A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
32
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 132 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 132 | |
|
Түүний хүчирхэг дуу хоолой, инээмсэглэл тодруулсан эелдэг төрхийн хослол нь Харрисийг итгэл даахуйц, хариуцлагатай нэгэн болгон харагдуулдаг. Ингээд АНУ-ын дэд ерөнхийлөгч анхны өнгөт арьст, Ази эмэгтэй Камала Харрисийг амжилтанд хүргэсэн зарчмуудтай танилцацгаая.
Гомдоллож суулгүй өөрчлөлтийг өөрөө эхлүүл, өөрчлөлт ямар гайхалтай болохыг бусдад харуул
Түүний ээж нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлгийн хүн амын эрхийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж, тэгш бус ертөнцөд жинхэнэ тэгш байдлыг бий болгоxын үнэ цэнийг охиддоо багаас нь сургаж өсгөжээ. Тиймдээ ч нийгмийн тогтолцооны гажуудал, шударга бус байдлыг үл тэвчиж өөрийн дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэг нэгэн болж төлөвшжээ. Сонирхуулахад Харрис 13 настайдаа байрны гадаах зүлгэн дээр хүүхэд тоглуулахгүй байхыг хориглосон шийдвэрийг хүүхдийн эрх ашгийг зөрчиж байна хэмээн эсэргүүцэн үеийн хүүхдүүдээ уриалж эсэргүүцлийн жагсаалыг амжилттай зохион байгуулж байжээ.
Өөртөө итгэлтэй байвал хэн ч чамд эргэлзэхгүй
Удирдагчийн харилцааны ур чадвар нь түүний амнаас гарах үг төдий бус хүрээлэн буй орчиндоо нөлөөллийг бий болгож, өөрийн оршихуйг хүлээн зөвшөөрүүлэх ур чадварыг хэлдэг. АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон анхны өнгөт арьст, Ази эмэгтэйн хувиар нийгмийн тогтсон хандлага, хүлээлтийг эвдээд зогсохгүй агуу мөрөөдлийнхөө төлөө тууштай, зоригтой хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл үгүй гэдгийг дэлхийн олон сая охид бүсгүйчүүдэд батлан харуулж, урам зориг, хүсэл тэмүүллийг нь бадрааж чадсан юм.
Харрис бусдыг урамшуулахдаа, олны өмнө илтгэл тавихдаа, ярилцлага өгөхдөө өөртөө итгэлтэй байдал, эмэгтэйлэг зан чанар, өөрийнхөөрөө байгаа байдлаараа үргэлж бусдад үлгэрлэдэг.
Зоримог, эрс шийдэмгий төрх байдал нь түүнийг хариуцлагатай, чадварлаг, итгэл даахуйц имижийг бүрдүүлж өгдөг. Тухайлбал, түүний хүчирхэг дуу хоолой, инээмсэглэл тодруулсан эелдэг төрхийн хослол нь бусдад түүнийг итгэл даахуйц нэгэн гэсэн сэтгэгдэл яах аргагүй төрүүлдэг. Тэрээр “өөртөө итгэлтэй байдлаа бүрдүүлж чадвал хүмүүс хэзээ ч чамд эргэлзэхгүй” гэж үздэг.
Төгс төгөлдөр байдлын оронд ахиц дэвшил гаргахыг чухалчил
Оюутан байхдаа Марк Зукерберг, Билл Гейтс зэрэг дэлхийд данстай энтрепренерүүдийн нэгэн адил өөрийн салбартаа төгс төгөлдөр мэргэшихийн зэрэгцээ (хууль зүйн) тэрээр улс төрд хүчээ сорихоор шийдэн Холбооны Худалдааны Комисс, Үнэт цаасны товчоо, Сенатын тэнхимд ажиллах зэрэг улс төрийн олон байгууллагад ур ухаанаа сорьсны үр дүнд Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч болж чадсан.
Оюун ухаан, бие бялдрынхаа хөгжилд анхаарлаа зэрэг хандуул
Тэрээр оюуны ачааллаа зөв хуваарилахын тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бие физиологи, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг. Харрис АНУ-ын алдартай Soul Cycle дугуй жийлтийн клубд харьяалагддаг, дасгал хийж, реалити шоу үзэх, чөлөөт цагаараа төрөл бүрийн хоол хийх зэргээр бие бялдар, оюун санааны алжаалаа тайлж, өөрийгөө цэнэглэдэг.
Чухал зүйлc дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нь гэр бүл, насан туршийн найз нөхөд нь түүнд дэмжлэг үзүүлдэг. Тэрээр завгүй ажлын хажуугаар гэр бүлийнхэндээ цаг заваа бүрэн зориулахыг чухалчилдаг.
"Миний жил бүрийн зорилгын нэг хэсэг бол гэр бүлдээ илүү цаг гаргах, тэр дундаа ням гарагийн гэр бүлийн оройн зоогийг алгасахгүй хийх. Энэ бол миний хийх хамгийн дуртай зүйл" гэж тэр хэлж байсан удаатай.
Эелдэг бай, бусадтай хүндэтгэлтэй харилцсанаар та юуг ч алдахгүй
Бусдаас хүндлэл хүртэхийг хүсвэл хүүхэд эсвэл ахмад настан, нийгмийн гарал, арьc өнгөнөөс үл хамааран үргэлж бусадтай эелдэг харилцахыг мартаж болохгүй гэж үздэг. Харрисийн хамгийн хүндлүүштэй зан чанар нь харилцаж буй хүн нь гэмт хэрэгтэн ч байсан ч бусдыг огтхон ч ялгаварлахгүй, ижил тэгш харилцах чадварыг гаргууд эзэмшсэн нэгэн.
Тэрээр прокурор байх хугацаандаа эдийн засгийн чадамж сул, нийгмийн эмзэг бүлгийн дуу хоолой болж, тэдний төлөө олон ажлыг санаачлан тууштай хэрэгжүүлсэн.
“Өөрийнхөө хэн болохыг бусдаас бүү асуу, харин хэн бэ гэдгээ өөрөө үргэлж хэл”
"Өөрийгөө дөвийлгөж ярих нь дэмий, хоосон зүйл" гэж ээж минь сургасан тул саяхныг хүртэл Харрис хувийн амжилтуудын талаарaa ярихгүй байхыг хүсдэг байжээ.
Харин хүмүүсийн итгэлийг олохын тулд Харрис хувийн амжилт, өөрийн түүхээ бусадтай нээлттэй хуваалцаж сурсан нь дундаж давхаргынхан, өнгөт арьстнууд, цагаачид, нийгмийн эмзэг бүлгийн хүн амын итгэл хүндлэлийг хүлээхэд тусалжээ.
Эх сурвалж
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
32
|
|
0
|
36
|
Daily poll
|