A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 129 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 129 | |
|
Та салонд хумсны будгаа арилгуулж, шинээр будуулахдаа юун түрүүнд хумсны дриллний хошуу, мах авагч болоод их хэмжээний нян агуулдаг багсаа ариутгахыг маникурчнаасаа шаардах хэрэгтэй аж. Хумсны хамгийн чухал хэсэг бол хумсны махны доор байдаг матрикс буюу хумсны ургалт явагддаг хэсэг юм. Хумсны мах нь энэ хэсэг рүү гаднын бактери нэвтрэхээс хамгаалдаг байхад бид үзэмжийг чухалчилж, бүгдийг нь авахуулчихдаг. Энэ нь маш буруу гэнэ.
Мөн хумс тань хөхөрч шархалсан үед шарх аних хүртэл хэрхэвч будуулж болохгүй. Таны биед А, Е ба В витамин дутагдвал хумс тань өнгөө алддаг. Харин фосфор болон кальци ба дутагдахад хумсны давхарга нимгэрдэг байна.
Маникюрын талаар таны мэдэх ёстой бүхий л зүйлийг энэ нийтлэлээс уншаарай.
Таны хумсыг хэт эмзэг болгоно
Гелен будаг төдийгүй энгийн будаг ч таны хумсыг гэмтээдэг. Хойд Каролинагийн арьс харшлын их эмч Chris Adigun “Маникюр хийлгэх үйл явц нь хумсыг тань хуурайшуулж, нимгэрүүлж, хугарамтгай болгодог” гэжээ. Харин эмч Jenna “Над дээр хумсны давхарга нь хууларсан, гадаргууд нь үе үүссэн, өнгө нь үхсэн, хумсны мах нь шархалсан олон өвчтөн ирдэг. Тиймээс бүсгүйчүүд хумс тань зөв ургаж, эрүүл байгаа эсэхэд х байнга хяналт тавихыг зөвлөж байна. Нүүрэндээ анхаардаг шигээ хумсныхаа эрүүл мэндэд байнга санаа тавих ёстой" гэжээ.
Өөрөө хуулах нь хамгийн муу дадал
Гелиэр будуулагсдын гаргадаг түгээмэл алдаа нь будаг нь бага зэрэг хууларсан үед өөрөө хуулдаг зуршил юм. Ингэснээр хумсныхаа өнгөн давхаргыг хамт хуулах ба гэмтсэн хумсны давхарга төлжих гэж зургаан сарыг зарцуулдаг байна.
Хумсны будгийн найрлагад хорт гурвал орсон эсэхийг шалгах
Дибутилфталат, толуол болон формальдегид зэрэг бодис агуулсан будаг нь хумсанд төдийгүй эрүүл мэндэд тань маш сөрөг нөлөөтэй. Азаар сүүлийн үед хумсны будагны үйлдвэрлэлд эдгээр бодисын агууламжийг хамгийн бага байлгахад анхаардаг болжээ.
Тиймээс гоо сайханчийн ашиглаж байгаа будагны найрлагыг сайтар уншихыг зөвлөе.
UV гэрлэнд хийх хугацааг богиносгох
Америкийн арьс судлалын академийн 2016 онд хийсэн судалгаагаар хэт эмзэг арьстай хүмүүст UV гэрэл маш хортой болохыг тогтоожээ.
Зарим хүн будагны тогтцыг удаан байлгах гээд гэрэлд хэт удаан хийх нь бий. Энэ үед UV гэрэлний туяа арьсыг хөгшрүүлж бүр цаашлаад хорт хавдрын шалтгаан болдог байна. Энэ гэрлийн хор уршгийг мэддэг болсноор бүсгүйчүүд гараа гэрэлд байлгах хугацаагаа богиносгох болжээ. Харин лед лампны долгион нь UV-г бодвол хор багатай, хурдан хатаадаг тул ийм гэрлийг мэргэжилтнүүд илүүд үзэх болжээ.
