A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
14
|
|
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |
|
Эрүүл амьдралыг зөвхөн хоол хүнсээр төсөөлж явсан үе саяхан. Даавуун торны хэрэглээ эргэн ирэхтэй зэрэгцээд хог хаягдалгүй амьдралыг судалж эхэлсэн юм. Унших тусам байгальд ээлтэй амьдрал руу тэмүүлэх болсон.
Одоо бодох нь ээ энэ мэдрэмжийг багаасаа л сэтгэлдээ тээж иржээ. Даавуун тор цүнхэнд жигтэйхэн дуртай, хэтэвч, үзэгний сав, ойр зуурын хувцсаа хүртэл оёод өмсчихдөг, гар доорх материалаар гэртээ ахуйн зүйлс хийдэг байсан минь байгальд ээлтэй амьдралыг хэвшүүлэхэд нөлөөлсөн болов уу.
Эмэгтэй хүн бүр л гэр бүлээ эрүүл байлгахыг хүсдэг. Үүний адилаар гурван жилийн өмнө аяга угаагчийн хор уршгийг олж мэдэж гэртээ туршиж хийж эхэлсэн минь намайг эрүүл, байгальд ээлтэй амьдрал руу хөтөлсөн. Түүнээс өмнө хогоо ангилдаг байсан ч төдийлөн хангалттай байгаагүй.
“Гэр ахуйн цэвэрлэгээний бодисын 90 орчим хувийг өөрөө хийдэг болсон”
Одоо амьдралаа гурван жилийн өмнөхтэй харьцуулахад маш олон өөрчлөлт гарчээ. Хамгийн чухал нь хандлага минь өөрчлөгдөж, үүнийг дагаад хүүхдүүд, хань минь ч байгальд ээлтэй амьдрахын утга учрыг ойлгож, хэрэгжүүлдэг болсон нь хамгийн том амжилт гэж боддог. Мөн манай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ч гайхалтай өөрчлөлтүүд гарсан. Жишээ нь би цэвэрлэгээний бодисоос харшилж, гараар тууралт гарч, найтаах, дотор муухайрах зэрэг асуудалтай тулгардаг байв. Харин өөрөө бүгдийг хийдэг болсноор энэ бүх зовиурыг мартсан.
“Бид ахуйн цэвэрлэгээний бодисын агаарт дэгддэг хортой элементүүдээс өөрсдөө ч мэдэлгүй хэчнээн их хорддог байсныг өөрөө хийдэг болсноор мэдэрсэн”
Наад зах нь амьсгалын замын өвчин өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй бага тусаж, өвдсөн ч хурдан эдгэдэг болсон.
Өмнө нь салхинд гарахдаа сав баглаа боодлын хог их гаргадаг байсан бол одоо манайхан хог тарихгүй амарч чаддаг болжээ. Хогоо бүрэн ангилдаг болж, эко бүтээгдэхүүн худалдан авалт хийдэг болсон гэхчлэн амьдралдаа олон дадлыг суулгасан.
“Эдийн засаг, эмх цэгцийн хувьд олон өөрчлөлт гарсан”
Эко амьдрах нь зарим тохиолдолд масс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс үнэтэй тусна. Байнга хэрэглэх бүтээгдэхүүнээ нэг удаа өндөр үнээр худалдаж авах нь нэг удаагийн хэрэглээнд мөнгө зарахаас хамаагүй хямд тусна. Хамгийн чухал нь хүний эрүүл мэнд болон байгальд ээлтэй. Тэгэхээр зах зээлийн харьцуулалтыг сайн хийж сурна гэсэн үг.
Эхэндээ дөрвөн хүүхдээ асрахын хажуугаар байгальд ээлтэй, хаягдал багатай зарчмыг хэрэгжүүлэх нь хүндхэн байлаа. Жишээ нь манайх гэртээ амны цаасны оронд даавуу хэрэглэдэг ч эмнэлэгт олон хонох, айлд зочлох гэхчлэн онцгой нөхцөлд эргээд хэрэглэх шаардлага гарна. Үүндээ бухимдана. Тэр болгоныг хөнгөн хүлээж авч, тухайн нөхцөлдөө тунг нь тааруулж хэрэгжүүлж сурч байна.
