаг болжээ.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
1
|
|
0
|
25
|
|
0
|
31
|
|
0
|
41
|
|
0
|
48
|
|
0
|
35
|
Daily poll
|