A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
30
|
|
0
|
44
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 125 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 125 | |
|
Дэлхийн уран бүтээлчид долоо хоног, хэдэн сараар ажиллаж амьдрах орчноо сольдог. Энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан компаниуд, төрийн бус байгууллагууд уран бүтээлчдийг урлангаар хангах хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тэдгээр нь санаанд оромгүй сонирхолтой газар болдгоороо онцлогтой. Энэхүү нийтлэлээр Хавай, Антарктик, бүр ачааны усан онгоц гэх мэт сонирхолтой байршлуудад болдог гайхалтай 11 хөтөлбөрийг танилцуулна.
Дээрх зурагт харагдаж буй хүн бол Австралийн уран бүтээлч Роберт Браунхол. Анх түүнийг 2016 оны эхний хагас жилд нисэх буудал дээр байрлаж уран бүтээлээ туурвихыг Брисбэний нисэх онгоцны буудлыг удирдлагууд санал болгожээ. Тэрээр хэлэхдээ “Миний хувьд нисэх буудал үнэхээр сонирхолтой, шинэ санаа ундарсан газар. Учир нь тэнд маш гоё харагдацтай, барилга архитектурын орчин үеийн шийдэлтэй. Мөн ирж буцаж буй хүмүүсийн нэг нэгэнтэйгээ учран золгох, салж хагацах сэтгэл хөдөлгөм үйл явдлууд, өдрийн цагаарх хүмүүсийн бужигнаан, шөнийн нам гүм, анир чимээгүй байдал гэх мэт эсрэг тэсрэг олон сонирхолтой зүйл харж болдгоороо онцгой” гэж тайлбарлажээ.
Уран бүтээлчид Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн (NFS) энэхүү програмд хамрагдахын тулд хүмүүст шинжлэх ухааны судалгааны тухай ойлголтыг түгээх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын дагуу төсөл боловсруулах шаардлагатай. “Тэнд байх нь уран бүтээлчийн хувьд ч, хүн гэх амьтны хувьд ч нэг насандаа мартамгүй гайхалтай туршлага болсон. Хил хязгааргүй, тэнгэр газрын зааг үл мэдэгдэх дөрвөн зүг найман зовхис дахь цав цагаан, хиргүй тунгалаг орон зай байгаль дэлхийг хайрлах, цэвэр ариуныг нь хүндлэн бишрэх сэтгэл төрүүлсэн” гэж 2006 онд энэхүү хөтөлбөрт хамрагдсан Лита Албакюрки сэтгэгдлээ ярьжээ.
2011 оны зун Йелийн урлагийн магистрант Мааян Штраусс онгоцоор нисэх нь үнэтэй байсны улмаас төрөлх Израйлаасаа Нью Жерси хүртэл усан онгоцоор явжээ. Уран бүтээлч хүний хувьд тийм орчинд өөрийгөө шинээр олж нээх нь тун сонирхолтой байсан аж. Тэрээр аяллынхаа үеэр цуврал фото нийтлэл, видео бүтээл хийсэн бөгөөд цаашдаа “ZIM Integrated Shipping Services” компанитай хамтран уран бүтээлчдийг урлангаар хангах хөтөлбөр хэрэгжүүлье хэмээн санаачилжээ. Түүний санаачлага амжилттай хэрэгжин 2016 онд найман уран бүтээлчийг долоон өөр усан онгоцон дээр байршуулж янз бүрийн маршрутаар зорчуулсан байна.
Сан Францискогийн хаягдал дахин боловсруулах төвд хог болон дахин боловсруулсан материалуудыг ашиглан бүтээл хийх, урлан болгон ашиглах боломжтой Бэй Эриа хөтөлбөр хэрэгждэг. 1990 онд эхэлсэн энэхүү хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн уран бүтээлчдийг дэмжих, байгалийн нөөцийг хайрлан хаягдал багатай амьдрахыг сурталчлах зорилготой. 2016 оны 2-5 сарын хооронд програмд хамрагдсан Вэстон Тэрүяа “Recology надад Сан Франциско хотын нийгмийн дүр төрхийг дахин боловсруулсан материалуудаар дамжуулж таниулсан. Ямар ч орчинд, ямар ч хэрэглэгдэхүүн ашиглаж бүтээл хийж болно гэдгийг ойлгуулсан” гэсэн бол хаягдмал материалаар хүүхэлдэй, түүндээ хувцас хийж, тайз засч видео бүтээл хийсэн Кэйт Рөүдэс “Recology-д байснаар өөр хаана ч хийж чадахгүй байсан бүтээлүүдээ зоримгоор хийсэн” гэжээ.