Хамгийн гол нь би өөрөө хийх дуртай, үүнээс аз жаргалыг мэдэрдэг. Энэ бүхнээ хийж байж л алжаал тайлагддаг гэж хэлж болмоор. Одоо хүүхдүүд маань хэдийн энэ талын мэдлэгтэй болж бүгдээрээ нэг зорилготой болсноор хамтарч хэрэгжүүлэхэд ямар ч асуудалгүй.
Бүх зүйл амьтай гэдгийг манай хүүхдүүд ойлгосон. Хогоо ангилж хаяна, ангилж мэдэхгүй байвал ирээд асууна. “Байгальд хог хаяж болохгүй тийм ээ ээжээ, байгаль гомдоод уйлна” гэж ярих нь хэчнээн өхөөрдмөөр гэж санана. Тэр ч бүү хэл гадуур явж байхдаа “хогоо битгий хаяарай” гэж том хүмүүст зоригтой хэлнэ. Сургууль дээрээ идэх жимсийг нь даавуунд боогоод өгөхөд огт дургүйцдэггүй, гадуур даавуун сальфеткаа ичилгүйгээр гаргаад хэрэглэж чаддаг.
Байгальд ээлтэй амьдрах хамгийн том шалтгаан бол үр хүүхдүүддээ үлдээх дэлхийн экологийн тэнцвэрт байдал юм.
Том охин маань тархины хөгжлийн хоцрогдолтой тул бүрэн асаргаанд байдаг юм. Дөрвөн хүүхдийн ээж учраас миний нэг өдөр нэг хэв маягаар өнгөрөх нь ховор. Өглөө хүүхдүүдээ сэрээж сургууль цэцэрлэгт нь үднэ, үд хүртэл ээжүүдэд чиглэсэн онлайн сургалтынхаа мэдээллийг бэлдэнэ, өдөр том охиноо сургуульд нь хүргэж өгч авна, гэртээ ирээд дасгалыг нь хийлгэж оройн хоолоо бэлдэнэ, хүүхдүүддээ цаг гаргана. Энэ бүх ажлыг гэрийн ажил гэхгүйгээр төлөвлөж, шаардлагатай, нэн чухал зэргээр эрэмбэлдэг учраас харьцангуй их цаг хэмнэдэг.
Нөхөр бид хоёр маш сайн хамтрагчид, нээлттэй ярилцаж, бие биедээ цаг гаргах тал дээр нэг шийдэлд хүрдэг тул намайг ойлгож бүх боломжоороо дэмжинэ. Сурч хөгжих тал дээр заавал цаг гаргаж, олон сонирхолтой цахим сургалтанд хамрагдаж, өөрийгөө цэнэглэхийг хичээдэг.
Тэндээс олж мэдсэн мэдлэг мэдээлэл болон хүүхэд хүмүүжлийн арга, байгальд ээлтэй амьдралынхаа туршлагаа ээжүүдэд хуваалцах зорилгоор Биоамьдрал группийн Туяагийн цаг булангаараа сайн дураараа онлайн сургалт явуулж эхлээд удаагүй ч гайхалтай үр дүн өгч байгаад их баяртай байгаа.
Монголд эко амьдралыг хэвшүүлэх боломж улам бүр нэмэгдэж буй нь анзаарагддаг. Бэлэнчлэх сэтгэлгээгээ хойш нь тавиад эрэл хайгуул сайн хийвэл хог хаягдалгүй, эко хэв маягийг хэвшүүлэх боломж миний амьдардаг тосгоныхоос ч бий.
Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий гэдэг дээ. Байгальд ээлтэй амьдрал руу тэмүүлж буй хүмүүст хэлэхэд бүх зүйлээ төгс хийнэ гэж өөрийгөө бүү стресстүүлээрэй. Энэ нь шантрах, няцах шалтгаан болдог юм шүү. Бага багаар, алхам алхмаар амьдралынхаа нөхцөлдөө тааруулж, өөрт дарамтгүйгээр хэрэгжүүлж дадал болгох нь чухал юм билээ. “Надаар л дутав гэж” гэсэн бодлыг тархинаасаа бүр мөсөн авч хаяад өөрсдийгөө гололгүй урагшлаарай.
Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэрэгжүүлснээр амьдралдаа сэтгэл хангалуун болж, хийж буй үйлдэл бүр минь аз жаргал авчирдаг болсон.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
14
|
|
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
Daily poll
|