• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    167   |  
0

Google, Microsoft, Twitter, Hitachi, Apple, Amazon, Chevron, Salesforce, Spotify зэргээс авахуулаад маш олон компани коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ажилчдынхаа эрүүл байдлыг хангах үүднээс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ажилчдаа гэрээсээ ажиллах боломжийг олгож эхэлсэн юм. 

Дэлхийн зах зээлд хэдийн танигдсан олон глобал компани Covid-19-ийн халдвараас үүдэн ажилчдаа гэрээсээ ажиллуулж буй нь ирээдүйн ажлын байрны чиг хандлагыг тодорхойлж буй. 

Тахлын дараа дэлхий даяар компаниуд оффисийнхоо зай талбайг  илүү багасгах болно. Ирээдүйд хүмүүс гэртээ ажиллахыг илүүд үзэж тайван, эрүүл байдлыг нь хангах, эрч хүч өгөх, төвлөрөх боломж олгох орчныг гэртээ бүрдүүлнэ.

Тиймдээ ч гэрийн орчинг ажиллахад илүү таатай болгох шийдлийг барилга болон интерьерийн компаниуд чухалчилж дуу чимээ тусгаарлалт, илүү тохь тухтай болгохыг анхаарч эхэлжээ. Түүнчлэн бидний орон байрны зай талбай илүү ихсэж, бүрэн автоматжсан төхөөрөмжүүдээр тоноглогдоно. Хүмүүс оффис руугаа өдөр бүр очих хандлага үлэмж буурна. 

Харин ажлын байрны ашиглалтын зорилго нь хувь хүний ажиллах орон зайнаас багийн хамтын үйл ажиллагаа төв болж хувьсана. Тиймдээ ч оффисийн зохион байгуулалт ажилчдын харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч байдлыг илүү дэмжсэн, сэтгэл зүй, бие физиологийн эрүүл байдлыг хангахуйц, задгай талбай бүхий орчин болж хувирна.

Зайнаас ажиллахтай холбоотой зарим тоо баримт дурдвал:

  • 2017 оны байдлаар дэлхий дээр 3,7 сая ажилтан гэрээсээ ажиллаж буй нь 2005 онтой харьцуулахад 115 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм юм.
  • Компаниуд ажилтнуудаа хагас болон бүтэн цагаар зайнаас ажиллуулснаар жил тутамд 44 тэрбум ам.доллар хэмнэдэг бол бүтэн цагийн оффисийн ажлаа гэрээсээ гүйцэтгэдэг болсноор ажилчид жил тутамд 4 мянга гаруй ам.доллар хэмнэж чаддаг байна.
  • Зайнаас ажиллагсдын 86 нь хувь нь гэртээ буюу ганцаар ажиллахдаа хамгийн бүтээмжтэй байдаг гэжээ.
  • Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гэрээсээ ажиллах боломж олгодог компаниудын ажилтнууд харьцангуй тогтортой ажилладаг буюу ажлаа солих магадлал 50 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
  • Гэрээсээ ажиллагсдын дунд хийсэн судалгаагаар стресст өртөх эрсдэл 82 хувиар буурсан байна.

Харин анх удаа гэрээсээ ажиллаж буй зарим хүний хувьд шинэ орчинд дасан зохицох, төвлөрөх, бүтээмжтэй ажиллах зэрэг нь багагүй сорилт болдог. Тэгвэл гэрээсээ ажлыг “хашраах” шалгарсан аргуудыг танд зааж өгье.

Харилцааг бүү орхигдуул

Коронавирус ч бай, үгүй ч бай гэрээсээ ажиллахдаа даргатайгаа ойлголцож, танаас яг юу хүлээж байгаа зэрэг ажил үүргийн хуваарилалтыг тодорхой болгоорой. Ихэнх хүн даргатайгаа ойр /хяналт дор/ ажил үүргээ гүйцэтгэхдээ үл ойлголцол бага гардаг.

