• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0

Коронавирусийн цар тахал, түүний хөл хорионы улмаас хүмүүс гэрээсээ ажиллаж, сурагчид цахимаар суралцах болсон энэ үед ихэнх бизнесийн  байгууллага шинэ нөхцөл байдалд тохируулан бизнесийн загвараа өөрчилж, интернетэд суурилсан шинэ төрлийн бизнес санаа дэлхий дахин төрөн гарсаар байна.

Энэ нөхцөл байдал, шинийг санаачлагчдын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр онлайн платформд тулгуурласан бизнес эрхлэх марафоны талбар болж буй.

Ажил, хичээлийнхээ хажуугаар, хүүхдээ харах хугацаандаа өөрийн ур чадвар, хоббигоороо нэмэлт орлоготой болохыг хүссэн танд зориулан гэрээсээ хийж болох онлайн бизнесийн санаануудыг хуваалцаж байна.

Танд юу хэрэгтэй вэ:

  • Камер сайтай ухаалаг утас,
  • Зөөврийн компьютер,
  • Интернет,
  • Бичлэг хийхэд зориулан тохижуулсан орчин,
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалууд.
 
 

Онлайн сургалт

Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхий дахинд 1,71 тэрбум сурагчид хичээл завсардсан гэсэн тооцоо гарчээ. Судлаачдын үзэж буйгаар дэлхийн нийт сурагчдын 99,4 хувь нь боловсролын салбарын урт хугацааны зогсолт, үйл ажиллагааны өөрчлөлтөөс үүдэн хямралд өртөж байгаа аж.  Энэ нөхцөл байдал онлайн сургалтын бизнес эхлүүлэхэд хэр их том орон зай байгааг харуулж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын хоцрогдлыг арилгах сургалт, оюутан, залуус цагаа үр бүтээлтэй ашиглах арга хайж буй. Тиймээс онлайн сургалтын бизнес эхлүүлэхээр шийдсэн бол хүмүүсийн анхаарлыг татах, бусдаас ялгарах, онцгой сургалтын хөтөлбөр, материал боловсруулахыг зөвлөе.

  • Хөгжмийн хичээл
  • Хоол, нарийн боовны хичээл
  • Англи хэлний ганцаарчилсан сургалт
  • Эрүүл хооллолтын хичээл
  • Гэрэл зургийн онлайн сургалт
  • Фотошоп, код бичих зэрэг мэргэжлийн программын сургалт
  • Цахим арилжаа хийх
  • Подкаст суваг хөгжүүлэх

Подкаст үнэгүй цацах олон төрлийн суваг бүрдсэн энэ үед өөрийн сонирхдог, мэргэшсэн сэдвээр подкаст хийж бусдад хэрэгтэй мэдээлэл, мэдлэг олгохын сацуу зар сурталчилгаагаар мөнгө орох боломжтой.

 
 

Хүргэлтийн хоолны үйлчилгээ

Хэрэв та хоол, эсвэл нарийн боов хийх хоббитой бол үүн дээрээ тулгуурласан хувийн бизнесээ эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Та өөрийн гэсэн онцлогоо шингээсэн хоол  хийж /фитнессийн хоол, цагаан хоол, бялуу, нарийн боов, болгож идэхэд бэлдсэн хоол, цагаан идээ, хөнгөн зууш/ хүргэх үйлчилгээ үзүүлбэл цаг зав багатай оффисийн ажилтнууд гээд таны зорилтот зах зээл маш өргөн.

 
 

Онлайн дасгалжуулагч

Таны гол зорилго бол хүмүүсийг зоригжуулж, эрч хүчтэй, тууштай байлгаж тэдний биеийн онцлогт тохирсон жин хаях, хүссэн галбираа бүтээх арга зам зааж өгч, хянах юм. Ингэхийн тулд танд тоног төхөөрөмж шаардлагатайгаас гадна их хэмжээний мэдээлэлд боловсруулалт хийж, уншиж судлах шаардлагатай.

 
 

Судлаач, баримт нягтлагч

Эрдэмтэн, судлаач, хуульч, багш, сэтгүүлч зэрэг өгөгдөлд анализ хийдэг мэргэжилтэй бол та мэргэжлийн судлаач, баримт нягтлагчийн  компаниудад зарах боломжтой. Та өөрийн салбараа сайн мэддэг, зохион байгуулалттай, харилцааны өндөр ур чадвартай бол судалгаа хийх, тойм, шүүмж бичих зэргээр бизнес хийж нэмэлт орлоготой болж болно.

