A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барьсан билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр төслийг боловсруулжээ.
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий кибер цэрэгтэй болох төсөл тусгагджээ.
Энэ талаар бид ЗХЖШ-ын дэргэдэх Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын төвийн дарга, дэд хурандаа С.Ширбазараас тодрууллаа.
-УИХ-д өргөн баригдаад буй Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгааныг та товч танилцуулахгүй юу?
-Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд улс орны кибер орон зайг батлан хамгаалах кибер цэргийг байгуулах асуудал яригдаж байна. Өнөөдөр дэлхий нийтийн кибер орон зайд кибер халдлагын тоо, төрөл, хор хохирлын хэмжээ нэмэгдсэн, дэлхийн улсууд кибер зэвсгээр эрчимтэй хөөцөлдсөн байдалтай байгаа нь “энэ орон зайд аюулгүй байдал алдагдсан байна” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улс орны нэг болчихсон байна. НҮБ-д бүртгэлтэй 195 орчим орноос 67 орон кибер цэрэгтэй болчихсон, кибер хил хязгаараа хамгаалж байхад манай улсад дорвитой алхам хийгдэлгүй удлаа. Энэ салбарт бид дэлхийгээс 20-25 жилээр хоцорчихсон явж байгаа. Бидэнд нэн шаардлагатай байгаа зүйл бол улс орны кибер орон зайг хамгаалах төрийн тогтолцоог бүрдүүлэх ажил. Үүнийг хоёр хуулиар зохицуулах боломжтой. Нэг нь кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль. Ийм хуулийн төсөл боловсруулагдан Засгийн газар дээр хэлэлцэгдээд явж байна. Нөгөөх нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Зэвсэгт хүчинд кибер хүчинтэй болох. Ийм хоёр асуудлыг шийдвэл бид улс орны хэмжээнд тогтолцоогоо бүрдүүлж авах боломжтой юм. Энэ ч шаардлагаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан.
-Та сая манай улсын кибер аюулгүй байдал 20-25 жилээр хоцрогдсон гэж хэллээ. Өнөөгийн байдлыг та тодорхойлбол?
-Олон улсын байгууллагаас кибер аюулгүй байдлын индексээр нь жагсаахад манай улс дэлхийн 195 орноос 127-д бичигдэж байна. Үүнийг тодруулбал, манайх кибер аюулгүй байдлаас хамгаалах төрийн тогтолцоо болоод менежмэнт байхгүй, кибер цэргийн ажиллагаа хийх чадамжгүй гэж тооцогдож байна. Гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн үзүүлэлтээр дөрвөн оноо авсан нь манай цагдаагийн байгууллагын ажлын үзүүлэлтийг харуулж байна.
Тэгэхээр манай улсын кибер орон зайн аюулгүй байдал хангалтгүй гэсэн үг. Хэр тааруухан байгаагаа нэгтгэж харах техникийн нөхцөл одоохондоо манайд дутмаг байна. Бид тодорхой ажлуудыг эхлээд явж байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний “Кибер аюулгүй байдлын төв” 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна. Одоо хэрэгжиж буй төслүүд энэ эрчээ алдалгүй амжилттай хэрэгжвэл бид ойрын ирээдүйд Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн аюулгүй байдлыг нэгтгэж харах чадамжтай мэргэжилтэй боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангагдах боломж бүрдэхээр байна. Энэ бүрэлдэн буй чадамжийг улс орны кибер орон зайг хамгаалахад бүрэн ашиглах хууль эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
-Хууль хэрэгжиж, техник тоног төхөөрөмжөөр хангагдчихлаа гэхэд мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Хүний нөөцийн асуудал дээр бид гадны хөгжилтэй орнуудтай хамтран таван жилийн хугацаатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал, кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлээр системтэй сургаж байна. Кибер аюулгүй байдлын инженер мэргэжил бол дэлхийд хамгийн ховор, эрэлттэй мэргэжлүүдийн тоонд орчихсон, их үнэтэй, энэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлээс татан ажиллуулахад их төвөгтэй болсон. Тэгэхээр бид байгаа цэргийн албан хаагчдаа давтан сургах замаар боловсон хүчнээ хангана гэсэн бодлоготойгоор хүмүүсээ бэлтгэж байна. 2020-2025 он хүртэлх таван жилийн хөтөлбөр хэрэгжинэ. Энэ хугацаанд бид дэлхийн жишигт хүрсэн кибер аюулгүй байдлын нарийн мэргэжилтнүүдээр өөрсдийгөө хангах том зорилготой ажиллаж байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|