• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    313   |  
0

Жил бүр л ирж буй онд санхүүгийн хувьд бие даасан нэгэн болох зорилго тавьж түүнийгээ биелүүлж амжихгүй яваа юм биш биз? Зорилгоо биелүүлэх ухаалаг арга бол ижил зорилготой хүмүүсээс суралцах юм. Ингээд үл хөдлөх, консалтинг, хувцас дизайн, үнэт эдлэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарын эрхмүүдийн шинэ жилийн санхүүгийн зорилгоо хэрхэн биелүүлдэг зөвлөгөөг хүргэж байна.

1.   Өөртөө түрүүлж хөрөнгө оруул

Barbara Corcoran-“Corcoran” группийг үүсгэн байгуулагч, “Business Unusual” подкастын хөтлөгч, Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч

Жил бүр миний шинэ оны зорилго минь ижил байдаг. Мэдээж бизнесээ томруулахад хөрөнгө оруулна, гэхдээ би юун түрүүнд өөртөө хөрөнгө оруулах ёстойгоо мэддэг. Шинэ оны хамгийн эхний даалгавар бол өөртөө дэгжин хүрэм авах. 

Хүрэм минь намайг Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн хатан хаан болсон мэт, эргэн тойрны хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрч буй мэдрэмжийг төрүүлж өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Хүрэм авах бол өөртөө зориулах хөрөнгө оруулалтын ердөө нэг хэсэг нь, алжаалаа тайлан массажинд орох, найзуудтайгаа уулзах, аялах зэрэг нь хамгийн сайн амралт болдог. 

Та өөртөө зориулсан хөрөнгө оруулалтын хойноос хэзээ ч харамсахгүй.

2.   Мөнгөөрөө ухаалаг тоглолт хий, зүгээр бүү хадгал

Grant Cardone-“Cardone Capital”-ыг үүсгэн байгуулагч, энтерпрёнер, хөрөнгө оруулагч, Форбес сэтгүүлээс нэрлэсэн 2017 оны "Маркетингийн салбарын нөлөө бүхий 25 эрхэм"-ийн нэг.

Мөнгөнийхөө ханшийг унагаан банканд бүү хадгал. Харин үүний оронд үл тасрах мөнгөн урсгалыг бий болго. Байр, машин бол сар бүр үр өгөөж нь нэмэгдэх хөрөнгө хөрөнгө оруулалт байж чадахгүй. Үл хөдлөхийн хөрөнгө оруулалт бүр зөв сонголт байдаггүй. 

Тиймээс 2020 онд танд илүү их мөнгөн урсгалыг татах ур чадварыг бий болгоход хөрөнгө оруулаарай.

3.   Илүү ихийг өг

Kuda Biza-"Nunbelievable"-ийг үүсгэн байгуулагч, "#ThisIsMyEra"-г хамтран үүсгэн байгуулагч, "Amani Hope" сангийн ТУЗ-ийн гишүүн, маркетинг, бизнес хөгжлийн стратегич.

Утга учир дүүрэн амьдрах нууц бол бусадтай хуваалцахад оршино. Бусдад тусалж, байгаа бүхэндээ талархахгүйгээр санхүүгийн хувьд тогтвортой байж чадахгүй. Тиймээс миний санхүүгийн зорилго бол авснаасаа хоёр дахин ихийг өгөх. Сар бүр орлогын минь данснаас тодорхой хэмжээний мөнгө хандивын хуримтлалын дансанд минь автоматаар суутгагддаг.

Манай компани өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст зарж буй арван бүтээгдэхүүн тутмынхаа нэгийг хандивладаг. Нийгмийн сайн сайхны төлөө санаа тавин ажилладаг брэнд хүмүүст илүү үнэ цэнэтэй байдаг. 

Зарцуулдгаасаа илүү ихийг өгөх ёстой шинэ эринд бид амьдарч байгаа учраас өгөх нь өөрөө бизнес юм.

4. Орлогынхоо боломжит бага хувийг зарцуулж занш

Lin Sun-"Tiny Devotions"–үнэт эдлэлийн брендийн гүйцэтгэх захирал, Crimcheck-ийн хамтрагч

Паркинсоны хууль бол мөнгөтэй харьцахад ашиглагддаг хамгийн чухал хуулиудын нэг. Английн зохиолч Норткорт Паркинсон яагаад ихэнх хүмүүсийн насан туршдаа санхүүгийн гачигдалтай амьдардгийг энэ хуулиараа тайлбарласан. Бид зардал, орлого өсөхийн хэрээр нэмэгддэг эсвэл түүнээс давчихдаг. 

Тиймээс зарлагаа хэзээ ч орлогоо дагаж өсгөдөггүй, тогтмол хэмжээнд барьж чаддаг болсон цагт та санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож чадна.

Манай гэр бүл 2020 онд орлогынхоо 20 хувийг л зарцуулалтандаа зориулахаар шийдсэн. Үлдсэнийг нь хадгаламж, хөрөнгө оруулалт, хандивт зориулна. 

