• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    113   |  
0

Алс замд жолоо барих, шалгалтад орох, шөнийн ээлжинд ажиллах үеүдэд эрч хүчийг өрдөж, сэргэг байдал, анхаарал төвлөрлөө нэмэгдүүлэх зорилгоор бид энергийн ундааг хэрэглэдэг болсноор нэжгээд аравныг үджээ.

Дэлхийн зах зээлд хэдийн танигдсан “BLACK ENERGY” энергийн ундааны өөр өөр үйлчлэл бүхий 6 төрлийг Дөрвөн-Өлзий ХХК Монголын зах зээлд нэвтрүүлж энергийн ундаанд дурлагсдын сонголтыг ийн олшруулжээ.

“Black energy” энергийн ундааг хэрэглэх 6 шалтгаан

1. Дундаршгүй эрч хүчийн ундарга

Хамгийн эхний шалтгаан бол таны бие махбодын сэргэг, бүтээлч байдал, эрч хүчийг сэлбэхээс гадна сэтгэл санааг сэргээнэ.

Ихэнх хүн энергийн ундаа нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог хэмээн ташаа ойлгох нь бий. Харин судалгаагаар зүрх судасны өвчлөлийн шалтгаан нь каффейн хэтрүүлэн хэрэглэснээс үүддэг байна. АНУ-ын зүрх судасны нийгэмлэгээс энергийн ундаанаас үүдэн зүрхний эмгэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлуудыг авч үзэхэд нэгэн зэрэг 3-аас олон энергийн ундаа хэрэглэсэн эс бөгөөс согтууруулах ундаатай хольж ууснаас үүдсэн байжээ. Тиймээс та энергийн ундаа хэрэглэхдээ зохистой хэмжээг анхаарах хэрэгтэй.

 
 

2. Каффейн болон сахарыг зохистой хэмжээнд агуулсан

Зах зээлд худалдаалагдаж байгаа Red Bull, Monster, Rockstar, Full Throttle  зэрэг энергийн ундааны каффейний хэмжээг Black energy-Classic-тэй харьцуулан үзвэл бусад энергийн ундаанд агуулагдах каффейний хэмжээ 80-84 мг байхад  Black energy – Classic-т 78,6 мг каффейн буюу  зохистой хэмжээний каффейн агууллагддаг байна.

Black energy-Classic энергийн ундааны сахарын хэмжээг бусад шингэнтэй харьцуулбал
Black energy-Classic энергийн ундаанд агуулагдах каффейний хэмжээг бусад шингэнтэй харьцуулцгаая
 

3. Энергийн ундааны үйлчлэл хурдан төдийгүй үргэлжлэх хугацаа удаан

Халуун кофе шимж уусны дараа бие махбод шингэнийг өөрийн температурт шилжүүлэх процессийн дараа үйлчилж эхэлдэг байхад энергийн ундааг уусан даруйд үйлчилдэг. Түүнчлэн нэг аяга кофены каффейний үйлчилгээ 1-2 цаг байдаг бол энергийн ундааных 3-4 цаг байдаг аж.

 
 

4. Өөр өөр үйлчлэл бүхий олон нэр төрөлтэй

 
 

Black energy – Classic

Найрлагадаа каффейн, таурин, Витамин B6, Витамин B12 агуулсан тул тархи, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ.

 
 

Black energy – After alcohol 

Согтууруулах ундаа хэрэглэсний дараа согтолтыг багасгах зориулалтаар хэрэглэнэ. Найрлагадаа каффейн, глюкоз, витамин С, В12, В2 агуулсан төдийгүй цитрусын төрлийн жимсний амттай.

 
 

Black energy – Sex 

Сексийн эрч хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Найрлагадаа каффейн, тауринаас гадна Витамин В12, В6 агуулсан.

 
 

Black Energy –Americano coffee 

Арабика болон Робуста төрлийн кофены амттай бөгөөд нэмэлтээр витамин В6, В12 агуулдаг.

 
 

Black Energy – Zero sugar

Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхгүй. Мөн каффейн, таурин витамин В6, В12 зэрэг амин дэмтэй.

5.Black Energy энергийн ундаа нь  каффейн+амин хүчил+витамины нэгдэл юм

Black Energy нь каффейн, амин хүчил, В-гийн төрлийн витаминууд болох B6, В12, В2 болон Витамин С-ийн агууламжийн нэгдэл болсон хүчирхэг ундаа юм.

  • Таури:Холестерины түвшинг зохицуулахаас гадна тосонд уусдаг амин дэмийн шимэгдэлтэд онцгой үүрэгтэй амин хүчил юм. Өөрөөр хэлбэл элгийг эрүүлжүүлэх, хортой бодисыг биеэс гадагшлуулах нөлөөтэй.  
  • Витамин B2:   Стрессийг бууруулж,  таныг сэргээж, эрч хүчээр цэнэглэхээс гадна, биеийг эрүүлжүүлж, дотроос тань цэвэрлэнэ. 
  • Витамин B6: Тархины үйл ажиллагааг сайжруулах, зүрхний шигдээс, мартах өвчнөөс сэргийлэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх ач холбогдолтой аж.
  • Витамин В12: Зүрхний өвчин, ой санамж алдагдах, цус багадалтаас  сэргийлж, эрүүл, эрч хүчтэй байхад тусална.
 
 

6. Тархины үйл ажиллагааг хамгийн хурдан хугацаанд идэвхжүүлнэ

Энергийн ундаа нь тархины үйл ажиллагааг хамгийн хурдан сэргээгч юм. Тухайлбал, ой санамж, анхаарал төвлөрөл, аливаа өгөгдлийг боловсруулж хариу үйлдэл үзүүлэх хугацааг нэмэгдүүлэх, сэтгэл зовнилыг бууруулах ач холбогдолтой аж.

 
 

Түүнчлэн судалгаагаар 500 мл энергийн ундаа уусны дараа анхаарал төвлөрөл болон ой санамж даруй 24 хувиар нэмэгддэг нь нотлогджээ.

Та ямар үед энергийн ундаа уух хэрэгтэй вэ?

  • Нозоорч, ядарсан, тамирдсан үед дуусашгүй эрч хүч, дундаршгүй  сэргэг байдлыг мэдрэхийн тулд,
  • Олон цагаар жолоо барих үед нойрыг сэргээж, эрч хүч, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэхээр,
  • Шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс сэргэг байх, гүйцэтгэлээ сайжруулах үүднээс,
  • Шалгалт шүүллэгийн үед тархины үйл ажиллагааг сайжруулах буюу анхаарал төвлөрөл, ой санамжийг нэмэгдүүлэхийн тулд
  • Согтууруулах ундаа хэрэглэсний дараа согтолтыг бууруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
TAGS
#Business