• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

Улс төрчид ихэвчлэн нийтийн удирдлага, бизнес, хууль эрх зүй, боловсролын салбараас төрөх нь элбэг. Харин эдгээр засгийн газрын гишүүд, эрх баригчид өмнө нь сансрын нисгэгч, хошин шогийн жүжигчний карьераас өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. 

 
  • Эл Франкэн /хошин шогч/

Тэрээр 2009 онд Сенатын гишүүн болохоосоо өмнө 37 жилийн турш хошин шогийн жүжигчин байсан. 

 
  • Жим Жордан /бөхийн дасгалжуулагч/

АНУ-ын Ohio мужийн төлөөлөгч болохын өмнө коллежийн чөлөөт бөхийн дасгалжуулагч байжээ.

 
  • Бэрни Сандерс /ардын дуучин/

АНУ-ын сенатийн гишүүн Берни ардын дуучин байсан. Тэрээр 1987 онд таван дуутай өөрийн албумыг гаргаж байсан нь “We Shall Overcome” гэдэг нэртэй байжээ. 

 
  • Билл Нэлсон /сансрын нисгэгч/

Конгрессын танхимд түүнээс өөр хэн ч дэлхийн орбитын орчимд 6 хоногийг өнгөрүүлж байгаагүй.

 
  • Миа Лаав /онгоцны үйлчлэгч/

Гайтид төрсөн тэрээр анхны хар арьст эмэгтэй гишүүн болсноороо түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Миа Лаавын өмнөх ажил нь онгоцны үйлчлэгч байснаараа мөн олны анхаарлыг татдаг. 

 
  • Роберт Брэдди /мужаан/

Тэрээр дунд сургуулиа төгсөөд мужаан болохоор шийдэхдээ “Carpenters’ Union”буюу мужаануудын нэгдсэн байгууллагыг удирдан улмаар конгресст оржээ.

TAGS
#Business