A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 131 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 131 | |
|
Удаан хайсны эцэст та мөрөөдлийн ажлын байрандаа ярилцлага өгөхөөр боллоо. Яг одоо та тухайн байгууллагын цахим хуудасны “Эрхэм зорилго” хэсгийг нээчхээд хэрхэхээ мэдэхгүй сандран сууна. Тэгвэл энэ нөхцөлд та өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?
Юун түрүүнд танд баяр хүргэе. Учир нь та тухайн ажлын байранд өрсөлдсөн нийт горилогчдын 80 хувиас нь шигшигдэж, ярилцлагад орох хүртлээ хол явж чаджээ. Тиймээс эхний ээлжид бусдаас давуу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө урамшуулаарай.
Тэгээд энэ хүртэл явахад нөлөөлсөн учир шалтгаан, ур чадвараа тунгаагаад үз. Хамгийн гол нь өөрийнхөө чадварт итгэлтэй байж, сэтгэл санаагаа эерэг байлгах хэрэгтэй. Хүн ажилдаа чадварлаг байхын тулд заавал туршлагатай байх албагүй. Харин эерэг бодолтой байх нь өөрийгөө урам зоригоор цэнэглэх шинжлэх ухааны үндэслэлтэй арга юм. Мөн өөртөө итгэлтэй байснаар амжилттай ярилцлага хийх болно. Судалгаанаас үзэхэд, хүний нөөцийн ажилтнуудын 40% нь ажил горилогчийн өөртөө итгэлтэй байдал нь шийдвэрт эерэгээр нөлөөлдөг гэжээ.
Та хэрхэн өөрөө өөртэйгөө ярилцдаг шигээ ажлын ярилцлага авах хүнтэй ярих вэ? Танд хэзээ ч, ямар ч гэнэтийн асуулт ирж мэднэ. Харин зайлшгүй ирэх магадлалтай асуултын талаар ярилцаж, түүнд бэлтгэхэд тань тусалъя.
1) “Өөрийгөө товч танилцуулахгүй юу?”
Маш энгийн бөгөөд амархан асуулт шиг санагдаж болох ч үнэндээ хамгийн чухал нь юм. Хүний нөөцүүд үүнийг “ам халаах” асуулт гэж үзэхээс гадна илүү дэлгэрэнгүй харилцан яриа эхлүүлэх боломж гэж хардаг.
Карьерийн зөвлөх хийсэн туршлага дээрээ үндэслээд энэ асуултад хариулах дөрвөн үе шат бүхий томъё боловсруулснаа хүргэе.
1. Таны намтар: Та өөрийн намтраа хэрхэн ярих нь ярилцлага авч буй хүнд тухайн ажлын байранд зүгээр л санамсаргүй байдлаар өргөдөл өгөөгүй гэдгийг тань нотлох болно. Энэ бол өөрийгөө зорилготой, алсын хараатай хүн гэдгээ харуулах боломж юм. Намтраа ярихдаа яагаад таныг ярилцлагад дуудсан шалтгаан дээр төвлөрч, карьерийн замналынхаа талаарх сонирхолтой түүхийг өгүүлэх хэрэгтэй. Бага насны түүх эсвэл өнөөгийн ажил мэргэжлээ сонгоход нөлөөлсөн мөчийн талаар яриарай.
2. “Гав”: Энэ үе шатанд та гав дөнгөнөөсөө мултарна. Тиймээс та энэ үеийг богино бөгөөд сонирхолтой байлгахыг хүсэх болно. Өөрөөр хэлбэл, өөрийн анкет болон ажилд орох өргөдөл дээр дурдагдсан ямарваа нэгэн сул талаа залруулан, зөвшүүлэх боломж юм. Магадгүй та олон жил ажил хийгээгүй завсардсан эсвэл шинэ ажилд ороод удалгүй гарсан байж болно. Хүний нөөцийн ажилчид ихэвчлэн энэ мэт асуудлыг заавал хөнддөг. Гэхдээ ярилцлагын дараагийн үе шатуудад танд үүнийг эерэгээр тайлбарлах өөр боломж олгохгүй л болов уу. Өөрийн дутагдлын талаар түрүүлж ам нээх нь та өөрийгөө сайн мэддэг, санаачлагчтай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гол нь үүнийг карьерийнхаа ерөнхий замналтай нийцүүлэн ярихаа мартуузай.
