A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
8
|
|
0
|
25
|
|
0
|
31
|
|
0
|
41
|
|
0
|
48
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 133 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 133 | |
|
Хоёр жилд нэг удаа Италийн Венец хотноо хагас сая гаруй хүн зочилж, хэд хэдэн шагнал эзнээ олж, шинэ уран бүтээлчид урлагийн ертөнцнөө од болон гялалздаг билээ. Венецийн Биенналь нь үүх түүх, нууцлаг байдал аль алиныг нь агуулсан дэлхий дээрх хамгийн эрхэм нэр хүндтэй урлагийн үзэсгэлэнд тооцогддог. Энэхүү наадамтай холбоотой түгээмэл тавигддаг асуултуудад хариулт өгье.
“Урлагийн ертөнцийн Олимп” гэх хариулт байнга давтагдах ч үүнийг хангалттай хариулт гэж тооцох хэцүү. Учир нь Венецийн Биенналь өөр бусад урлагийн биенналиудаас тэс ондоо. Хэн нэг аз нь шовойсон кураторын гараар орсон ганц том үзэсгэлэн гэхээс илүү галзуу, эрх чөлөөт элементүүдээс бүрэлдсэн урлагийн наадам юм.
Энгийнээр хэлэхэд Биенналь нь төв павилионд гол кураторын дэглэлтээр тавигдах гол үзэсгэлэн, улс орнуудын павилион, “Collateral Events” гэгдэх бие даан зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгүүд гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Зөвхөн дүрслэх урлаг биш архитектур, кино, бүжиг, хөгжим, театр гэх мэтийг нийтэд нь харгалзах Биеналлийн ерөнхийлөгч Паоло Баратта ерөнхийд нь хариуцдаг. Харин дэглэлтийг нь жил бүр өөр өөр кураторууд сонгогдон өөрсдийн сэдвийн дор гүйцэтгэдэг. Энэ удаагийн Биенналийн гол куратороор Лондонгийн “Hayward Gallery”-н куратор Ральф Ругофф сонгогдож “Сонирхолтой үед амьдарч буй бид” сэдэвтэй үзэсгэлэн дэглэхээр болжээ. Тэрээр Америкаас үндсэн куратороор сонгогдож буй түүхэн дэх хоёр дахь хүн юм. Биенналь нэн арвин түүхтэй ч 1995 оныг хүртэл дан Итали кураторууд сонгогдож ажиллаж байсан. Мөн зөвхөн гуравхан эмэгтэй гол куратороор ажиллаж, анхны Африк гаралтай куратор 2015 сонгогдон ажилласан сонирхолтой баримт бий.
1868 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Италийн сүр жавхлант эзэн хаан I Умберто Женовагийн I гүнгийн охин Маргеритатай гэр бүл болжээ. Бараг 25 жилийн дараа буюу 1893 оны дөрөвдүгээр сарын 19-нд Венец хотын удирдлага тэдний мөнгөн хуримыг тохиолдуулан урлагийн үзэсгэлэн зохион байгуулахаар шийдсэн юм. 1894 онд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан боловч хойшилсоор 1895 оны дөрөвдүгээр сарын 30-нд үзэсгэлэн нээгдэв. Тухайн жил 516 бүтээл оролцсоноос 188 нь Итали уран бүтээлчдийнх, үлдсэн нь гадаадын уран бүтээлчдийнх байв.
Өдийг хүртэлх хугацаанд Биенналийн түүхэнд хувиараа өөрчлөх шаардлага хэд хэдэн удаа тохиож байв. I дайны үеэр 1916, 1918 оных цуцлагдаж, II дайны үеэр 1944, 1946 оны наадам цуцлагдаж байв. 1974 онд Биеннальтай холбоотой үйл ажиллагаанууд болж байсан ч өмнөх жил нь Чили-д гарсан төрийн эргэлттэй холбоотойгоор тоологдоогүй үлдсэн юм. 1976 оноос 37 дахь удаагийнх гэж тоологдож тэр жилийнхээс эхлэн наадам бүр нэг үндсэн сэдвийн дор дэглэгддэг болсон. 1976 оны сэдэв “Хүрээлэн буй орчин, оролцоо, соёлын бүтэц” байв.
Хачирхалтай ч тийм. АНУ, ЗХУ, Их Британи гэх мэт холбоотнууд 1936 оноос эхлэн улс төрөөс хамааран Италийг бойкотлож байсан ч Венецийн Биенналь 1942 он хүртэл үргэлжилсэн юм. 1940 оны Биенналийн тухай урлаг судлаач, куратор Лоуренс Аллоуэй дурдахдаа “Европийн тэн хагас нь амьд үлдэхийн төлөө ширүүн тулалдаж байсан ч хажуугаар нь гурван мянга гаруй урлагийн бүтээл мөн олон тооны үзэгчдийг татаж чадсан Венецийн Биенналь зохиогдсон нь үнэхээр биширмээр бас хачин санагдаж байв” гэж бичжээ.
