• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    149   |  
0

Сансрын хөлөг үйлдвэрлэгч анхны хувийн хэвшил SpaceX, цахилгаан автомашиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн Tesla, санхүүгийн цахим төлбөр тооцооны цахим платформ PayPal—ийг тус тус үүсгэн байгуулсан Илон Маскын энэ цаг үеийн хамгийн чансаатай инженер гэж нэрлэвэл маргах хүн үгүй. 2020 онд түүний хөрөнгийн хэмжээ Марк Зукерберг, Билл Гейтс, Жеф Безосынхоос давж дэлхийн хамгийн баян энтрепренерээр жагссан юм. Өнгөрсөн аравдугаар сарын 10-нд хөрөнгийн зах зээлийн тоон үзүүлэлтээр түүний хөрөнгө 209 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн нь Безосынхоос 23 тэрбумаар давсан юм.

Тодруулбал, 2020 онд АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх Тесла компанийн хувцааны үнэ 150 тэрбум ам.доллараар огцом өсөж, өнгөрсөн нэгдүгээр сард “Hyundai” “General Motors” “Ford” “Toyota”, “Volkswagen”-комданиудын нийлбэр үнэлгээнээс өндрөөр үнэлэгдсэн юм. Автомашин үйлдвэрлэлийн дэлхийн чиг хандлагыг бүхэлд нь өөрчилсөн Илон Маск зөвхөн хөрөнгөөрөө дэлхийн толгой баячуудыг тэргүүлээд зогсохгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй хөдөлмөрлөвөл, оргүй хоосноос хүн юунд хүрч болдогийг өөрийнхөө жишээн дээр дэлхий дахинд батлаад буй.

Ингээд технолгийн салбарт тодоос тод гялалзаж буй түүнийг амжилтанд хүргэсэн зарчим, манлайллын арга туршлагыг хамтдаа олж мэдэцгээе.

1. Бие дааж суралц

Түүнийхээр бие дааж суралцах нь амжилтын замнал. Илон Маск үеийнх хүүхдүүдийн адил зөгнөлт зохиол уншихын оронд шинжлэх ухааны нэвтэрхий толь уншдаг байжээ. Маскынхаар сошиал медиагаа шалгаж өнгөрүүлдэг хугацаа, хуваалцдаг зураг, инээдмийн пост, өдөр тутмын сенсацын шуурга хэзээ ч танд эд баялаг авчрахгүй нь дээр хамгийн үнэтэй зүйл болох цаг хугацааг тань хумаслана. "Энэ цаг хугацааг өөрийнхөө мөрөөдлөө биелүүлэхэд зориул. Меме мөрөөдлийг тань биелүүлэхгүй” гэж нэгэнтээ хэлж байсан юм.

2. Гомдоллохоо болиод шийдэл эрэлхийл

Аливаа сорилт бэрхшээлд бууж өгөх гэсэн ойлголт түүний амьдралын философит байхгүй. Түүний цаг үргэлж мөрдөж ирсэн зарчим бол “Хэзээ ч бүү бууж өг”. Амьдралын шат бүрт тохиолдох сорилтод, бэрхшээлүүдэд гомдоллож суухын оронд тархиа ажиллуулж бүхий л боломжит шийдлүүдийг эрж хай. Эцэст нь эдгээр шийдлүүдээс аль нэг нь инновацлаг болж чадах аваас чи заавал шагнуулна.

3. Өрсөлдөгчдөө март

Өрсөлдөгчдийнхөө юу бодож, хийж байгаад анхаарал хандуулаад байвал тэдний нэг хэвээр үлдэж, галзуу санаагаа хэзээ ч хэрэгжүүлж чадахгүй. Харин үүний оронд бүх эрч хүч, цаг хугацаагаа цоо шинэ, илүү чанартай, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход төвлөрүүлж бусдаас ялгарахад анхаар.

4. Шүүмжлэлд хэзээ ч бүү хонзогно

Бүтээлч, ул суурьтай, байгаа оносон шүүмжлэлийг хүлээж авах нь чухал ч гэлээ дийлэнх шүүмжлэгчид хэлж буй зүйлээ өөрөө ч ойлгоогүй байдаг юм. Бодит шүүмжлэл бол нөхцөл байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, зөв шийдвэр гаргах, урагшлахад чинь гол түлхүүр болдог. Тиймээс шүүмжлэлд хонзогнох хэрэггүй, харин илүү бүтээлч, бодитой эсэхэд л анхаарал хандуул.

5. Хүмүүстэй тэгш харилц

Түүний уриа бол “Хүмүүст анхаарал халамж тавь, тэгвэл тэд чиний бизнесийг дэмжих болно”. Тэрээр ажилтнууд, хамтран ажиллагсад, харилцагч, түншүүд хэрэглэгчдээ ялгалгүйгээр гэр бүлийнхээ гишүүндээ хандаж буй мэт хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ харилц гэж захидаг.

6. Чанарыг сурталчилгаанаас ямагт чухалчил

Старт ап-уудын хувьд анхаарал хандуулах ёстой хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний чанар болон тасралтгүй хөгжүүлэлт. Их хэмжээний мөнгийг сурталчилгаанд зарцуулахаас илүү, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад зориулбол хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байх болно. Нэгэнт бүтээгдэхүүн, үйлчилгээ чинь дээд зэргийн чанартай байвал мөнгө төлүүлэлгүйгээр өмнөөс чинь ярих болно.

7. Тамирдах, туйлдах тухай бодлоо үүрд март

Түүнийхээр тамирдах, цуцах гэсэн ойлголт хүнд байх ёсгүй, харин урам зориг дутах үе гэж л бий. Жишээ аваад үзье л дээ, тэр долоо хоногт 100 цаг ажилладаг бөгөөд оюуны потенциалаа тултал ашиглаж, энэ хугацааг бүтээмжтэй ажиллахыг чухалчилдэг. Түүний цагийн менежментээс онцлох нэг зүйл нь тэр хэзээ ч жижиг сажиг ажилд 5-аас илүү минут зарцуулдаггүй аж.

8. Мөрөөдлөө дага

Ямагт хамгийн түрүүнд өөртөө болон өөрийнхөө ур чадварт хөрөнгө оруул. Өөрт олгогдсон бүх хугацаагаа мөрөөдөл, том санаагаа биелүүлэхэд зориул. Гэхдээ үргэлж бүтэлгүйтэл чамайг сэмхэн отож байдгийг бүү март.

9. Хүн төрөлхтний сайн сайнхны төлөө ажилла

Илон Маскынхаар бидний хийж буй ажил ямар нэг байдлаар хүн төрөлхтөнд илүү сайн сайхан зүйлд хөтлөхтэй холбогдох ёстой. Гэхдээ таны хийж буй ажил хүн төрөлхтний идэх зүсэм талх эсвэл яг одоо дэлхийг өөрчлөхүйц хэмжээнд том байх албагүй. Таны хүрээлэн буй орчин, нутаг оронд чинь тусаа өгөхүйц байвал чамд түүнээс хавь их тус өгөх нь гарцаагүй.

10. Хийж буй зүйлдээ дурла

Хэцүү бэрхийг сөрж энэ хүртэл явж ирсэн түүний амжилтын цорын ганц зарчим бол хийж буй зүйлийнхээ утга учрыг ухамсарласан явдал байсан юм. Дуртай зүйлээ та одоо хийхгүй байж болох ч хийж буй зүйлээ таашааж, хамгийн сайнаараа хийхийг хичээ. Ингэж чадсан цагт хожим та дуртай зүйлээ хийх цаг, зав, мөнгөтэй болно.

TAGS
#Business