• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
 

Харсан болгоноо хөөрхөн гэгч нь цаасан дээр буулгаж өссөн балчир нас хүн болгонд бий. Хүн бүрийн авьяас чадвар, мэдрэмж ялгаатай байдаг нь тархины хоёр тал бөмбөлгийг аль нэг нь илүү хөгжсөнөөс үүдэлтэй. 

Тархины баруун тал нь давамгайлсан хүмүүс харааны баримжаа сайтай, дүрслэн бодох чадвар нь бусдаас илүү, урлагийн мэдрэмжтэй байдаг. Та одоо ч зураг зурах сан гэх нууцхан хүсэл тээдэг бол дараах зөвлөгөөг заавал уншаарай.  Учир нь зураач болох боломж хэн бүхэнд байдаг гэдгийг та мэдэх үү? Тамирчид тодорхой техник, ур чадварыг олон удаагийн сургуулилт хийн эзэмшдэгийн адил зураач болох хүсэлтэй та ч гэсэн мэдрэмж хийгээд ур чадвараа хөгжүүлснээр уран бүтээлч болох боломжтой.

1. ӨДӨР БҮР ЗУР

Авьяас бол чаддаг болтлоо хичээллэх ур чадварын хувьсал. Та ямар нэгэн ур чадварыг эзэмшихийн тулд тухайн зүйлдээ дор хаяж 10 мянган цаг зарцуулах ёстой. Сайн зураач болно гэдэг нь зурах эрдэмд шамдах аялал, бүтээлч сэтгэх үйл явц, шинийг эрэлхийлэхийн нэр. Авьяас танд өгөгдсөн гадны хүч, нөлөө биш. Авьяасыг та өөрийн дотроос эрж олж, усалж ургуулан, нөр их хөдөлмөрөөр бий болгох хэрэгтэй.

2. ҮРГЭЛЖ ЗУРГИЙН ДЭВТЭРТЭЙГЭЭ ЯВ

Зураг зурах жижигхэн дэвтрийг үргэлж биедээ авч яв. Автобусаар зорчиж байхдаа ч хотын үзэсгэлэнт дүр зураг, хүмүүсийн аж байдал, тэрхэн агшинд төрсөн мэдрэмжээ мартахгүйн тулд ямагт цаасанд буулгаарай. Хожим уран бүтээл туурвихад тусаа өгнө.

3. САЙН ХАРАНДАА, ХЭРЭГСЭЛ АВАХААС БҮҮ ГАР ТАТ

Юун түрүүнд уран зургийн хэрэгслийн талаар мэдлэгтэй байж, сайн бүтээл туурвихад шаардагдах зүйлст мөнгө зарж сураарай. Тухайлбал, харандааг H, HB, B гэж ангилах бөгөөд H-ийн тоо ихсэх тусам (H2-H8) нягтралыг заадаг. Өөрөөр хэлбэл цаасан дээр бүдэгхэн гарна гэсэн үг. Харин B-гийн тоо ихсэн тусам (B2-B8) зөөлөн байх ба улам тод зурагдана. H төрлийн харандааг ашиглан зурах зургийнхаа хэмжээсийг хөнгөхөн гаргаж аваад B харандаагаар зурж тодруулдаг. Зөвхөн харандаа бийрээр ч хязгаарлагдахгүй, нүүрс, өнгийн харандаа, тосон будаг зэрэг зураг зурж болох бүхнийг туршаад үзэхэд гэмгүй. Ингэх нь магад өөрийгөө олоход тань тус болно.

4. ОРЧИН ТОЙРНОО САЙН АЖИГЛА, СУРАЛЦ

Аливааг уран бүтээлч хүний нүдээр харж, нарийн ажиглаж байгаарай. Тухайлбал, биетээс гэрэл хэрхэн ойж буйг, тамирчин яаж бөмбөг өшиглөж байгааг, бороон дуслууд, голын усан дахь сарны тусгал гэхчлэн алхам тутамдаа ажигласан зүйлсээрээ тархин дахь мэдээллийн дүрслэлийн санг баяжуул.

5. ГОО ЗҮЙН МЭДРЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЭЭРЭЙ

Өөрт тань таалагдсан уран зураг, кино, уран баримал, үзвэр зэрэг сонгодог уран бүтээлийг аль болох их үзэж, ойлгохыг хичээгээрэй. Зүгээр ч нэг үзэлгүй ур чадвараа сайжруулах зорилгоор зохиомж, өнгө будгийнзохицол,биетийн харьцаа,илэрхийлэмж, гэрэл сүүдэр зэргийг ажиглаж, гоо зүйн мэдрэмжээ дээшлүүлээрэй.

6. БИЕТИЙН ХАРЬЦААГ ЗУРЖ СУР

Хүний анатоми зурахаас эхлээрэй. Үүний тулд модон манекан худалдаж авч бүх өнцгөөс зур. Микеланжело, Пикассо зэрэг сайн зураачдын бүтээлийг хэвлэн авч өөр, өөр өнцгөөс хамгийн багадаа 50 удаа дуурайж зураарай. Ингэж байж та хүний биеийн пропорц, хөдөлгөөн, нүүрний хувирлыг гаргууд зурдаг болно.

7. СУРАЛЦАЖ, ТУУРВИХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭЭРЭЙ

Зураач болохоор шийдсэн бол таны бодол санаа, хүсэл тэмүүлэл гагцхүү уран бүтээл туурвихад л төвлөрөх ёстой. Сайн зурж сурах бүхий л орчин нөхцөлийг хайж ол. Хэрэв байгалийн зураг зурах бол зургийн хэрэгслээ аваад ой модон дунд орж цаг хэртэй мэдрэмжээ хөглөж байж зураарай. Амьтан зурах гэж байвал амьтны хүрээлэнд очиж ажиглалт хийх эсвэл амьтны анатомийн ном худалдаж ав. Ямар уран бүтээлч болмоор байна, тийм л хүмүүсийн хүрээлэлд багт. Тэдний туслалцаа шүүмжийг сонсож, уран бүтээлийг нь харж, эд эс бүхнээрээ мэдрэх хэрэгтэй. Уран зургийн үзэсгэлэн, зураачдын уулзалт зэргийг бүү алгас.

8. ХҮМҮҮСТ МӨСӨН УУЛЫН ОРОЙ ХЭСЭГ Л ХАРАГДДАГИЙГ БҮҮ МАРТ

Нэрт зураачдын “гайхамшигтай” бүтээлийн ард олон жилийн хөдөлмөр, тоо томшгүй олон ноорог байсныг сана. Нэгэнт уран бүтээлийн замналд гарч, огт хийхгүй байх томоохон алдааг даван туулсан танд баяр хүргэе! Чадварлаг зураач болохын тулд алдаа гаргах, хүмүүст үнэлэгдэхгүй байх вий гэх айдас, эргэлзээнээс одооноос ангижраарай.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