A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |
|
ГАДУУР ХООЛЛОХОО БАГАСГА
Гадуур хооллох нь хувийн санхүүд нэлээн хүндрэл учруулдаг. Ялангуяа хотын төвөөр, өндөр түрээстэй бүсүүдэд хоолны үнэ харьцангуй өндөр. Мөн хүнсний аюулгүй байдал талаасаа таны эрүүл мэндэд эрсдэлтэй. Иймд гэртээ хооллож заншаарай. Өнөө үед зөвхөн хоолоор зогсохгүй кофег өдөр тутамдаа хэрэглэх болжээ. Гадны франчайзуудаас кофе авч уух нь гэртээ кофе чанах, эсвэл дотоодын кофе шопуудаар үйлчлүүлэхээс хамаагүй үнэтэй байдгийг санаарай.
ГЭРТЭЭ ШОУД
Үнэтэй бааранд суух, гадуур хооллож найз нөхөдтэйгөө уулзахаас илүү нэгнийдээ цуглан хамтдаа амттай хоол хийж идэн хөгжилдөж болох юм. Гадуур шоудах, “nightclub” ороход төсөөлөөгүй гэнэтийн их зардал гардгийг бид бүгд мэдэх билээ.
ҮНЭТЭЙ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗ
Зуны улирал ирж буйтай холбоотойгоор идэж буй хоол хүнсэндээ өөрчлөлт оруулж болно. Эртнээс нүүдэлчин монголчууд маань дулаан улиралд мах идэхээ эрс багасгадаг байсныг бүгд мэдэх мэднэ. Мах ихтэй хүнд хоолны оронд сүү цагаан идээ хэрэглэж илүү хөнгөн хооллож болно. Мөн илүү шаардлагатай амин дэмүүдийг шахмал витаминуудаас авч болно. Мөн авакадо, манго гэх мэт үнэтэй зарагддаг экспортын жимс ногооноос татгалзаж болох юм.
ШИМТГЭЛҮҮДЭЭС ЗАЙЛСХИЙ
Янз бүрийн хураамж шимтгэл авдаг үйлчилгээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Өөр банк илүү бага хэмжээний шимтгэл, эсвэл зарим үйлчилгээгээ ямар ч шимтгэлгүй үзүүлж байвал тэр банкийг сонго. Мөн орчин үеийн финтекүүдийг ашиглаж болно.
ХЯМДРАЛЫГ АШИГЛА
Хямдралын сарууд болон агуулах чөлөөлөх худалдаануудыг ашиглах хэрэгтэй. Жишээ нь зул сарын үеэрх хар баасан гарагийн хямдралаар дэлхий даяар бүхий л бараа бүтээгдэхүүн цөм хямдардаг, мөн “Cyber Monday”-ийн өдөр электрон бараанууд гайхмаар хямдарна.
Хэрэв аялахаар төлөвлөсөн бол жилийн аль улиралд онгоцны тийз, зочид буудал, тухайн орон нутгийн үйлчилгээний үнэ хямдардгийг судлан тэр үеэр аялах хэрэгтэй.
ИНТЕРНЕТ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДЭЭ БАГАСГА
“Audible”, “Spotify”, “Netflix” мэтийн интернетээр авдаг үйлчилгээнүүд бидний халааснаас сар болгон бага багаар мөнгө хумсалж байдаг. Эдгээр үйлчилгээг зогсоосноор та чамлахааргүй хэмжээний мөнгө хэмнэнэ.
УРАМШУУЛАЛ, ЛОЯАЛТИ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД АШИГЛА
Юнителийн “GG”, Мобикомын “Candy” болон эдгээртэй ижил төстэй өөр бусад лояалти үйлчилгээнүүдийг ашиглах хэрэгтэй. Мөн дэлгүүрийн, салоны, нислэгийн гэх мэт төрөл бүрийн бонус картуудыг сайн ашиглаарай.
БЭЛЭН МӨНГӨ АШИГЛА
Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь төсөв чинь хэрхэн бодитоор хоргодож байна, цаана нь хэр хэмжээний мөнгө үлдэж байна гэх мэдээллүүдийг илүү тодорхой болгоно.
ХАДГАЛАМЖАА ӨӨРӨӨСӨӨ НУУ
Харилцах данс, хадгаламжийн данснуудаа өөр өөр банкинд байршуулбал гэнэтийн, өндөр ач холбогдолгүй зүйлд мөнгө үрэх тань багасна. Хадгаламжийн дансаа интернетээр удирддаггүй байх, тухайн дансны картгүй байх гэх мэт арга хэмжээнүүдийг авснаар мөнгөндөө гар хүрэхгүй байх боломжтой.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|