Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Иргэд уг үзэсгэлэн худалдаанаас малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой юм. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.
Уг өргөтгөсөн худалдаанаас үхрийн мах 14.000 төгрөг, адууны мах 10.500 төгрөг, хонины мах 12.000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман ААН оролцож байгаа гэнэ.