• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    142   |  
0

RE/MAX олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз нь Монголын зах зээлд нэвтэрсэн 5 жилийн хугацаанд ажиллагаагаа эрчимтэй явуулж, тун хурдтайгаар зах зээлд байр сууриа тэлсээр буй. Цагаан, цэнхэр, улаан бөмбөлөгтэй оффисуудыг та Улаанбаатарын өнцөг булан бүрээс харж байсан гэхэд итгэлтэй байна.

Өрсөлдөгчдийнхөө хараагүй  боломжийг Ремакс-ын залуус харж, чамгүй үр ашигтай, амжилттай ажиллаж буй нь нэгэн тод жишээ бол шилдэг багаар удаа дараа шалгарсан RE/MAX 100% брокер оффис билээ.  Монголын төдийгүй дэлхийн зах зээлд борлуулалт хийж чадсан тус брокер оффисыг амжилттай удирдаж, чадварлаг залуусын бэлтгэж буй брокер эзэмшигч Д.Алтантуяатай хийсэн тус ярилцлагаас та Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ямар боломж буй, энэ салбарт хэрхэн амжилттай ажиллах, зуучлагчаас хэрхэн хөрөнгө оруулагч болох талаарх сонирхолтой мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна.

-RE/MAX 100% брокер оффис болон тавтын баг энэ онд 3 удаа шилдэг багаар шалгарчээ. Тус багийг удирдаж буй мэргэжилтнүүдийн нэгийн хувьд та үл хөдлөх хөрөнгийн салбарт орж байсан түүхээ хуваалцвал?

-RE/MAX олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз-д орохоос өмнө нөхөр бид хоёр интерьер дизайн, засал чимэглэл, тавилга, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байхдаа тус компанийн анхны жишиг оффисын зураг төслийг гаргаж, энэ франчайзын тухай мэдээлэлтэй болж байлаа. Эхлээд энэ салбарыг ойлгож өөрөө чадах эсэхээ мэдсэний дараа франчайз авах эсэхээ шийднэ гээд анх агент буюу зуучлагчаар RE/MAX-д орсон юм. Ажиллаад 3 сар гаран болж байж энэ салбараа ойлгож, боломжуудыг харж эхэлсэн. Зуучлагч гэхээр хүмүүс үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн өмнөөс түүний өмчийг зарж эсвэл түрээслээд дундаас нь ашиг олдог хүмүүс гэж харах нь  түгээмэл гэтэл зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй үүнээс гадна асар том зах зээл, боломж байдгийг олж харсан. Орон сууц гэлтгүй байгууллагын зах зээлд аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа үл хөдлөх хөрөнгийг эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх асар том зах зээл байдаг. Газар, үйлдвэрлэлүүд нь бүгд ахиад  нэг үл хөдлөх дээр суурилсан. Үүний менежментийг нь сайжруулбал эргэлтэд орж ашиг олдог. Үүнийг үл хөдлөх зуучлагчид хийдэг.

-Монголд үл хөдлөхийн салбарт үйл ажиллагаа явуулж компаниудын дундаас RE/MAX 100% брокер оффисын ялгарах онцлог нь юу вэ. Гадны зах зэлд борлуулалт хийсэн гэлээ. Энэ тухайгаа тодруулбал?

-Брокер оффисын нь чадварлаг, мундаг залуусын боломжийг нээж өгч, үл хөдлөхийн салбарт  амжилттай ажиллахад тусалдаг газар. Тухайлбал манай багийн гишүүн О.Амарбат Монголын зах зээлийг гадны зах зээлтэй холбох хүсэл зорилготойгоор ажилд орж үүнийхээ дагуу ажиллаад үр дүн гаргаж олон улсын гүйлгээ хийсэн. Олон улсын зах зээлд ажилладаг мэргэжилтнүүд маань гадны зах зээл, хууль эрх зүйн орчны судалгааны ажил дээр цагаа түлхүү зарцуулдаг. Манайх 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Миний миний хувьд агентуудаа зах зээлийн 5 өөр сегментэд хөгжүүлж маш чадвартай мэргэжилтнүүд бэлдэхийг хичээж байна. Үүнд:

