• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    187   |  
0

Технологийн үсрэнгүй хөгжил гэрэл зурагчид болон сонирхогчдод бүтээлээ түгээх, карьерээ хөгжүүлэх урд хожид байгаагүй их боломжийг олгох болжээ. Та Instagram, Tumbler, Pinterest, Flickr зэрэг гэрэл зурагт чиглэсэн платформыг андахгүй биз.

Тэгвэл дурандаа буулгасан шилдэг бүтээлүүдээ коллекц болгон цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгон, мэргэжил, сонирхол нэгтнүүдээс суралцах, дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож буй үзэсгэлэнд оролцон, чадвараа ахиулахад чамгүй тустай платформыг энэ удаад танилцуулъя.

Та гэрэл зурагчин, гэрэл зурагт сонирхолтой нэгэн бол эдгээрийг эрх биш хаа нэгтэйгээс харж, сонсож байсан биз ээ.

Behance-Шилдэг бүтээлээрээ гангар

Хэрэв та Adobe-ын Photoshop, lightroom зэрэг программын үнэнч хэрэглэгч бол Adobe-ын бас нэгэн платформ болох Behance-ийн хэрэглэгч заавал болоорой. Гэрэл зурагчин, дизайнер, сонирхогчид үүнийг ашиглан гэрэл зургийн карьер, бизнесээ шинэ түвшинд хүргэдэг байна. 

Та өөрийн сонирхдог гэрэл зургийн жанрыг оруулснаар үүнтэй холбоотой шилдэг уран бүтээлийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой. Бусад гэрэл зургийн программуудаас ялгаатай нь хэрэглэгчид таны уран бүтээлийг хуваалцаж, эргэх холбоо үүсгэх боломжийг хангасан байна.

Мөн Behance нь live хийдэг хэсэгтэй. Энэ хэсгээс та Adobe-ын программуудыг хэрхэн ашиглах талаарх сургалтын видео, хэрхэн төгс гэрэл зураг бүтээх хичээлүүдийг аваарай. Та Behance-ийг ашиглахын тулд Adobe ийн аккоунттай байх шаардлагатай аж. Хэрэв гэрэл зургаар мэргэших хүсэлтэй бол Adobe Creative Cloud-тай холбогдох хэрэгтэй. 

Vero Social

Энэ апп нь инстаграмыг бут цохих зорилготой анх гарч ирсэн. Бусад платформоос ялгаатай нь гэрэл зургийг HD форматаар харуулахаас гадна, фэйсбүүк, инстаграм шиг  бусад хэрэглэгч таны бүтээлийг шүүмжлэхгүй, зөвхөн таны уран бүтээлийн гоо зүйг л үнэлнэ.

Та өөрийн дарсан зургаа бусадтай хуваалцахаас гадна, өөрийн галлерейг бүтээж, ижил сонирхолтой хүмүүстэй холбогдохоос гадна гэрэл зургаар хязгаарлагдахгүй, дуу, бичлэг, холбоос, кино, нийтлэл зэрэг бүх төрлийн контентийг хуваалцах боломжтой.

Vero Social-ийг мэргэжлийн гэрэл зурагчид гэхээс илүүтэй сонирхогчид түлхүү ашиглана. Та сард 5 ам.доллар төлж ‘Enthusiast’ гишүүн эсвэл 10 ам.доллараар ‘Premium’ гишүүн болж гэрэл зургийн бизнесийн талаарх үнэ цэнэтэй зөвлөгөөг авч болно. Vero Social-д хэрэглэгчийн хаягаа нээж өөрийн гэсэн ертөнцийг бүтээгээрэй.

Steller stories- Өөрийн гэсэн бяцхан сэтгүүлээ бүтээгээрэй

Та хэзээ нэгэн цагт өөрийн дарсан зургаа сэтгүүлийн нүүрэнд хэвлүүлэхийг мөрөөдөж байв уу? Тэгвэл Steller танд яг л сэтгүүлээ хийж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Бүтэц нь шинэлэг, ашиглахад маш хялбар. 

Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс нэгэн зэрэг ашиглах боломжтойгоос гадна бусад хэрэглэгчид таны бүтээлд үнэлгээ өгч, сэтгэгдэл үлдээнэ. Та өөрийн дарсан зургаараа сэтгүүлийнхээ нүүр зургийг сонгон үүн дээрээ нийтлэл бичих боломжтой. Таны нийтлэлийн дэвсгэр хэзээ ч ийм үзэсгэлэнтэй байгаагүй биз...

YOUPIC

Бусад платформтой харьцуулбал илүү мэргэжлийн хүмүүс ашигладгаараа давуу  талтай.

Та Flickr-ийг ашигладаг бол энэ платформ түүнтэй төстэй. Хэрэглэгч зургаа нийтлэн шат бүрээр ахиж, онлайн үзэсгэлэнд оролцдог. 

Мөн зургийн хандалтдаа харьцуулалт хийн хянахаас гадна бусад уран бүтээлчтэй харилцах боломжтой. Онлайн сургалт, workshop-т хамрагдах боломжийг давхар олгодог.

Trover-Аялсан газрынхаа гоо үзэсгэлэнг олж нээ -Аялалд дурлагсдын нэгдэл

Тус платформыг аялалд дурлагсад, аяллын гэрэл зурагчид түгээмэл хэрэглэдэг. Аялсан газрынхаа зургуудыг байршлын хамт нийтэлснээр тухайн улсаар зочлох дараагийн аялагчид энэ газрыг хялбархан олох боломжийг олгоно. 

Энэ сайт нь маш үзэмжтэй, ашиглахад хялбар тул аялахаар зэхэж байвал тус апп-ыг гар утсандаа заавал суулган, аялж буй хотынхоо сонирхолтой газруудыг эндээс сонгож болох юм.  ...."Хүмүүс гоё газруудаар явсан зургаа инстаграмдаа хуваалцах юм. Тэр газар нь хаана байдаг вэ, яаж очдог бол" гэх бодол төрж байв уу? Тэгвэл энэ апп танд гарцаагүй тусална.

Gurushots-Гэрэл зургийг "Гүрү" бол

Энэ платформын хэрэглэгч болсноор дэлхийн 120 гаруй орны гэрэл зурагчдын эгнээнд нэгдэн өдөр бүр олон төрлийн challenge-д өөрийн зургаараа оролцоорой.

Хамгийн гол нь ялагчийг гишүүдийн саналаар шалгаруулдаг. Энэ платформын алгоритм нь бусдын гэрэл зурагт олон санал өгөх тусам өөрийн бүтээл төдий чинээ санал авна. Шагналт байрт шалгарсан бол мөнгөн шагнал, компьютер, камер, дуран гэх мэт гэрэл зургийн хэрэгслээр шагнуулдаг аж. 

Түүгээр ч үл барам энэ сайт дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож буй гэрэл зургийн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгч оролцогчдыг бүртгэдэг. Мөн гэрэл зурагтай холбоотой бүх төрлийн нийтлэл, зөвлөгөөг мэргэжилтнүүд нийтэлдэг. Анхан шатнаас эхлэн "гүрү" болох хүртэл 8 шатны даалгаврыг биелүүлэх ёстой аж.

TAGS
#Business