3. Таны “алтан ур чадвар:” Ажил олгогчид ажлын байрны шаардлагад дурдагдаагүй ур чадварын талаар хэт онцлон ярьдаг хүмүүст дургүй. Оронд нь та тухайн ажлын байранд шаардагдсан, өөрийн сайн эзэмшсэн ур чадварын талаар түлхүү ярьж, жишээгээр нотлох хэрэгтэй. Гэхдээ эрдэмт хүн даруу, ус мөрөн дөлгөөн гэдэг үгийг мартуузай. Судалгаанаас үзэхэд ХН-ийн мэргэжилтнүүдийн 72% нь өөртөө хэт их итгэж, онгироо зан гаргах нь хув хүний зан чанарын хамгийн том доголдол гэж үздэг байна. Бусдын санаа бодол танд давуу талаа олоход хэрхэн тусалсан мөн энэ нь таны карьерийн зорилгод хэрхэн нөлөөлсөн жишээг хуваалцвал зохистой.
4. Таны зорилго: Энэ бол таны ажил мэргэжлийн замналын түүхээ нум мэт зангидах үе шат юм. Тухайн салбарын юунд дуртайгаа эргэцүүлж бод. Тэгээд тухайн хүсэл тэмүүлэл таны карьерийг хаана хүргэмээр байгааг бод. Энэхүү зорилгоо өргөдөл гаргаж буй компанийнхаа эрхэм зорилготой уялдуул. ХН-үүд урт хугацаанд тогтвортой ажиллах хүмүүс хайдаг. Мэргэжлийн зорилгоо тухайн компанийн эрхэм зорилготой уялдуулснаар та ярилцлага авч буй хүнд тогтвор суурьшилтай ажиллах хүн гэдэг итгэл төрүүлэх болно.
Дээрх алхмууд хэтэрхий нүсэр, төвөгтэй юм шиг санагдаж болно. Өөрийгөө танилцуулах 30 секунд байна гэж төсөөлөөд өөрийгөө товч бөгөөд итгэлтэйгээр борлуулах гэж оролд. Тэмдэглэл хөтлөөд, өөрийн болгож цээжилтлээ давт.
2) Таны хамгийн том сул тал юу вэ?
Энэ асуулт таныг үнэнч, илэн далангүй эсэхийг тодорхойлохоос гадна хувийн зан чанар болон ажлын гүйцэтгэл тал дээр өөрийгөө хангалттай мэддэг гэдгээ ойлгуулах боломж юм. Өөрийгөө танин мэддэг байх нь ажлын байранд шаардагддаг хамгийн чухал “soft skill” буюу хувь хүний зан төлөвийн чадамжийн нэг юм. Сонирхуулахад хүн бүр энэ чадварыг эзэмшээгүй байдаг. Хүмүүсийн 95% нь өөрсдийгөө мэддэг гэдэг боловч зөвхөн 10-15% нь л үнэн байдгийг судалгаагаар нотолжээ. Энэ асуултаар та өөрийгөө тэдгээр ховорхон 10 хүний нэг гэдгээ батлах хэрэгтэй.
Юун түрүүнд дээрх асуултад тохиромжгүй хариултуудыг дурдъя:
Энэ асуултад тохиромжтой хариулахын тулд тэнцвэрийг барих нь чухал. Та зан чанарын доголдол эсвэл сул талаа шууд хэлэхийг хүсэхгүй нь лавтай. Мөн асуултаас зайлсхийж эсвэл өөрийгөө өөрчлөх боломжгүй гэж ойлгуулахыг бүр ч хүсэхгүй л байх.
Иймд дээрх асуултад бэлтгэхдээ тухайн ажлын байранд тавигдсан хамгийн чухал шаардлагуудыг мөн ямар “сул тал” ашигтай байж болох талаар бодоорой. Тэд багийн эсвэл хувийн тоглогч хайж байна уу? Удирдагч уу? Эсвэл үүрэг даалгаврыг ягштал сайн мөрддөг гүйцэтгэгч нэгэн үү?