  1. Гадны зах зээлд үл хөдлөхийн зуучлал хийх
  2. Түрээсийн сегмент
  3. Орон сууцны хоёр дагч борлуулалт
  4. Байгууллагын зах зээл /Байгууллагын ашиггүй эргэлддэг үл хөдлөх хөрөнгийг илүү үр ашигтай болгох, царцсан хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулах/
  5. Шинэ орон сууцны барилгын төслийн борлуулалт /Шинээр баригдсан орон сууцыг зах зээлд байршуулаад, худалдан авагч нарын худалдан авах ёстой сонголт болгож хөгжүүлж, төлбөрийн чадамжид нийцүүлж борлуулалт хийдэг./

Монголын зах зээлд барилгын нийлүүлэлт эрэлтээсээ давчихсан байдаг. Гэтэл егментчлээд харвал өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн барилга илүүдэлтэй байгаа бол дундаж сегмент нь бага зэргийн илүүдэлтэй, стандарт орон сууц буюу худалдан авагчдын чадамжид нийцэж байгаа нь хомсдолтой байна. Тэгэхээр барилгын компаниуд зах зээлээ хамгийн түрүүнд таниад, хаашаа хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа анхааралтай хандах ёстой. Тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл хэрэгтэй. Ийм учраас л бид 5 өөр сегментэд мэргэжлийн чадварлаг агентуудыг бэлтгэж байна.

-Яагаад үл хөдлөхийн салбар гэж. Танилын хүрээ ихтэй, харилцааны өндөр чадвартай хүмүүс л  Энэ салбарт ажилладаг гэсэн ойлголт түгээмэл байдаг шүү дээ?

-Борлуулалт хийж байгаа учраас энэ бол харилцаан дээр суурилдаг бизнес. Харилцааны соёлтой, бусдад нөлөөлөх чадвартай байх нь чухал ч судалгаа, мэдлэгт тулгуурлан харилцагчдадаа зөв ойлголт өгдөг, харилцагчаа мэдэрч чаддаг байх нь түүнээс ч чухал. Нөгөөтэйгүүр танилын сүлжээтэй байх нь борлуулалтын салбарын давуу тал мөн ч дээрх хоёр хүчин зүйл хамгийн чухалд тооцогддоггүй.

Хамгийн чухал нь та үүнийг бизнес гэж хараад, хийж чадна гэсэн итгэл, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой.

Манайх шинэ ажилтан авахдаа мэргэжил, нас хүйс, ажлын туршлагыг чухалчилдаггүй. Хамгийн гол нь энэ салбарт ажиллах чин хүсэлтэй байгаа эсэхийг нь хардаг. RE/MAX-ийн бизнес модель нь бол хувийн бизнесийн зарчмаар явагддаг. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүний цаг нарыг бид бүртгэдэггүй, хий гэж шахаж шаардаж, тулгадаггүй, RE/MAX боломжийг нь нээж өгч, арга замыг нь заадаг тул өөрийн гэсэн бодлого зорилготой хүн илүү хурдан ахиж, дэвшдэг.  

Эмэгтэйчүүдэд тохиромжтой байдгийн шалтгаан нь хүүхэд төрүүлж өсгөх үүргээсээ хамаараад хувийн хэвшил болон төрийн албаны ажлын цагийн нөхцөл нь бэрхшээл болдог. RE/MAX-хувьд ар гэр болон ажлаа зохицуулах боломжийг маш сайн хангаж өгдөг. Бүтэн цагаар ажилладаг стресстэй ажил биш, өөрийн хийж чадах хэмжээнд тааруулж ажиллаж болдог учраас манай оффист маш олон эмэгтэйчүүд орж ирээд жирэмсэн болоод, хүүхдээ гаргаад,  харангаа ажиллаж байна. Жирэмсэн том гэдэстэй байхдаа ажиллаж болж байна, нярай хүүхэдтэй бол гэр рүүгээ явж ирээд ажиллах боломжтой. 