 
 

Сошиал медиа менежер

Сошиал хаягаа сайн хөгжүүлсэн хүмүүст компаниуд их хэмжээний мөнгө төлж бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг  болсон өнөө үед та сошиал медиагийн алгоритмыг мэддэг, хэрэглэгчидтэй хэрхэн харилцаж, анхаарлыг яаж татахаа мэддэг бол үүнийгээ бизнес болгож болох юм.

 
 

Гэрээт дизайнер

Хэрэв таны харааны танин  мэдэхүйн ур чадвар өндөр хөгжсөн, дизайны программуудыг ашиглаж чаддаг бол  байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааны дизайн, эх бэлтгэл, сошиал постуудыг хийж өгөх старт ап-аа эхлүүлж болно.

 
 

Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр дагнасан онлайн худалдаа

Хувцас загвар эсвэл, эрүүл хооллолт, гар урлал, гоёл чимэглэл, технологи, байгальд ээлтэй бүтээгдэхүүн зэрэг хоббиндоо тулгуурлан тодорхой нэг төрлөөр дагнасан бүтээгдэхүүний онлайн дэлгүүр нээж, хэрэглэгчдэд үнэ цэнэтэй мэдээ мэдээллээр хангах замаар дэлгүүрийнхээ үнэ цэнийг өсгөх боломжтой.

 
 

Дээд боловсролын зөвлөх

Хэрэв та гадаадад дээд боловсрол эзэмшсэн эсвэл суралцаж байгаа, их дээд сургуулийн шалгаруулалтын процесс хэрхэн явагддаг, шалгалтад хэрхэн бэлдэж тэтгэлэг авах, гадаадад хэрхэн цалин сайтай ажил хийх зэрэг туршлага дээрээ тулгуурласан боловсролын зөвлөхийн бизнес эхлүүлбэл хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах сонирхолтой эцэг эхчүүд, залуусын томоохон зах зээл танд нээлттэй.

 
 

Дуу оруулагч

Та өвөрмөц хоолойтой, энэ авьяасаа хөгжүүлсэн нэгэн бол танд медиа салбарт маш том боломж бий. Бидний сайн мэддэгчилэн спортын шууд дамжуулалт болон орчуулгын нэвтрүүлгүүд, баримтат кино, youtube сувгууд, netflix-ийн нэвтрүүлэгт царай нь харагддаггүй ч дуу оруулагч, тайлбарлагчдыг нэг санаад үзээрэй. Та өвөрмөц хоолойгоо “зараад”орлого олох, дуу оруулагчийн бизнесийг эхлүүлэх нь хөрөнгө оруулалт шаардахгүйгээрээ давуу талтай.

 
 

Онлайн номын зохиолч

Дижитал шилжилтийн эрин үе бидэнд өөрийн бүтээлээ цахим орчинд нийтэлж богино хугацаанд их хэмжээний мөнгө олох, урд хожид байгаагүй том боломжийг авчиржээ. Хэрэв та ном бичих, орчуулга хийх сонирхолтой ч хэвлүүлэх нь зардал ихтэй санагдаж байвал бичсэн номоо “Amazon” болон “Penguin readers”-т цахим хэлбэрээр байршуулж их хэмжээний мөнгө олох боломжтой. Ингэхийн тулд мэдээж тасралтгүй блог хөтөлж бичгийн эрдэмд суралцсан байх хэрэгтэй.

 
 

Фрийлансерүүдийн нэгдлээс ажил олох платформ үүсгэх

Коронавирусийн дэгдэлтийн үед  технологийн тусламжтай цахим оффис гэх нэр томьёо тренд болж байна. Та хувиараа уран бүтээлээ туурвихыг илүүд үздэг, зохих түвшний англи хэлтэй бол Freelancer, 99designs, Fiverr, Upwork зэрэг платформоор дамжуулан өөрийнхөө ур чадварт тохирсон ажлыг олж, гэрээсээ дэлхийн компаниудад ажиллах боломжтой.

TAGS
#Business