“Outlandia” нь “London Fieldworks”-н санаачилгаар, “Malcolm Fraser Architects”-н дизайнаар баригдсан ердөө гуравхан метр өргөн жижиг модон байшинд амьдарч уран бүтээлээ туурвих хөтөлбөр юм. Хамгийн ойрын Форт Уиллиам хотоос гурван км гаран алслагдсан бөгөөд Их Британий хамгийн өндөр оргил болох Бэн Нэвисийн хормойд байрлана. Энэхүү хөтөлбөр нь уран бүтээлчдийг байгальтай ойртуулж, эргэн тойрноосоо бүтээл хийх урам зориг, шинэ сэдлийг бадруулах зорилготой. Оролцож буй уран бүтээлчдийн төлөвлөгөөнд байгалийн нөөцийг ашиглан бүтээл хийх, эсвэл байгаль, үйлдвэрлэл, аялал жуулчлалын хоорондын харилцаа хамаарлыг харуулна гэсэн зорилго тусгагдах ёстой аж. Анх ойн оройд маш гоё харуултай газар шувууны үүртэй төстэй байгууламж байгааг хараад тун их догдолсон. Тиймээс “London Fieldworks”-д өгсөн миний санал бол түлхүүртэй ч түлхүүргүй ч байршиж болох үүр бүтээх байсан бөгөөд онцгой оршин суугчдад зориулж Бэн Нэвисийн сүрлэг үзэсгэлэнг харах цонхтой болгох байсан гэж уран бүтээлч Клэйр Чиннэри дурсжээ.
Дизайн, урлагийн төв болох “Woodstock”-ийн ойролцоо байрладаг “Side Street Studios” нь дэлгүүр, урлан, үзэсгэлэнгийн танхим болгон зассан хуучны гурван байгууламжаас бүрдэнэ. Тэд 2015 онд энэхүү хөтөлбөрийг эхлүүлжээ. Уран бүтээлчид хамгийн ихдээ гурван 7 хоног үнэгүй байрлаж үүний хариуд төсөлтэй хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Энэхүү хөтөлбөр нь уран бүтээлчдийг Кэйптаун хотын олон нийттэй танилцах, харилцах боломжийг олгоно. Гудамжны уран бүтээлчид энэхүү програмд хамрагдах нь илүү тохиромжтой. “Хөтөлбөрийн хамгийн онцгой чухал зүйл нь байршил нь байсан. Урлагийн янз бүрийн үйл ажиллагаагаар баялаг бүтээлч уур амьсгал намайг хөгжихөд эерэг нөлөө үзүүлсэн.” хэмээн хөтөлбөрт хамрагдах үеэрээ хананы зураг зурсан Германы уран бүтээлч Филипп Пиро хэлжээ.
Роб Горски гэх хүн 2010 оны хоёрдугаар сард Мичиган мужийн Дээд Нуурын голд 0.37км2 талбай бүхий жижиг арлыг Крейгслистийн сурталчилгаанаас олж худалдан авчээ. Дараагийн гурван жилийн турш хамтрагч Андрей Ранвил болон “Кикстартер”-ийн тусламжтайгаар хөрөнгө босгон уг аралд хүн амьдрах боломжийг бүрдүүлсэн аж. Өдгөө жил бүр дөрвөн долоо хоногийн хугацаагаар 4-6 уран бүтээлчийг аралдаа хүлээн авдаг болжээ. Уран бүтээлчид халзан бүргэд, хөх дэглий, хулд, яргай загасны нутаг болсон онгон зэрлэг экосистемд ажиллаж амьдарна. Миний бодлоор энэхүү арлын гол сүр хүч нь хязгаарлагдмал байдал нь юм, таны авч ирсэн биет болон биет бус бүхий л зүүх энд аж төрөхөд тань зайлшгүй чухал болно. Хомсдолтой, янз бүрийн хүндрэлтэй нөхцөл байдлууд нь уран бүтээлчийн хувьд, хувь хүний хувьд ч өсч хөгжихөд ихээхэн тусалдаг гэж 2014 онд энэхүү арал дээр хөтөлбөрт хамрагдсан зурагчин Ниш Хэнс МакЭлроё хэлжээ.