Манайд ажиллаж байгаа эмэгтэйчүүд маш хүчирхэг, нялх хүүхэдтэй атлаа амжилттай ажиллаж чаддаг. Төрчхөөд нэг, хоёр сартай нярай хүүхэдтэй ээжүүд гэртээ ажилгүй байхад RE/MAX-ын ажилчдын орлого тасардаггүй, ажлаа хийгээд явдаг. Тухайлбал манай ажлын 8 сартай  бие давхар бүсгүй өнгөрсөн сард 10 сая төгрөгийн орлоготой ажилласан бол өөр нэг бүсгүй төрөх эмнэлэгт хэвтэж байгаа атлаа идэвхжүүлэлтээ явуулаад борлуулалтаа хийж, төрсний дараагийн саруудад гэртээ хүүхдээ харж байхдаа дунджаар 3-4 сая төгрөгийн орлоготой байсан жишээтэй. Бид багийн зарчмаар ажилладаг учраас үргэлж бие биенээ дэмжин ажилладаг.  

 

-Үл хөдлөхийн салбарт эмэгтэйчүүд амжилттай ажиллаад байгаа нууц нь юунд байна вэ?

-RE/MAX-ийн хэмжээнд амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Эмэгтэйчүүд орон сууц илүү сайн зараад байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт эмэгтэйчүүд тууштай зан чанараараа ялгарч байна. Жижиг чимхлүүр ажлыг гүйцэтгэл сайтай хийж, эхэлсэн ажлаа дуусгах тал дээр илүү шаргуу, тууштай байдаг нь давуу тал болдог. 

Хоёрдугаарт гэрийн эзэгтэй нарын хэрэгцээг илүү сайн мэддэг учраас амжилттай ажилладаг.Байр авах гэж буй хосуудын хувьд өрхийн тэргүүн нь ерөнхий шийдвэрээ гаргадаг бол эзэгтэй нар хүүхдийн сургууль цэцэрлэгт ойр байна уу хэдэн давхарт, хаашаа харсан цонхтой гэх зэрэг деталь зүйлст түлхүү анхаарч  шийдвэр гаргадаг. Тийм ч учраас эмэгтэй агентууд гэрийн эзэгтэй нарын шийдвэр гаргалтад илүү сайн нөлөөлж байна гэж ойлгож болно. Монгол эмэгтэйчүүдийн бас нэг онцлог бол өөртөө итгэлтэй дайчин, бизнесийн салбарт маш амжилттай ажиллаж чаддаг нь том давуу тал болдог. Энэ зан чанар үл хөдлөхийн салбарт ч ажиглагдаж байна.

-Энэ бол хувийн бизнес гэлээ.Тэгвэл танайд ажиллахаар шинэ хүн очлоо гэж бодвол хаанаас юунаас эхэлдэг вэ?

-Энэ салбарын зах зээл Монголд шинэ учраас манайхыг сонирхоод ирж байгаа хүмүүс дандаа өөр өөр салбарынхан байдаг. Бид эхний нэг сар шинэ ажилтнаа өдөр болгон чиглүүлэх сургалт ордог. Зуучлалын  гэрээний үг үсгээс авахуулаад яаж гэрээ хийх, харилцагчдаа гэрээгээ хэрхэн тайлбарлах, утсаар харилцагчтайгаа ойлголцох ярианы нооргийг хүртэл гаргаад өгнө. Гүйлгээ хийх хүртэлх бүх үе шатыг дэс дараатайгаар тайлбарлаж өгөх бүх ажлыг дотоод сургалтаараа олгодог. 

