• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    111   |  
0

Цахим мөнгө гэж юу вэ?

Криптовалют буюу “Биткойн” нь анх цахим мөнгө нэртэйгээр хүмүүст танигдсан бол үүний араас etherium, litecoin, ripple зэрэг хэд хэдэн койнууд шинээр бий болсон. Эдгээрийн ажиллах зарчим нь биткойнтой ижил, илүү хурдан шилждэг, илүү бага шимтгэлтэй зэргээрээ ялгаатай.

Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “Цахим мөнгө” гэж нэрлэсэн ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэхгүй. 

Цахим мөнгөний сул талууд:

  • Цахим мөнгөний арилжааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй сайтаар хийсэн тохиолдолд хохирогч болох эрсдэлтэй.
  • Хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг цахим мөнгө болгон ашиглаж луйвар хийдэг тохиолдол олон.
  • Цахим мөнгөний арилжаа нь ямар нэг банкаар дамждаггүй интернет орчинд явагддаг тул эрсдэл өндөр.
  • Татвар ногдуулах боломжгүй, бэлэн мөнгө болон алтаар баталгаажаагүй.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ:

  • Цахим орчинд хийгдэж байгаа учраас хакеруудад дансныхаа нууц үгийг алдах тохиолдол маш их гардаг. Иймд нууцлалаа чанд хадгалах шаардлагатай.
  • Биткойн дансны ард хэн ч байж болох тул хүнд биткойн зарах, авах тохиолдолд аль болох дундын найдвартай компаниар зуучлуулах, эсвэл биечлэн уулзаж байж борлуулах, худалдан авах шаардлагатай.
  • 800$ үнэтэй iPhone 8 утсыг 400$-той тэнцэх хэмжээний биткойноор зарна гэх мэт хуурамч зарууд их байдаг. Ийм хүмүүст итгэж биткойноо шилжүүлэхгүй байх хэрэгтэй.
  • Авилгын мөнгөө биткойн болгох сонирхолтой хүмүүс байх боломжтой тул арилжаа хийж байгаа хүнээ сайн судлах ёстой. Мөн мөнгө угаах гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлээрэй
TAGS
#Business