Бидний бизнесийн ашиг өссөн ч зардлаа энэ хэмжээнд барих болно.

5.Өөртөө үнэнч бай-Тэгсэн цагт мөнгө таныг дагах болно

Itzik Levy -"vCita"-бизнес, менежментийн платформыг үүсгэн байгуулагч

Миний санхүүгийн зорилго бол хувийн бизнесээ өөрийнхөө үнэт зүйлтэй  холбох. Энэ нь амжилттай бизнес эрхлэх гол зарчим. Сайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар та өөрөө биш хүмүүс ам дамжин сайшаадгийн адил харилцагчдадаа үнэ цэнийг бий болго. 

Та бусдад таалагдах гэж хичээхийн оронд өөрийнхөөрөө байвал хүмүүсийн хүндлэл, итгэлийг олох боломжтой.

Өөрийнхөө үнэт зүйл, үнэ цэнийг бизнестээ шингээн үүгээрээ баг болон харилцагчдаа мөн үнэнч байдлыг үүсгэ.

6.Санхүүгийн урт хугацааны жимээ тодорхойл

Dennis Najjar- "AccountingDepartment.com" онлайн нягтлан бодох үйлчилгээний бизнес эрхлэгч

Ирэх 12 сарын турш мөрдөх санхүүгийн төлөвлөгөөний систем боловсруулаарай. Урьдчилсан төлөвлөгөө гаргах нь мөнгийг ухаалаг зарцуулах үндэс болохоос гадны ажлыг илүү хялбарчилж, эмх цэгцтэй болгоно.

Юун түрүүнд ирэх 12 сарын турш хэдэн төгрөг олохоо тооцоолж, хэдийг хуримтлуулж хэдийг нь зарцуулахаа шийдээрэй. Мөн долоо хоног, сар тутмын биелүүлснээ бөглөх цонх үлдээх замаар хэр амжилттай биелүүлж байгаадаа хянах боломжтой.

7.Санхүүгийн чухал хэмжүүрүүдийг ойлго

Emma Watkinson-"SilkFred" хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Бидний энэ оны зорилго бол санхүүгийн зорилтдоо хүрэхэд чухал нөлөө үзүүлэх өөр өөр хэмжүүрүүдийг ойлгох. Мөн нэг нь нөгөөдөө хэрхэн нөлөөлж болохыг хамт олондоо ойлгуулахыг зорилго болгоно. Бизнес хурдтай өсч байх үед борлуулалтын дүнг харах маш хялбар. Харин хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ үнэнч байдал, орлого зарлагын харьцаа, маркетингийн зардал зэрэг нь хэрхэн харилцан уялдаж буйг анзаарах нь чухал. 

Бид нөлөө бүхий хөрөнгө оруулагчидтайгаа төлөвлөгөөгөө таницлуулж, тэдний саналыг сонсож, компани санхүүгийн зорилгодоо хүрэхэд багийн гишүүд хувь нэмрээ хэрхэн оруулахыг ойлгуулдаг.

8.4D-д бэлд!  

Gail Corder Fischer- Үл хөдлөх, консалтинг, брокер дилер, санхүүгийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэгч салбартаа нөлөө бүхий үл хөдлөх хөрөнгийн компани Fischer & Company-г үүсгэн байгуулагч

Санхүүгийн ганхашгүй байдлыг бий болгохын тулд зарцуулалтаа хянаж, ирээдүйн санхүүгийн саадуудад болох 4D-д бэлд. Dept, Death, Divorce, bad Decision буюу өр зээл, хагацал, салалт, буруу шийдвэр гаргалтын эсрэг цэх зогсох санхүүгийн баталгааг ханга.

Ирээдүйн хөрөнгө оруулалт, бизнесээ тэлэх боломжид зориулж мөн төлөвлөсөн болон төлөвлөөгүй нөхцөл байдалд зарцуулах өөр өөр хуримтлалын санг үүсгэ. Автомат хуримтлалыг заавал хэрэгжүүлэх дадал болгож, нэг ч удаа бүү алгас.

Үргэлж зарцуулалтаа орлогоосоо доогуур байлга. Хүн илүү амжилттай, ухаалаг болохын хэрээр ширхэг зоосны ч үнэ цэнийг ойлгож эхэлдэг.

9.Үл хөдлөхөд хөрөнгө оруул

Daniel Lesniak-"Orange Line Living"-г үүсгэн байгуулагч, "The HyperLocal, HyperFast Real Estate Agent″ номын зохиолч, "HyperFast"-агегтлагийг хамтран үүсгэн байгуулагч.

Илүү их өгөөж авчрах хөрөнгө оруулалтын арга хэрэгсэл, боломжийг олж мэд. 10-15 хувийн буцаан олголт богино хугацаанд бага санагдаж мэдэх ч магадгүй 30 жилийн дараа мөнгийг тань 4-7 дахин нугалсан өгөөжийг хүртээнэ.

Эх сурвалж: cnbc.com

TAGS
#Business