Манай оффисын онцлог бол энэ мэт сургалтыг дотоодоо зохион байгуулж, эхний гурван сар шинэ ажилчдынхаа хийж байгаа  ажил дээр нь хамтарч тусалдаг, үүнийгээ бид “3 сарын көүчингийн хөтөлбөр” гэж нэрлээд байгаа. Манайх багийн туршлагатай хүмүүс нь дуртайяа шинэ хүндээ тусалж, дэмждэг. Орж ажиллаад тодорхой хугацааны дараа та аль чиглэлээр ажиллахыг хүсэж буй, юунд илүү чадвартай байна вэ зэргийг харгалзан үзээд чиглэлээ сонгоод ирэхээр бид түүн дээр нь дэмжлэг үзүүлдэг. Зарим хүн түрээсийн зах зээл дээр илүү хурдтай ажиллаж чаддаг бол зарим нь илүү нухацтай тооцоотой ажилладаг хүмүүсийг байгууллагын зах зээл дээр хуваарилж өгнө. Хүний онцлогоос хамаараад зарим нь гэрээ хийсэн хүмүүстэй түлхүү ажиллаж чаддаг байхад зарим нь худалдан авагч тал дээр ажиллахаар хүмүүс байдаг. Гэхдээ шийдвэрийг та өөрөө л гаргана, юу хийхийг хүсэж байна, бид түүнийг л дэмжинэ, хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь хүчилдэггүй.

-Хувийн бизнес гэлээ. Үйл ажиллагааны зарчмыг нь тайлбарлавал?

-Борлуулсан үл хөдлөхийнхөө шимтгэлийн 50 хувийг зуучлагч авна. Удаан ажиллах тусмаа 60,70,80 хувиар цалинжина гэсэн үг. Өөрөөр  хэлбэл хэн илүү сайн ажиллаж байна тэр хүн илүү их урамшуулал авах боломжтой. Шинэ агентууд ордог дотоод сургалтаараа сард дор хаяж 3-4 байр зарах арга барил, техникийг шат дараатайгаар олгодог учраас мөрдөж чадаж л байгаа бол зарагдах нь тодорхой. Үл хөдлөхийг орж ирэхээр эхлээд гэрээгээ хийнэ, судална, судалгаагаа харилцагчдадаа тайлагнана. 

RE/MAX-ийн хамгийн том давуу тал бол маш олон хүмүүс, байгууллагын мэдээллийг  багтаасан мэдээллийн сантай, түүнийгээ дундаа нээлттэй хуваалцдаг. Тэгэхээр та хэн нэгэн агентын гэрээ хийсэн үл хөдлөхийг харилцагчдаа санал болгоод зарах боломжтой. Түрээсийн байр, хашаа, байшингаас авахуулаад хэдэн тэрбумаар үнэлэгдэх объект хүртэл бий. Идэвхтэй ажиллаж байгаа агент өдөрт 40-50 дуудлага авдаг. Сарын хугацаанд нэг агентад мөнгөө төлөөд байр авахад бэлэн 4-5 харилцагчтай байнгын харилцаатай байдаг.

Яг л бизнесийн зарчмаар хийж буй ажилдаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд цаг хугацаагаа зориулж чадвал эргээд түүнийгээ хэдэн арав дахин өсгөж ашиг орлого болгож хүртэнэ гэсэн үг.

RE/MAX-д амжилттай ажиллаж буй агентууд сардаа 10-20 сая төгрөгийн ашигтай ажилладаг. Энэ нь дундаж ЖДҮ-ийн сарын ашигтай ажиллагааны орлоготой тэнцэж байгаа юм. Бусад салбарт хувийн бизнес эрхлэхээс ялгаатай нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар бизнесээ эхлүүлэх боломжтой. Таны оруулах хамгийн хөрөнгө оруулалт бол цаг хугацаа.