Харин танай компани, менежер ажилчдаа зайнаас ажиллуулж байсан туршлагагүй бол видео хурлын ZoomGoogle Hangouts, харилцаа өрнүүлэх-Slack, ажил үүрийн хуваарилалт хийх, төсөл дээр хамтран ажиллах бол

Онлайн бренд хөгжүүлэлтийн агентлаг Buffer-ийн зайнаас ажилладаг 2500 хүний дунд хийсэн судалгаагаар ганцаардал бол тэдэнд тулгарч буй хамгийн том сорилт гэжээ. Ганцаардал нь урам зориггүй, үр бүтээлгүй байх шалтгаан болдог байна. 

 Зарим тохиолдолд гэрээсээ хурал хийх нь удирдлагуудтайгаа нүүр тулахаас илүү харилцахаас бат бэх болгож, эерэг үр дүнд хүргэдэг нь судалгаагаар батлагджээ.

Оффистоо буй мэт ажилдаа ханд

Анхаарлаа төвлөрүүлж, ажил хийж байна гэсэн сэтгэл зүйг бүрдүүлэхийн тулд унтлагын хувцастайгаа эсвэл орон дотроо лаптоптой, арзайсан үстэй хэвтэж ажиллаж хэрхэв ч таарахгүй. Эдгээр нь бүтээмжийг бууруулах хамгийн муу зуршил гэнэ. Иймд өглөө сэрээд шүршүүрт ороод хувцсаа өмсөөд, ажилдаа буй мэт сэтгэл зүйг бүрдүүл.

Төвлөрөх орчинг бий болго

Зочны өрөөнд, гал тогоонд ажиллах нь хөргөгч болон зурагт руу өөрийн эрхгүй үсэрч орох зэргээр бүтээмжийг алах хамгийн том хөшүүрэг болдог гэнэ.

Гэртээ ажиллах тухтай, тохижуулсан орон зайгүй байх нь бүтээмжийг бууруулдаг тул сатааруулагч зүйлсээс өөрийгөө тусгаарлаж гэрийнхээ хаа нэгтээ оффисийн мэт уур амьсгалтай, цэгцтэй орчинг бүрдүүлж анхаарал сарниулагч зүйлс, сошл хэрэглээгээ хязгаарлаарай. 

Ингэхдээ аль болох зогсож ажиллах ширээ, сандал сонгож, цонхтой ойрхон байршуулаарай.

Мөн гэрийнхэндээ ажлаа хийж байгаагаа ойлгуулж, саад болохгүй байхыг сануулаарай. FlexJobs судалгааны байгууллагын зайнаас ажилладаг 7 мянган хүний дунд хийсэн судалгаагаар тэдний 65 хувь нь гэрээсээ ажиллахдаа илүү үр бүтээмжтэй байсан гэжээ. Учир нь хамтран ажиллагсадын саад, компани доторх улс төржилтөд өртөхгүй, оффисийн стресст авдаггүй гэсэн байна.

Ажиллах зарчим бий болго

Гэрээсээ ажиллах нь өглөө эрт босож ажилдаа явах хүртэлх хэвшүүлж ирсэн өглөөний дадлаа үгүй хийхийн нэр биш юм. 

Иймд өглөө шүршүүрт орж, гадаа гарч 5-10 минут цэвэр агаар амьсгалж өөрийгөө бүрэн сэргээж, 20 минут тухтай өглөөний цайгаа уусны дараа ажлаа эхэлж, орой ажлаа дуусгасны дараа 20 минут дасгал хийх зэргээр ажлын цагаа зөв эхлүүлж, дуусгах дадлыг мөрдөж, сэтгэл зүйгээ бэлдээрэй.

Buffer-ийн судалгаагаар гэрээр ажиллагсдад тулгарсан түгээмэл асуудал нь ажлын дараа өөрийгөө сэргээх, ажлаа бүрэн орхиж дадах явдал юм. Хэдий хүүхэд харах ажилгүй ч хувцас угаах ёстой, гялс гэрээ цэвэрлээхдье гэх санаа төрж ажлаасаа хөндийрч орхидог. 

