• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    144   |  
0

Өнөөгийн нийгэм салбар бүрт хувь хүнээс нийтэч, нээлттэй, өөртөө итгэлтэй байхыг шаарддаг. Сайн удирдагч хүнд зайлшгүй байх шинж чанар гэхэд нийгмийн идэвхтэй, олон нийттэй харилцах харилцааны өндөр чадвартай байх гэх мэт хэт нэг талыг барих болсон. 

Харин өөрийнхөө дотоод зан чанарт төвлөрсөн, нийтэч бус байдлыг нийгмийн харилцааны нэг төрлийн эмгэг хэмээн тодорхойлдог нь буруу юм.

 

ИНТРОВЕРТ хүн гэж хэнийг хэлэх вэ?

1920-иод онд энэ ойлголт бий болсон ба олон хүнтэй хамтарч ажилласнаараа амжилт гаргадаг бус ганцаараа ажиллан, төвлөрөх сонирхолтой хүнийг илэрхийлдэг байна. Мөн эксроверт буюу нийтэч, нээлттэй хүнтэй харьцуулахад илүү ажигч, гярхай байдаг.

Амжилттай яваа интровертууд үүнийг хэрхэн тодорхойлдог талаар сонирхуулъя.

 

“Uncommon” компаний үүсгэн байгуулагч Cody Vermillion “Хүмүүс интроверт хүнийг олон хүний дунд байх дургүй гэж ойлгодог. Интроверт байх нь нийгмээс ангид байх ойлголттой огтхон ч холбоогүй."

“Rebel PR” компаний үүсгэн байгуулагч David Acosta “Интроверт хүн гэдэг нь нийгмээс өөрийгөө тусгаарладаггүй, харин дотоод эрч хүчдээ төвлөрдөг хүнийг хэлнэ.” 

“Ever In Touch” компаний захирал Dan Purcell “Миний бодлоор өдөр тутамдаа хэсэг хугацааг өөрийн дотоод ертөнцөө тольдоход зарцуулснаар эрч хүч мэдэрдэг хүнийг интроверт гэнэ.” 

"Nested Natural” компаний үүсгэн байгуулагч Kevin Pasco “Зарим хүмүүс хамт олонтойгоо байхдаа ажлын бүтээмж өндөртэй байдаг бол зарим нь ганцаараа байхдаа амжилттай ажилладаг. Энэ нь нийгмээс ангид, гажиг байхтай холбоогүй асуудал.”

 
 

Эрдэмтдийн судалгаагаар хүн амын 30-50 хувь нь интроверт буюу дотогшоо зан чанартай байдаг гэнэ. Харин түүхэн удирдагчдын жишээнээс үзэхэд чадварлаг лидерүүдийн  96 хувь нь нийгэмд нээлттэй, бусдыг уриалан дагуулах чадвартай хүмүүс байсан. 

Гэхдээ энэ нь интроверт хүмүүс сайн удирдагч байж чадахгүй гэсэн үг биш. Иймээс амжилттай яваа топ 5 лидерийг хүргэж байна.

 
  • Bill Gates

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч “Bill and Melinda Gates Foundation”–ны захирал Bill Gates нь дэлхий ертөнцийг суурин компьютерийн эрин үед хөтөлсөн билээ. Тэрээр интроверт шинж чанараа өөрийн давуу тал хэмээн үздэг.

 
  • Mark Zuckerberg  

Mark Zuckerberg “Facebook” компанийн үүсгэн байгуулагч гэдгээрээ олны танил билээ. Тэрээр интроверт шинж байдлаараа хүмүүсийг өөртөө татах авьяастай.

 
  • Barack Obama

АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Barack Obama мөн л интроверт нэгэн юм.

 
  • J.K.Rowling

Түүнийг “Харри Поттер” зохиолоор нь мэдэхгүй хүн ховор. Дээр дурдсанаар интроверт хүмүүс ихэнх цагийг ганцаараа өнгөрөөхийг илүүд үздэг. Тэр ч утгаараа алдарт зохиолч бүсгүй бодит ертөнцөөс холдож, дотоод хүнтэйгээ ярилцан суухдаа зохиол бичих ер бусын санаагаа олдог аж.

 
  • Elon Musk

 “Tesla”, “SpaceX” зэрэг компаниудыг үүсгэн байгуулагч Elon Musk-ыг дараагийн Steve Jobs гэх нь ч бий. Тэрээр интроверт инженер байсан минь амжилтанд хүрэхэд нөлөөлсөн хэмээн ярих дуртай.

TAGS
#Business