A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 165 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 165 | |
|
Хүн болгонд бизнес хийх инновацлаг санаа төрдөг. Харин үүнийгээ амжилттай ажил хэрэг болгох, бусдыг дагуулах, урам зориг түгээгч нэгэн байхын тулд харизмаа өсгөх хэрэгтэй болно. Танай салбарт хамгийн амжилттай яваа хүмүүсийг аваад үзье. Тэдний амжилтын гол түлхүүр нь юу хийж, хаашаа тэмүүлж буйгаа ухамсарласан, хичээнгүй баг бүрдүүлж чадсан оршдог.
Удирдагч, энтрепренер, менежер хэнбугай ч ямарваа нэг түвшинд манлайллыг бий болгохын тулд харизмд суралцах хэрэгтэй. Ингэснээр хүмүүс бизнест чинь санаа тавьж, та хэрэглэгчдээ, ажилчдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай байлгах бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл харизмтай хүмүүс л баг зохион байгуулж, удирдаж чадна.
Харимз нь бусдад эерэгээр нөлөөлөх, хүмүүсийг өөрийнхөө хүсэл зорилгод нэгтгэж, тэднийг өөртөө үнэнч байлгах, халуун дулаан мэдрэмж төрүүлэх таатай харилцааг үүсгэх замаар хөрөнгө оруулагчдыг татаж, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлж, байнгын хэрэглэгчдийг бий болгох, амжилттай бизнес эрхлэг гол арга зам юм.
Орчин үед энэ чадвар нь хүмүүсийг өөртөө соронз мэт татахаар хязгаарлагдахгүй, бусадтай чин сэтгэлийн харилцаа, холбоо үүсгэн бэхжүүлж бизнесээ амжилттай тэлэх хамгийн шилдэг арга зам болоод буй.
Харизмтай холбоотой танд дуулгах нэгэн таатай мэдээ бол харизмын 50 хувь нь хүнд заяагдсан бол үлдсэн 50 хувийг сурч болдог байна.
Ингээд харизмаа өсгөх, өөрийн салбартаа манлайлал болгохыг хүссэн танд зориулж, хамгийн үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна.
Харилцаагаа торд
Харизмаа өсгөх хамгийн анхны алхам бол тооноос илүү хүмүүст анхаарал хандуулж халамжлах явдал. Ердөө нэг үх хэлээр бусадтай харилцахаас илүүтэй хэдийн таньдаг эсвэл шинээр танилцах хүмүүстэйгээ жинхэнэ харилцааг үүсгэх хэрэгтэй. Би угаасаа л бусдад анхаарал хандуулдаг шүү дээ гэх бодол төрж байна уу, тэгвэл бага зэрэг хичээл зүтгэл гаргаж, үүнийгээ тэдэнд мэдрүүлээрэй.
Харилцаагаа тордох хамгийн энгийн алхам бол бусдыг чин сэтгэлээсээ сонсож сурах юм. Асуулт асуу, тэдний асуудалд нь санаа тавь. Түншийнхээ, ажилтныхаа төрсөн өдөр, үйлчлүүлэгчийнхээ дуртай кофе гэхчлэн жижиг зүйлсийг ч бүү мартаарай.
Таны тордож буй харилцаа илтгэл төрүүлэхүйц болсон цагт та хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурласан ямар нэг үйл ажиллагаанд уриалж, нэгдэж чадсанаар хоёр талд харилцан итгэл үнэмшилтэй, жинхэнэ харилцааг бүрдүүлж чадна.
Өөртөө итгэх итгэлээ хана хэрэм бэт бэхжүүл
Бусдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй. Хүмүүс юунд зорьж буйгаа мэддэг, түүндээ бат итгэлтэй лидерүүдийг дагадаг.
Харизмт зан чанар бол бусдад халдварладаг. Харимзмтай удирдагчид багийнхаа, бусдынхаа өөртөө итгэх итгэлийг үргэлж нэмэгдүүлж чаддаг.
Энтрепренерүүдийн хувьд өөрийгөө брэнд болгоход харизм бол хамгийн гол түлхүүр юм. Өөртөө итгэлтэй байдал бол төгс төгөлдрийг хэлдэггүйг санаарай. Та бүх зүйлд гарамгай байж, алдаа гаргахгүй байх боломжгүй тул харин алдаагаа сайтар шинжилж, зөв удирдан чиглүүлж, алсын хараандаа оруулалт болгон ашиглаарай.
Өөрийн байх ёстой орон зай, талбараа ол (Sweet spot)
Энтрепренер хүний амжилтад харизм хамгийн чухал үүрэгтэй. Бельгийн Гентийн их сургуулийн эрдэмтэд бизнесийн салбарын цахиур болж яваа 600 манлайлагчийн дунд хийсэн “Нийгмийн сэтгэл зүй, зан төлөвийн судалгаагаа”-аар харимз нь дээр дурдсан урам зориг ундрах “чихэрлэг цэг” нь лидерүүдийн амжилтын гол хөшүүрэг юм.
Судлаачдын дурдсанаар удирдагчдын харизм өссөнөөр ажилчдын харизм ч өсөх үндэс болдог байна. Түүнчлэн өндөр эсвэл бага харизмтай байх нь “тун нь таарсан харизмтай” байхыг гүйцдэггүй гэнэ. Учир нь хүмүүс удирдагчдаа аливаа сорилтыг даван туулж, шийдвэрлэж байгаагаар нь хүндэлж хүлээн зөвшөөрч эхэлдэг. Хэрэв та харизмгүй эсвэл маш бага харизмтай байх аваас бодлого тодорхойлогч болж харагдахгүйгээс гадна түрэмгий имижийг өөртөө бий болгоно. Нөгөөтэйгүүр хэрэв та бусдад хэт их анхаарал халамж тавьдаг, “хүн төвтэй” нэгэн бол та хүмүүст өөрийгөө ажил гүйцэтгэх ур чадвар, мэдлэг туршлага дутмаг нэгэн гэсэн мессежийг өгөх болно.
Тиймдээ ч цаг хугацаа, эрч хүчээ өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, хүнтэй харилцах ур чадвараа сайжруулахад зориулах аваас ямар ч зардал гаргахгүйгээр ажил хэргээ урагшлуулахад том дэмжлэг болно.
Хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх, харилцаа холбоогоо услахад зориулдаг шигээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах шийдэл бодож олоход ч мөн адил хугацааг зориулах хэрэгтэй гэдгийг ямагт санаарай. Амьдралын бусад бүхий л талбарын нэгэн адил энтрепренершип нь тэнцвэрийг хангах чухал. Бидний хэн нь ч аливаа зүйлийг төгс хийдэггүй, таны анхаарал бага багаар буурч, мөн бизнес чинь өсөхөд дагаад аажмаар ахина.
Бүхий л анхаарлаа өмнөө тавьсан зорилго эсвэл хэн нэгэнд зориулж чадвал та харизмыг бий болгож эхэлжээ гэсэн үг.
Ашигласан эх сурвалж: entreprenuer.com
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|