Та оффисийн мэт бүрдүүлсэн орчиндоо өөрийгөө ажлаа хийж байна гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгаж бусад зүйлсээс өөрийгөө чөлөөлөөрэй.

Дасгал, сунгалт хийж тархиа дасгалжуулаарай

Ажил руугаа явах хугацаагаа хэмнэж буй учир энэ цагаа өөртөө зориулж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Энэ нь аз жаргал, үр бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлэх даавар болох эндорфинийг ялгарлыг идэвхжүүлдэг байна.

Тэр тусмаа өглөө эрт дасгал хийх нь өдрийн турш эрч хүч, аз жаргалтай байх үндсийг хангадаг. Мөн сунгалтын дасгал хийснээр суугаа ажил хийлдэг хүмүүсийн хөшингө байдал арилж уян хатан болгож, бодисын солилцоо, тархины үйл ажиллагаа нь сайжирдаг байна.

Завсарлага авч тархиа амрааж бай

Судлаачид медиа салбарт амжилттай ажилладаг ажилтнуудыг ажиглаж тэдний дадлыг тодорхой хугацаанд судалжээ. Тэд 52 минут ажилласан бол 17 минут орчим завсарлага авч цонхоор юм ширтэж, сонин гарчиглах цай уух зэргээр эрч хүчээ сэлбэж байжээ. 

Тархи яг л бусад булчингийн нэгэн адил идэвхтэй ажилласан бол хэсэг хугацаанд амрааж байж илүү сайн төвлөрдөг байна.

Ажлын цаг, хувийн цагаа ялгаж сурах

Тухайн өдрийн төлөвлөгөөнөөсөө хэтрүүлж ажиллах нь эрч хүч, урам зориг, бүтээмжийг үгүй хийх шалтгаан болно. Ажлын болон хувийн цагаа сайтар ялгаж, зааглаж дадах нь стрессийг бууруулах нэг арга. Ажлаа хийх үедээ гэрийн ажил, өөр хэн нэгний асуудал зэрэг ажилтай огт хамааралгүй зүйлд сатаарах, анхаарлыг тань сарниулахыг бүү зөвшөөр, зөвхөн гүйцэтгэл дээрээ төвлөрч ажилла. 

Харин ажлын бус хувийн цагтаа ч мөн адил харам байж, хувийн хөгжил, бие физиологи болон сэтгэл зүйн эрүүл байдлыг хангах зэргээр тархиа тэнцвэржүүлж амраагаарай.

Дотны найзтайгаа уулзахаар цаг товлосон, орой гэр бүлийнхэнтэйгээ хамт ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн бол энэ цагт тух алдуулахгүй, ажил ярихгүй байхыг хамтран ажиллагсад болон түншдээ эелдгээр ойлгуулах хэрэгтэй.

Өөрийн гэсэн арга барилтай болоорой

Юуны тулд гэрээрээ ажиллаж байгаа билээ, бүтээмжтэй ажиллах өөрийн гэсэн арга барилаа энэ хугацаанд олоод аваарай.

Заримдаа ажиллангаа намуухан ая, байгалийн дуу чимээ зэрэг хөгжим сонсох нь дархлааг дэмжээд зогсохгүй анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, стрессийн түвшинг бууруулдаг.

Мөн гэрээр ажиллах нь гэртээ бүгэхийн нэр биш шүү дээ. Гэртээ бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэхгүй байвал орчноо сэлгээд үзээрэй. Магадгүй хүн цөөтэй копешоп, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт тухлангаа ажиллах нь ажлаа бүтээмжтэй хийхээс гадна, шинэ санаа олоход тань туслах ч юм билүү.

Эх сурвалж: 

bbc

hbr.org

TAGS
#Business