Нарийн олсон дээр алхах гэж буй мэт хэцүү санагдаж байна уу? Санаа зоволтгүй. Бүх ажлын байранд тохирохгүй хэдий ч доорх санаанууд танд тусална. Өөрт ойрхон жишээнээс санаа авч, асуултдаа бэлтгээрэй.
Хэрэв та өөрийн сул талаа тодорхойлсон бол дараах таван үе шат бүхий томьёог ашиглаж дэлгэрүүлэн тайлбарлаарай.
1.Өөрчлөн засахаар оролдож буй сул талаа ярь. Ингэснээр та өөрийнхөө зүгээс ахиж дэвшиж байгаагаа харуулах боломжтой болно.
2. Өмнө нь яаж энэ бүхэн асуудал үүсгэж байсныг ярь. Тухайн сул тал өнгөрсөн хугацаанд танд хэрхэн асуудал үүсгэсэн тухай ярих нь өөрийгөө таньсан гэдгийг тань нотлох болно.
3. Сул талаа засахын тулд ямар алхам хийж байгаагаа дурд. Тухайн сул талтайгаа хэрхэн тэмцэж байгаагаа тодорхой жишээн дээр тайлбарла.
4. Гаргасан ахиц дэвшлээ ярь. Сул талаа даван туулах явцдаа ямар ахиц дэвшил ажиглагдсанаа дурд.
5. Өөрчлөлт тань хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг онцол. Хамт ажиллагсад эсвэл дарга тань таны өөрчлөлтийг хэрхэн анзаарсан тухай ярь.
3) Та яагаад өөрийгөө энэ ажилд тохирох хүн гэж бодож байна вэ?
Үнэндээ та өөрөө ч тохирох эсэхээ мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л та өөртөө итгэх хэрэгтэй. Оюун санаагаа эерэг байлгаж, өөртөө итгэлтэй байх талаар нийтлэлийн эхэнд дурдсаныг санаж байна уу?
Би энэ асуултад “Миний товч намтар дээрээс миний талаар олж мэдэхгүй нэг зүйл байна...” гэж хариулах дуртай бөгөөд дараа нь тухайн ажлын байранд чухалд тооцогдох өөрийн давуу тал бүхий зан төлөвийн чадамжаа дэлгэрүүлэн ярьдаг. Доорх жишээнээс санаа аваарай.
Мөн тухайн ажлын байр, байгууллага болон соёлын талаарх хангалттай мэдээлэл цуглуул. Танилын хүрээллээсээ тухайн байгууллагын талаарх мэдээлэл өгч чадах хүнийг олж, нэмэлт мэдээлэлтэй болбол бүр ч сайн.
Миллениал Брэндинг компанийн хийсэн судалгаагаар ХН-ийн мэргэжилтнүүдийн 43% нь ажил горилогчдын хамгийн чухал чанаруудын нэг бол тухайн байгууллагын соёлд нийцтэй байх гэжээ. Компанийн соёл бол зөвхөн ажилчдын харьцаа, уур амьсгал сайн байх асуудал биш юм. Хойд Америкийн гүйцэтгэх захирлуудын 90% нь компанийн соёл бол тухайн байгууллагын санхүүгийн амжилт, нэр хүнд, олон нийтийн ойлголттой нягт холбоотой гэж үздэг аж.
Ихэнх хүмүүс тухайн ажлын гүйцэтгэж чадна гэдгээ л нотлохыг хичээдэг. Харин та тухайн байгууллагын соёлд дасан зохицож, ажиллаж чадна гэдгээ батлавал давуу тал болох болно.
4) Та ажлын байранд үүссэн зөрчлийг арилгахын тулд юу хийх?
Энэ асуулт таныг сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай эсэхийг тодорхойлно. Хүний нөөцийн менежерүүдийн үзэж буйгаар emotional intelligence (EQ) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар бол өнөөгийн ажлын байранд шаардлагатай нэн чухал soft skill-н нэг аж. ХН-ийн менежерүүдийн 71% нь IQ өндөртэй хүнээс илүү EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сайтай ажил горилогчдыг илүүд үздэг бол 59% нь IQ өндөр боловч сэтгэл хөдлөлийн удирдах чадвар муутай нэр дэвшигчийг тэнцүүлнэ гэжээ.
Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, олон төрлийн зан ааштай хүмүүстэй харьцах талаарх ойлголттой байх нь таныг сэтгэл хөдлөлөө удирдах өндөр чадвартай нэгэн гэдгийг нотлох болно.
Аливаа сөрөг зүйлийн талаар зөвхөн ярилцлагын төгсгөлд ярих ёстойг мартуузай. Энэ асуултад хариулахдаа өмнө нь хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж, түүнийг хэрхэн шийдэж байсан жишээ дурдвал зохистой. Гэхдээ хэн нэгэн ажилтны зан аашны доголдлыг онцлон буруутгах хэрэггүй. Үүний оронд, “Багийн амжилтаас хойш нь чангааж байсан тодорхой нэг шалтгаан байсан. Би тухайн асуудлыг идэвхтэй харилцаа холбоо үүсгэж, харилцан ярилцсаны тусламжтайгаар шийдвэрлэсэн” гэж хариулаарай.
Ярилцлага авагч этгээд “Та ажлын байран дээрх зөрчилдөөнтэй хэзээ тулгарсан бэ” гэх мэт нөхцөл байдлыг илүү дэлгэрүүлэх асуулт тавьж магадгүй. Ийм асуултад хариулахдаа миний олж нээсэн доорх томьёог ашиглаж өндөр оноо авахыг зөвлөе.
"Би хэдэн хүнтэй ажиллаж байсан бөгөөд “X” нөхцөл байдал үүсэх болгонд тэд ихэвчлэн (нэмэлт ажил хийхийг эсэргүүцдэг гэх мэт энд зан төлөвийн доголдол дурдана) болохыг анзаарсан. Энэ нь багийн зорилгыг биелүүлэхэд саад болж буйг би мэдэрсэн. Иймд хамт ажиллагсадтайгаа ганцаарчилсан байдлаар их болгоомжтой ярилцсан. Хүн нэг бүртэй, тус тусад нь илэн далангүй яриа өрнүүлэх нь үүссэн асуудлыг шийдвэрлэхэд тустай юм байна гэдгийг ойлгосон. Би энэ ярианаас (зөрчлийн стратегийн талаарх олж авсан ойлголтоо дурдаарай) сурч мэдсэн. Ярилцсаны дараа би хүн бүр багийнхаа зорилгыг биелүүлэхийн тулд илүү их хичээн ажиллах болсныг анзаарсан."
Хамтран ажиллагсдынхаа зан төлөвийн дутагдлыг онцлохоосоо илүүтэйгээр байгууллагын эрхэм зорилго, багийн зорилгод төвлөрснөөр хийсэн ажлынхаа үр дүнг чухалчилдаг нэгэн гэдгээ нотлох болно. Мөн хүмүүс хоорондын асуудлаас илүү ажлын үр дүнг чухалчилж сурна.
Хэрэв та зөрчилдөөнөөс зайлсхийдэг эсвэл маргаан шийдэх чадваргүй бол харилцааны стратегийн талаарх анхан шатны ойлголтуудыг хүргэе. Эдгээр дадал нь таныг харилцааны тал дээр A + болгох болно.
Энэрэнгүй сэтгэл, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх үзэлтэйгээр манлайл. Хүнийг хаанаас ирсэн, ямарваа нэгэн асуудлыг түүнд яаж нөлөөлж болохыг ойлгодог бай.
“Тэр биш би”. Энэ хандлага нь бусдаас бурууг хайхаасаа урьтаж өөрийн субъектив туршлага дээр төвлөрөхөд тусална.
“Гэхдээ” гэдэг үгийн оронд “ба”-г ашиглах”. Энгийн юм шиг сонсогдох боловч энэ арга нь маргааныг дор нь хэлэлцүүлэг болгож өөрчлөх ид шидтэй.
