A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 152 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 152 | |
|
Жижиг бизнес зардлаа нөхөх хүртэл чамгүй урт хугацаа, тэвчээр шаардана. Шинээр эхлүүлж буй бизнесүүдийн хувьд хангалттай хэмжээний капитал, чадварлаг хүний нөөц, зохистой стратеги, туршлага дутмаг байдаг ч дараах 5 зарчмыг мөрдөөд бизнесээ амжилттай өргөжүүлүүлээрэй.
1. Цөөн хүнээс бүрдсэн ЧАНАРТАЙ багийг бий болго
Чанартай багийг бүрдүүлэх тийм ч амар биш. Гэхдээ та багийн гишүүн бүрт үнэ цэнэтэй тоглогч гэдгийг нь ойлгуулж чадвал компанийхаа зардлыг танах боломжтой. Багтаа туршлагатай гэхээсээ илүү мэдрэмжтэй хүнийг сонгохыг мөн зөвлөж байна.
2. Өрсөлдөгчөөсөө суралц
Таны бизнес хичнээн удаан үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран бусдаас суралуах зүйл хэзээ ч дуусахгүй. Компанийхаа стратеги төлөвлөгөөг гаргасныхаа дараа доорх асуултуудыг өөрөөсөө асууж хэвшээрэй.
3. Маркетингидаа илүү их хөрөнгө зарцуул
Жижиг бизнес эрхлэгчдийн гол алдаа нь төсвөө хэмнэх нэрээр маркетингдаа зарцуулах хөрөнгөө багасгадаг. Оронд нь хэрэглээний жижиг зардлуудаа /хоол, унаа г.м/ танаж компанийхаа сурталчилгаанд зарцуулаарай.
4. Одоогийн хэрэглэгчиддээ төвлөр
Бага зардлаар их ашиг олох нь ямар ч бизнесийн туйлын зорилго мөн. Үүний тулд аль болох олон хэрэглэгч татах нь зөв. Гэвч шинээр жижиг бизнес эхлүүлж буй та юун түрүүнд зорилтот хэрэглэгчдээ тодорхойлж, тэдний онцлог, нийтлэг шинж чанарт тулгуурлах нь зүйтэй.
Байнгын үйлчлүүлэгчтэй болж, тэдний итгэлийг олох нь таны бизнесийг амжилттай үргэлжлүүлэх түлхүүр болно.
5. Ажлаас гадуур цаг зарцуул
Шинээр бизнес эхлүүлэхэд танаас маш их цаг хугацаа, хичээл зүтгэл шаардана. Хийх ёстой нормоо биелүүлчихээд гэртээ харьдаг ажлаас тэс өөр шүү дээ. Хэрхэн ашигтай ажиллах вэ хэмээн толгойгоо гашилгасаар бууж өгөх хүн ч олон.
Тиймээс та үргэлж өөдрөг, шинийг сэтгэгч, амархан бууж өгдөггүй нэгэн байхын тулд толгойгоо сэргээж зугаацахад заавал цаг гаргаарай.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|