• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    109   |  
0

Шинэ чадваруудад суралцъя, бас CV-гээ ч сайжруулья! Өдөр тутмын амьдралаасаа гадуур өөрийгөө хөгжүүлэх, мэргэжилтний хувиар өсөх батламж олгодог үнэгүй онлайн сургалтуудыг танилцуулж байна: 


 

1. Microsoft Office Certification – MS Word, Excel-ийг “жинхнээсээ” мэддэг больё

CV дээр овог нэр, утас, email гурав шиг автоматаар бичигддэг зүйлс нь “Сайн эзэмшсэн” өөрийн үнэлгээтэй Microsoft Word, Excel, PowerPoint гурав билээ. Хүмүүсээс асуухад жижигхэн юм шиг хэрнээ огт төсөөлөөгүй аятайхан хэрэгслүүд MSOffice программуд дотор байдаг юм билээ. Харин одоо тэдгээр зүйлсийг үнэхээр мэддэгээ Microsoft-н албан ёсны гэрчилгээгээр батлах боломжтой болох нь. 

https://www.microsoft.com/en-us/learning/office-certification.aspx 

 

 

2. Digital Garage by Google – Дижитал маркетингийн талаар хэрэгцээтэй бүхнийг анхан шатнаас нь 

Контентоор дамжуулж бизнесээ сурталчлах, гар утасны вэб болон аппликейшнээр шинэ хэрэглэгчдийг татах гэх мэт дижитал маркетингийн цөөнгүй сургалтууд энд бий. Зөвхөн цахим маркетинг гэлтгүй технологи болон датаг бизнест ашиглах, карьер өсөлтийн талаар сургалтууд ч бий.  
Онлайн сурталчилгаа, маркетингийн талаар Google Analytics-аас илүү дэлгэрэнгүй, бас ҮНЭГҮЙ сургалтыг ч авах боломжтой.

Online Marketing (Analytics, Adwords, E-mail marketing)
https://learndigital.withgoogle.com/digitalgarage/ 
https://analytics.google.com/analytics/academy/ 

 

 

3. Анхны болон яаралтай эмнэлгийн тусламж

Хамраас цус гарах, амьтанд хазуулахаас эхлээд цахилгаанд цохиулах, яс хугарах гэх мэт олон төрлийн бэртэл гэмтлийг анхан шатанд хэрхэн шийдвэрлэх, оффист ч, автомашинд ч байх ёстой эмнэлгийн тусламжийн хайрцагт юу юу багтах ёстой талаар олон хэрэгцээтэй мэдээллийг эндээс авна. 

http://www.firstaidweb.com/ 


 

 

 

4. Зүрхний шигдээс

Вэбсайт нь тийм ч “царайлаг” биш. Гэхдээ зүрхний шигдээсийг урьтаж мэдэх, энэ үед ямар арга хэмжээ авахыг мэддэг байх, хүний амь насыг аврах жинхэнэ мэдлэг нь ямар ч оффис төдийгүй, гэр бүл, найз нөхөд дунд байх туйлын хэрэгтэй чадвар болов уу. 

http://www.deputyheartattack.org/intro.html 


 

5. НҮБ аюулгүйн сургалт 

НҮБ-д ажилд орж байгаа хүн бүр аюулгүйн уг сургалтуудыг дүүргэсэн байх ёстой. Харин энэхүү вэбсайт руу хэн ч нэвтэрч анхан шатны болон Ахисан шатны сургалтуудад хамрагдаж, гэрчилгээ авах боломжтой. 

Олон улсын ажлын орчинд ямар ёс суртахууны хэм хэмжээ журмуудыг дээдлэх ёстой, хилийн чанадад танихгүй хүмүүс, нөхцөл байдал дунд биеэ хэрхэн авч явах, төөрсөн тохиолдолд хээр хэрхэн хорогдох байр хийх, зэвсэгт мөргөлдөөн, халдлагын үед хэрхэн аюулгүй байх зэрэг шаардлагатай үед амиа аварч ч болох аргуудын талаар олон хэрэгтэй мэдээлэл энд бий. Үүний сацуу НҮБ-ын албан ёсны гэрчилгээтэй болно гээд төсөөл! 

https://training.dss.un.org/ 

TAGS
#Business