“Би сонсож байна уу эсвэл зүгээр л ярих ээлжээ хүлээж байна уу?” гэж өөрөөсөө асуу. Бид цэцэрлэгт хэрхэн ээлж дарааллаар юмыг хийхийг сурдаг. Гэхдээ бид ярилцахдаа энэ зарчмыг төдийлөн сайн баримталдаггүй.
5) Таны таван жилийн дараах зорилго?
Битгий л “энэ ажилдаа” гэж хариулаарай.
“Өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу“ хэмээх асуултын адил энэ нь таныг өөртөө хэр их итгэлтэйг харуулахаас гадна карьерийн чиг баримжаатай эсэхийг тань шалгах болно. Зорилгодоо тууштай, хөдөлмөрч, ажлын байранд шаардлагатай бүхнийг хийнэ гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Мөн тасралтгүй өсөн дэвжихийн тулд шаргуу ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагаа нотло.
Байгууллагуудын сонсох дуртай гурван хариултыг хүргэе.
Компани дотроо өсөж дэвших боломж нь таны урт хугацааны зорилготой уялдсан байх хэрэгтэй. Мөн хамтран ажиллагсдадаа өсөж хөгжихөд нь тусалж, компанийн нийтлэг зорилгод хувь нэмрээ оруулдаг байх талаар дурдвал сайн хариулт болж чадна.
6) Бид танаас эхний гурван сард ямар үр дүн хүлээх вэ?
Энэ бол таны тухайн байгууллагын талаар судалгаа хийснээ харуулах бас нэг боломж юм. Уг асуултад хариулах хамгийн зохистой арга бол онцлог зүйлээс эхлэх юм. Та тухайн ажлын байрны үүрэг хариуцлагыг ойлгосон төдийгүй богино болон урт хугацааны зорилтуудын талаарх төсөөлөлтэй байгаа гэдгээ тодорхой ойлгуулах хэрэгтэй.
Компанийн бүрэлдэхүүн хэсэг болж ажиллахын тулд туршилтын гурван сардаа ямар арга барилаар ажиллавал зохистой талаарх санааг хүргэе.
Шинэ хамтран ажиллагсадтайгаа ганцаарчилсан холбоо тогтоо.
Энэ асуултын өөр нэг зохистой хариулт нь өрсөлдөгч компанийн амжилтын талаар судалж, хэрэв таныг ажилд авахаар бол санаачлагчтай хандан цаашид хийж гүйцэтгэх бүтээлч шийдлүүдийг санал болгох юм. Та багт ямар давуу тал авч ирэх талаарх өөрийн төсөөллөө хуваалцвал эргэлзээгүйгээр ажилд орлоо л гэсэн үг.
7) Танд ямар нэгэн асуулт байна уу?
Хамгийн энгийн хариулт бол: “тийм”
Гэхдээ та олон биш цөөн хэдэн асуулт л бэлдсэн байхад хангалттай. Энэ асуултыг хамгийн сүүлд тавьж магадгүй. Иймд та тэдэнд бэлтгэлтэй, зоригтой, компанийн соёлд эзлэх байр сууриа бодож үзсэн гэдгээ харуулах сүүлийн боломж юм. Мөн хэрэв танд ажлын санал тавина гэж тооцвол таны зүгээс чухал мэдээлэл цуглуулах сүүлийн боломж байж магадгүй юм.
Доорх асуултаас санаа аваарай:
Ярилцлага бүр адилгүй. Танд энэ нийтлэлд дурдагдсан бүх асуулт ирж болно эсвэл аль нь ч ирэхгүй байж болно. Ямартай ч ярилцагч тал дээрх сэдвүүдийн аль нэгийг хөндөх магадлал өндөр. Иймд эдгээр нийтлэг асуултуудад урьдчилан бэлтгэснээр танд амжилт дагуулна.
Ажлын ярилцлага бол хамгийн энгийнээр хэлэхэд ердөө л “яриа”. Өөртөө итгэлтэй байгаарай. Та л зөвхөн асуултад хариулаад байлгүй харилцан ярилцах хэрэгтэй гэдгийг санаарай. Та энэ ажлын байрыг хүсэж буй хэмжээгээр тэд ч бас таныг хүсэж байгаа!
Эх сурвалж: forbes.com
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|