Жишээ нь өрхийн хэмжээний үйлдвэрлэлийг эхлүүлэхэд 30-40 саяын хөрөнгө оруулалт хийж, 1-2 жил уйгагүй хөдөлмөрлөж байж сарын 10 сая төгрөгийн ашигтай ажиллах хэмжээнд хүрдэг. Гэтэл энэ бизнес бол маш бага зардлаар маш богино хугацаанд тийм хэмжээний ашигтай ажиллах боломжтой. Бага зардал гаргаж байна гэдэг нь хамгийн бага эрсдэлтэй гэсэн үг. Энэ бол хувийн бизнесийн хамгийн ашигтай хувилбар гэж хэлж болно. Хамгийн гол нь зорилготой, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчилж чадах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.

Миний хувьд залуусыг 10, 20 сая төгрөгийн ашиг харж энэ салбар руу орохоос илүүтэй  бие дааж өөрийгөө хөгжүүлэх асар том зах зээл, карьерийн өндөр өсөлттэй салбар руу орж байна гэж хандаасай гэж хүсдэг. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн харилцагчид хамгийн багадаа л 100-200 саяын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг байгаа учраас тэднээс асар их зүйлийг суралцах боломжтой.

-Тэгвэл энэ салбарт мэргэжилтэндээ санхүүгийн боломжоос гадна ямар үнэ цэнэ, ур чадварыг өгч чадах вэ?

-Орлогоос гадна хувь хүний хөгжил, хувийн зохион байгуулалтад гэх мэт маш олон зүйл суралцдаг. Жишээ нь агент бүр өөрөө нэг хүнтэй хувийн компани гэсэн үг. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардалагатай бүхий л ур чадварт суралцахаас өөр сонголт үгүй. Ажил ихсээд ирэхийн хирээр төлөвлөлт, цагийн менежмент, харилцагчидтайгаа ажиллаж сурах, туслах авах, хүн удирдаж ажиллуулж сурах, бусадтай хамтран ажиллах гээд бүгдийг сурдаг. Үүнээс гадна харилцагчдаасаа маш их зүйл сурдаг. 

Жишээ нь 300 сая төгрөгийн үнэтэй 8 нэрийн дэлгүүр борлуулах гэж байна гэж бодъё. Агент тухайн байршлын үнэ ханшийг судлахаас гадна 8 нэрийн дэлгүүр ажиллуулах талаар нэлээд мэдээлэлтэй болно. Үүний дараа хэд хэдэн хоёр талын хэлцэл хийх явцах 8 нэрийн дэлгүүр авч байгаа зарж байгаа хүмүүсийн ашиг орлогын тооцоолол, эрсдлийн тооцоолол гэх мэт нарийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг бараг л хамтдаа судалдаг. Энэ бол багадаа 2, 3 жил дэлгүүр ажиллуулж байж олж авдаг туршлага. Үүнийг 1, 2 хон Сарын хугацаанд сурч авна гэдэг бол их том боломж юм шүү.  

ҮХХ зуучлал хийх явцад ганц хүнсний дэлгүүр биш хөрөнгө оруулалт, уул уурхай, фермүүд, зочид буудал аялал зуучлал гээд төрөл бүрийн бизнесийн ухаанд суралцдаг.  

RE/MAX бол 50 жилийн түүхтэй 115 улсад салбартай, дэлхийн хамгийн том, хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз. Тэр ч утгаараа олон улсад туршлага судлах сургалт, конферест хамрагдаж, өөрийгөө таниулах боломжтой. Мөн Дэлхийн хэмжээнд танигдсан мэргэжилтнүүдийн туршлагаас суралцахаас гадна кредит, сертификат олгодог төлбөртэй болон төлбөргүй сургалтуудад онлайнаар суралцах боломж нээлттэй. Энд компанид нэгдлээ л бол дэлхийн түвшинд өөрийгөө бэлдэх боломж нээгдэж буй хэрэг.

 
 

RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучийн салбарт ДЭЛХИЙН хэмжээнд өөрийгөө бэлдэх боломжийг нээж өгдөг.

-Энэ салбарт ажиллаад дэлхийд гарах боломж бий юу.  Карьерийн өсөлт цаашид хаана хүргэх вэ?