Гараа нарны хэт улаан туяанаас ч илүү хортой гэрлийн UVA/UVB туяанаас хамгаалахын тулд хумсаа будуулах үедээ хамгаалах нарны тос түрхэхийг эмч нар сануулж байна. Арьсны эмч нар маникюристэд хандан үйлчлүүлэгчдийнхээ хумсыг будахаас 20 минутын өмнө нарны тос түрхэхийг зөвлөдөг.
Дараагийн урьдчилан сэргийлэх арга нь UVA долгионоос хамгаалах UV хамгаалалтын бээлий өмсөх юм. Энэ нь хорт туяа арьс руу нэвтрэхээс хамгаалах хамгийн шилдэг аргад тооцогддог. 2015 онд нийтлэгдсэн JAMA Dermatology сэтгүүлийн өгүүлэлд UV гэрэл нь арьсны хорт хавдрын шалтгаан болдогийг тогтоожээ. Тиймээс гарынхаа арьсаа үрчлээ, хөгшрөлөөс хамгаалж, хорт хадар үүсгэгч хүчин зүйлээс сэргийлэхийн тулд UVA туяанаас хамгаалах дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Мөн эмч нар гэрэлд 10 минутаас дээш хийхгүй байхыг зөвлөж байна.
Тогтцыг нь удаашруулмаар байвал халуун усанд дүрэхээс татгалзаарай
Гелен будгийн хамгийн том дайсан нь халуун ус. Шүршүүр болон ваннд удаан орох, эрдэстэй усанд дүрэхээс татгалзаж угаалга хийхдээ заавал резинэн бээлий өмсөж дадаарай.
Ацетон хумсны дайсан
Та будгаа арилгуулахаар шингэн ацетоноор дэвтээж байгаад хусуулдаг л биз. Энэ үйл явц нь хумсны маш олон өвчлөлийн шалтгаан болдог аж. Зөв техникээр засаж будсан хумсны будаг хурдан арилдаг бол харин буруу будсан будаг арилгахад хэцүүгээс гадна хумсны тань өнгөн давхаргыг авч оддог.
Хүйтэн улирал гарны тань арьсыг хуурайшуулдаг ч, ацетон хумс хуурайших, гэмтэх, хугарах хамгийн том шалтгаан болдог байна. Үүнтэй тэмцэх хамгийн чухал аргыг мэргэжилтнүүд хумсны витамин түрхэх гэж үздэг. Мөн ацетон шингээсэн тугалган цаасаа 10 минутаас илүү хэрэглэхгүй байх хэрэгтэй. Удаах нь хумсны орчмын зөөлөн эд махыг гэмтээдгийг Нью Йорк хотын арьс болон хумсны мэргэжилтэн Dana Stern хэлсэн юм.
Хумсны будгаа арилгуулсны дараа гараа сайтар чийгшүүлээрэй
Хумс бол бусад эд эрхтэнтэй адил шим тэжээлээр дутаж байдаг тул хумсны будгаа арилгуулсны дараа хумсандаа тэжээл түрхэж, гараа чийгшүүлж, маск тавихаа бүү мартаарай. Хумсандаа витамин С, кокос болон авокадогийн тос түрхэж тэжээл өгч, хумсныхаа байгалийн өнгийг сэргээгээрэй. Хумсны гол бүтэц нь кератин юм. Тиймээс хумсаа эрүүл толигор байлгахыг хүсвэл аль болох шим тэжээлтэй хоол идэх ёстой.
Байнга будуулахаас татгалзаж, хумсаа амраагаарай
Хумсаа тогтмол будуулж арилгуулах нь хумсны тань давхаргуудыг улам нимгэрүүлж, хуурайшуулдаг. Тиймээс аль болох цөөн будуулаарай. Мөн гэрээрээ, хоббигоороо хийдэг хүмүүс биш мэргэжлийн салонуудаар үйлчлүүлэх нь хумсаа гэмтээхгүй зөв будуулж, арьс харшил болон амьсгалын замын өвчин халдварлахаас сэргийлнэ.
Гелен будгаа 14 хоногоос илүү байлгаж болохгүй
Гелен будгаа удаан байлгах нь хумсны толио болон, арьсыг гэмтээхээс гадна бактерийн үржлийг дэмждэг аж.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|