Балатон нуурын ойролцоох түүхт жижиг тосгонд хоёр долоо хоногийн турш үргэлжилдэг энэхүү хөтөлбөр нь урлаг, адууны соёлыг холбох зорилготой. Оролцож буй уран бүтээлчид моринд сонирхолтой эсвэл урлагт дуртай морь унаж чаддаг хүмүүс байх бөгөөд морь унах, морин дээрээс сур харвах, урлагийн түүх, бүтээл хийх гэж мэт үйл ажиллагаануудад хамрагдана. Оролцогчид зургаан морьтой айлын дэргэд уламжлалт Унгар гэрт байрлана.
Ашгийн бус музей гэх Эльсвэр нь жилд 50 уран бүтээлчийг хөтөлбөртөө багтааж урлангаар хангадаг. Музей нь Силвиа Грей-ийн 1939-аас 1997 онуудын хооронд хийж байсан бизнесээс нь үлдсэн янз бүрийн объектоос бүрдэнэ. Эльсвэрийг Грей-ийн ач хүү Жорж Шиир ажиллуулж байгаа бөгөөд тэрээр “Бид энэхүү газрыг уран бүтээлчдийн ашиглаж болох материалууд, мөн түүх өгүүлсэн архив гэдгээр харж ханддаг” гэж тайлбарладаг. Уран бүтээлчид Эльсвэр доторх янз бүрийн зүйлсийг хувирган урлагийн бүтээл хийх даалгавартай бөгөөд бүтээл нь тэндээ үлддэг. Вижуал артистууд, хөгжимчид, судлаачид, зохиолчид, антропологичид, тогоочид гэх мэт янзын хүмүүс энэ хөтөлбөрт оролцож болно. 2015 онд энд бүтээл хийж байсан Агустина Вүүдгэйт “Өмнөх уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг ашиглаж дахин шинэ уран бүтээл хийх энэ практик үнэхээр содон онцгой байсан” гэжээ.
Жил бүр Үндэсний Паркуудын Урлагийн Сан (NPAF) холбооны агентлагуудын нэг болох Үндэсний Урлагийг Дэмжих Сантай (NEA) хамтран 50 уран бүтээлчийг Америк даяар байх үндэсний паркуудад байршуулдаг. Тэдгээр парк дунд Хавайн Галт Уулын парк багтдаг бөгөөд түүхт Килауэа, Мауна Лоа галт уулуудын дундах баян бүрдэд халуун лав урсах байгалийн бодит үзэгдлүүдийг ажиглан натурт ажиллах боломжтой.
Хамгийн сүүлийн зочдын нэг Их Британий уран бүтээлч Эмма Стиббон галт уулс бүхий айдас, бишрэл хоёрыг зэрэг төрүүлсэн орчинг цаасан дээр галт уулын үнсэн бэхээр зурж дүрсэлжээ. “Би энэ хөтөлбөрийг дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулын бүсэд зохиогдсон гэдэг утгаар нь тун их таалсан. Урлан маань галт уулын тогооноос ердөө ганцхан минут алхах зайтай байсан.” гэж тэрээр дурсав.
2010 оны тавдугаар сард Чарлес Линдсэй Гүггэнхаймийн тэтгэлэг авч нэрт астрономич Жилл Тартерийн анхааралд өртөн "SETI"-д уригджээ. Тэр хоёр уулзалдан "SETI"-ийн зорилго, итгэл үнэмшлийн тухай, энэ байгууллагад хэчнээн мундаг эрдэмтэд ажилладаг тухай хөөрөлджээ. Энэхүү ярианаас үүдэн "SETI AIR" буюу "SETI"-д уран бүтээл туурвих хөтөлбөр бодит биеллээ олов. Линдсей санаачилсан төслийнхөө анхны оролцогч болсон бөгөөд одоо хөтөлбөрийн удирдагч болжээ. Уран бүтээлчид бүтээлийн сэдвээ тодорхойлохоос өмнө хоёр жил хүртэлх хугацаанд "SETI"-тэй хамтран ажиллах боломжтойн дээр "SETI" болон нэрт физикч Жозеф Эймсийн нэрээр нэрлэсэн NASA-н харьяа “Ames” судалгааны төвийн эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоох аж. Ингэснээр "NASA"-ийн болон "SETI"-ийн зорилго зорилттой уялдуулан өргөн далайцтай бүтээл хийх нөхцөл бүрдэх юм.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
27
|
|
0
|
30
|
|
0
|
44
|
|
0
|
40
|
|
0
|
46
|
|
0
|
43
|
Daily poll
|