-Үл хөдлөхийн мэргэжилтнүүд Монголын гэлтгүй дэлхийн зах зээл ажиллах боломж нээлттэй. Монголын худалдан авагч нар гадны зах зээлээс үл хөдлөх хөрөнгө авах нь элбэг. Энд мэргэжилтэн байхгүй тул гадаадад очоод үл хөдлөхийн зуучлагч нартай холбогдож тэдний санал болгосон үл хөдлөхийг тухайн газарт очиж байж үзэж, авдаг процесс явагддаг. Хэрэв Монголд энэ салбарыг хөгжүүлбэл, тийшээ очихгүйгээр Монголын агентуудтай холбогдоод мэдээллээ аваад худалдан авах шийдвэрээ аажуу тайван судалсны үндсэн дээр гаргаж, шаардлагатай гэж үзвэл биеэрээ очно.  Манай оффисын хувьд энэ боломжийг RE/MAX-хэмжээнд анх бий болгож олон улсын гүйлгээ хийсэн.

Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд хөрөнгө оруулалт  сонирхолтой. Эдийн засаг сэргэж, эрх зүйн орчин таатай болохын хэрээр энэ боломж улам тэлнэ.Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх үед манай агентууд өөрийгөө олон улсын хэмжээнд бэлдчихсэн байвал маш том боломжийг эдэлнэ.

Энэ салбарт орж байгаа хүн карьерийн өсөлтөө Доналд Трампын карьерийн өсөлт шиг харах хэрэгтэй. Зүгээр л нэг байр зардаг хүн гэж ойлгож болохгүй. Доналд Трамп шиг эхлээд өөрөө борлуулдаг байснаа үл хөдлөхөд хөрөнгө оруулагч болно гэсэн үг. Хувийн бизнес учраас орлогоо дагаад баг томорно. Багаа бүрдүүлж, хүмүүсээ чиглүүлж, чадваржуулна.  

-Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал, бэлэн мөнгө хомсдолтой нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсаар байна. Энэ үед энэ салбарт хөрөнгө үнэхээр үр ашигтай хөрөнгө оруулалт байж чадаж байна уу?

-Манай салбарт энэ хямрал үйлчлэхгүй байгаа гэж хэлж болно. Эдийн засаг хямрах үед бидний зах зээлд санал болгож буй төлбөрийн хэлбэр илүү уян хатан болж буй. Худалдан авагчийн санхүүгийн чадамж, нөхцөлд нийцэх гаргалгаануудыг санал болгож байгаа тул борлуулалт буураагүй харин ч өссөн үзүүлэлт гарсаар байна. Эдийн засаг хямралтай үед хувьцааны үнэ савлаж эрсдэлтэй  хөрөнгө оруулалт болоод эхлэхээр хүмүүс  хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж, үнэ цэнээ хамгийн сайн хадгалдаг хатуу валют /алт/ болгож байна энэ нь өөрөө хязгаарлагдмал нөөцтэй. 

Дараагийн хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр нь үл хөдлөхийн хөрөнгө оруулалт юм. 

Дэлхийд төдийгүй Монголд эдийн засгийн мэдлэгтэй, зах зээлийн хэлбэлзлийг харж байгаа хүмүүс энэ салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байна. Манай харилцагчид хүртэл  ийм байршилд иймэрхүү үл хөдлөх байвал хамгийн түрүүнд мэдэгдээрэй гэж захиалга өгч эхэлсэн.

Тэгэхээр ийм нөхцөлд банканд мөнгөө хадгалахаас илүүтэй үл хөдлөх хөрөнгө нь болгох нь ухаалаг хөрөнгө оруулалтын хэлбэр болж байна. Эдийн засаг удаашралтай үед үнэ нь бууж байгаа мэт харагдавч үнэ цэнэ нь тогтвортой өсөж байдаг хөрөнгө оруулалт юм.

-Ярилцсанд баярлалаа.

TAGS
#Business