1909 оны наадмын дараа 1910 онд удаах наадам нь зохион байгуулагдаж байсан. Учир нь 1911 онд Ром хотноо Нэгдсэн Итали улсын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан асар том урлагийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан бөгөөд том хэмжээний хоёр наадмыг давхардуулж хийхгүй гэж ийм шийдвэр гаргаж байжээ. 1990 оны дараа гурван жил завсарлан сондгой тоот жилд шилжсэнээр 1995 онд буюу 100 жилийн ой дээр нь наадмыг зохион байгуулах боломжтой болсон юм.
Одоогийн байдлаар 90 орон оролцоно гэсэн мэдээлэл байна. Энэ нь наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой жил болж байгаа юм. Гэвч яг нарийн тодорхой мэдээлэл өгөхөд арай эрт байна. Учир нь зарим орнууд наадам эхлэхийн өмнөхөн оролцохоо больдог талтай. Мөн улсуудыг тоолоход асуудал гарна. Жишээ нь Тайван улс тогтмол оролцдог ч тэднийг бие даасан улсын тоонд оруулж тоолдоггүй.
Венецийн Биенналийг зохион байгуулагчдыг бодож олсон нэгэн мэргэн санаа нь улс орнуудад өөрсдийн павилионыг өөрсдийн хөрөнгөөр нээж үзэсгэлэн гаргах боломж олгосон нь юм. Анх 1907 онд Бельгийн павилион нээгдэж араас нь Герман, Британ, Унгар гэх мэт улсууд 1909 онд нэмэгджээ. АНУ 1930 онд ес дэх олон улсын павилион болон нээгдэж байв. Ингэснээр Биенналийн гол байршил болох Жиардинид багтаж шингэхээ болин өөр өөр газруудад павилионууд барих эрх олгож эхэлжээ. Хамгийн сүүлд 1995 онд Өмнөд Солонгос улс Жиардинид павилионоо босгосон.
Гол үзэсгэлэнгийн хувьд куратор уран бүтээлчдийн сонгодог. (Энэ жил Ругофф 79 уран бүтээлчийг сонгосон) Улсуудын павилионы хувьд тухайн улсын холбогдох байгууллагууд нь өөрсдийн нөхцөлд таарах сонгон шалгаруулалт зохион байгуулж бие даан уран бүтээлчдээ сонгодог.
Кураторуудаас бүрдсэн олон улсын шүүгчдийн баг тавдугаар сарын эхээр буюу наадам эхэлсний дараагаар үндсэн гурван шагналын эздийг тодруулдаг. Оролцогч шилдэг улсад - Алтан арслан, Гол үзэсгэлэнгийн шилдэг оролцогчид - Алтан арслан, Хамгийн шилдэг залуу оролцогчид - Мөнгөн арслан гэсэн гурван шагнал олгоно. Мөн шүүгчид нэмэлтээр оролцож буй нэг улсад тусгай шагнал, гол үзэсгэлэнд оролцсон хоёр уран бүтээлчдэд тусгай шагнал олгох эрхтэй. Нэмээд гол куратор урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан нэг эрхэмд Алтан арслан шагнал гардуулах санал гаргадаг бөгөөд түүнийг нь наадам эхлэхээс өмнө Биенналийн зөвлөл баталдаг. Энэ удаад тэрхүү шагналыг Америкийн уран бүтээлч Жимми Дарем хүртэхээр болжээ.
Болохгүй. Албан ёсны тийм үйл ажиллагаа 1986 онд оюутнуудын “урлагийг наймаа болгож байна” гэсэн эсэргүүцлийн улмаас үгүй болсон юм. Хэдий тийм ч наадмын өмнө юм уу дараа нь бүтээлээ худалдах нь уран бүтээлчийн өөрсдийн мэдэх хэрэг билээ. Урлагийн дилерүүд Биенналийн нээлтийн өдрүүдэд эрэлттэй уран бүтээлчдийг төлөөлөн тэдний өмнөөс яриа хэлэлцээрүүдийг хийх бөгөөд зарим бүтээлүүд үзэсгэлэнд тавигдахаасаа ч өмнө зарагдах нь тодорхой болчихсон байдаг.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл Биенналийн вебсайт дээр байх он цагийн дарааллаас эхлэх нь зүйтэй байх. Мөн frieze.com дээрх Тим Смит-Лейнгийн бичсэн “Венецийн Биенналийн товч түүх” нийтлэлийг санал болгоё. Лоуренс Аллоуэийн “The Venice Biennale, 1895-1968: From Salon to Goldfish Bowl (1969)”, Энзо Ди Мартиногийн “History of the Venice Biennale: 1895-2005 (2005)” гэсэн хоёр ном маш дэлгэрэнгүй, гүнд нь орсон мэдээлэлтэй учир Венецийн Биенналийн тухай мэдлэгт тань нэмэр болох нь гарцаагүй.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
8
|
|
0
|
25
|
|
0
|
31
|
|
0
|
41
|
|
0
|
48
|
Daily poll
|