A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 125 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 125 | |
|
“Ухаалаг хүмүүс үргэлж муу шийдвэр гаргадаг” гэдэг үгийг хэзээ нэгтээ сонсож байсан биз ээ. Тэгвэл өнөөдөр үүний шалтгааныг олж мэдцгээе.
Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Хэкмэн хүмүүсийн оюун ухааны чадамж санхүүгийн ажилтанд нь хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Бидний орлогын хэмжээнд IQ-оюуны чадамжийн түвшин хэр их нөлөөтэй болохыг асуувал ихэнх хүн 25 хувь, зарим нь 50 хувийг бүрдүүлнэ гэж дуу нэгтэй хэлэх байх. Харин эдийн засагч Хэкмэний хийсэн судалгаа биднийг гайхшруулж мэднэ. Төрөлхийн оюун ухаан хүүхдийн ирээдүйн амжилтын 1-2 хувийг л бүрдүүлдэг хэмээн АНУ-ын Шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны өгүүлэлдээ бичжээ.
Харин санхүүгийн хувьд амжилттай байхад хамгийн чухал хүчин зүйл бол хүний төвөлшил, зан чанар буюу хариуцлагатай, чанартай гүйцэтгэх, сахилга бат, тэвчээр, хичээл зүтгэл, зоримог байдлыг онцолжээ.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд эдгээр зан чанаруудаас хамгийн чухал нь conscientiousness буюу аливаад үнэн сэтгэлээсээ хандах, хариуцлагатай байх чанар хэмээн дүгнэжээ.
Харин энэхүү зан чанарыг Оксфордын толь бичигт хийж буй ажлаа хариуцлагатайгаар, чанартай гүйцэтгэх гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн тус нийтлэлд өндөр IQ—г, сурлагын өндөр үзүүлэлтээс салгаж ойлгох хэрэгтэйг сануулжээ. Энэ хоёр бол онхи ондоо ойлголт. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн чадвар нь сайн суралцаж, өндөр дүн авахад хүргэдэг бол амжилт гаргахад түүнээс гадна тэвчээр, сууж сурах, багийн ажиллагаа зэрэг танин мэдэхүйн бус чадварууд чухал үүрэгтэй. Мэдээж энэ бүхний дээр аливааг хариуцлагатай, чанартай гүйцэтгэх чанар тэргүүн эгнээн жагсана.
Тус судалгааны дараагийн онцлох чухал зүйл бол санхүүгийн амжилтад сониуч байдал үлэмж нөлөөтэй гэжээ.
Тэрээр доктор Travis Bradberry-ийн "9 Habits Of Highly Emotionally Intelligent People," гэх номыг эш татан сэтгэл зүйн чадамжтай хүмүүс бусдаас илүү сониуч, соргог байдгийг дурджээ. Сониуч зан бол эрсдэл гаргах, бусдаас нэг алхам түрүүлж явах хүчин зүйл. Тиймээс бага насны хүүхэдтэй ээж аавуудад дуулгах таатай мэдээ бол хүүхдийнхээ IQ-гийн чадамжийг нэмэгдүүлж чадахгүй ч гэсэн, сониуч байдал, аливааг чанартай, хариуцлагатай гүйцэтгэх зан чанарыг суулгах бүрэн боломжтой. Тухайлбал, нас насанд нь тохирох гэрийн ажил хийлгэхийг даалгах, хичээл хийх өөрийгөө хөгжүүлэх, гэрийн ажилд оролцоход цаг төлөвлөж, хугацаандаа гүйцэтгэж сургах, сонирхож буй зүйлийг нь сурах нөхцөл боломжоор хангах, эхлүүлсэн зүйлсээ дуусгах, мөн амжилтыг нь үнэлж урамшуулах зэрэг орно.
Харин санхүүгийн хувьд хариуцлагатай, арвич болгож өсгөхийн тулд хүссэн зүйлээ өөрийн болгохын тулд хадгалах, тооцоололгүй зарцуулалтууд, мөнгөтэй болов уу үгүй юу хормын дотор үрэхийн аюулыг үргэлж зааж өгөх хэрэгтэй. Хүүхдийг гэрийнхээ санхүүгийн төлөвлөлтөд оролцуулах, аялал, зугаалгын төлөвлөгөөг хамтарч гаргах нь ихээхэн үр дүнтэй аж. Хариуцлагатай бас сониуч хүүхэд өсгөхөд хамгийн чухал зүйл бол өөрөө хариуцлагатай, сониуч байж, үйлдлээрээ үлгэрлэх юм шүү дээ.
Санхүүгийн эрч чөлөөнд хүрэхэд дараагийн чухал зүйл бол хамтран амьдрагчийн дэмжлэг гэжээ.
Бие биендээ итгэж, ойлгож дэмждэг, халамжтай, хамтрагчтай хүн илүү сэтгэл хангалуун, амжилттай ажиллаж, мөнгө ахиу олдог байна.
Судлаачдын үзсэнээр хосууд халамжтай байх нь гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлж, ар гэртээ санаа зовохгүйгээр ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх боломжийг бий болгодог байна. Өөрөөр хэлбэл хосууд бие биенийгээ хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хамгийн сайнаараа хичээхэд урам зориг, дэмжлэг үзүүлэх, санхүүгийн тодорхой хэмжээний сахилга баттай байх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд оюун ухааны чадамжаас хэд дахин чухал үүрэгтэй гэсэн үг юм.
Хэрэв санхүүгийн эрх чөлөөг материаллаг хөрөнгөөр үнэлж байгаа бол та дундаж хүнээс онцгойрох ур чадвар, алсын хараагүй байна гэсэн үг.
Санхүүгийн эрх чөлөө эс бөгөөс аливаа том мөрөөдлөө биелүүлэхэд оюуны өндөр чадамж, өвлөгдсөн хөрөнгө, санхүүгийн нөөц бололцоо, нөлөөлөл, байхгүй ч та бусдаас илүү тууштай, сахилга баттай, зорилгодоо үнэнч, зоримог байснаар хүссэндээ хүрэх боломжтой гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ... Хүссэн зүйлээ бүтээх нөөц боломж, цаг хугацаа танд хэдийн буй, гагцхүү түүнийгээ удирдан жолоодох эзэн нь байгаарай.
Эх сурвалж:
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|