A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 112 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 112 | |
|
Сүүлийн үед 5G технологитой холбоотой олон сөргөлдөөн гарах болсон. Учир нь зарим шинжээч тус өндөр хурдны сүлжээ коронавирусын халдварыг өдөөж, цар хүрээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна хэмээн үзэж буй.
5G ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?
5G бол гар утасны сүлжээний дараагийн үе юм. Энэ нь 4G болон 3G сүлжээнээс илүү өндөр хурдтай бөгөөд хөгжиж буй орнуудаар өргөн тархаж байгаа аж.
Жишээлбэл: Бидний хэрэглэж буй 4G сүлжээгээр шууд дамжуулалт хийхэд үнэн хэрэгтээ 3-5 секунд үйлдэл нь хоцорч очдог. Харин 5G сүлжээ бол ганц секундийн ч хоцролтгүй бодит шууд дамжуулалтыг хийх хурдтай юм.
5G БОЛОН БУСАД ТӨРЛИЙН РАДИО ДОЛГИОН НЬ ХҮНИЙ БИЕД ХОРТОЙ ГЭХ НОТОЛГОО АЛГА
Цахилгаан соронзон спектрийн төгсгөл хэсэгт байрлах радио долгионууд дээр суурилан гар утас ажилладаг бөгөөд эдгээр нь ионжуулаагүй цацраг үүсгэдэг. Энэхүү ионжуулаагүй цацраг нь хүний бие болон амьтны эд эсийн ДНХ-г гэмтээхгүй, хорт хавдар үүсгэх шалтгаан болдоггүй хэмээн “Ионжуулаагүй туяанаас хамгаалах олон улсын комисс” /ICNIRP/ баталсан.
Мөн түүнчлэн комиссын дарга Eric-ийн мэдэгдсэнээр тус 5G сүлжээний станцууд 100 кГц-ээс 300 гГц-ийн цахилгаан соронзон орны нөлөөллөөс хамгаалах чадвартай гэнэ.
КОРОНАВИРУС ЦАР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭХ ТУСАМ 5G ТЕХНОЛОГИЙГ БУРУУТГАХ НЬ НЭМЭГДЭВ
Комиссын зүгээс 5G сүлжээг хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүйг баталсан хэдий ч хуйвалдааны онолчид цар тахлын хүрээ нэмэгдэж буй нь ямар нэг байдлаар холбоотой болохыг буруутгасаар байна.
Тус онол нь асар өндөр хурдны сүлжээ олны анхаарлыг татаж эхэлсэн үеэс гарч ирсэн бөгөөд 5G-ийн радио долгион 4G болон 3G-ээс хэд дахин илүү хүчтэй тул хүн, амьтдад аюултай хэмээн үздэг.
Илүү хурдан сүлжээг бусдаас урьтаж нэвтрүүлснээр эдийн засгаа сэргээх боломжтой. Тиймдээ ч улс орнуудын дунд томоохон өрсөлдөөн болох нь бий. Жишээлбэл: АНУ 4G-ийн уралдаанд түрүүлэхэд эдийн засагтаа 100 тэрбум долларын ашиг авчирсан юм.
Харин 5G сүлжээ хэд дахин илүү ашигтай гэнэ.
5G технологийг нэвтрүүлэхийн тулд улс орнуудад олон тооны антен суурилуулж туршдаг бөгөөд эдгээр туршилт хийж байсан орны тоонд Ухань хот багтсан байна. Яг энэ үетэй давхцан тус өвчин тархаж эхэлсэн юм.
Хуйвалдааны онолчдын нэг хэсэг нь 5G сүлжээ вирусийг идэвхжүүлдэг хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь 5G өөрөө вирус гэх болжээ.
ЗАРИМ АЛДАРТНУУД ОНОЛЫГ ДЭМЖИЖ ЭХЛЭВ
Жүжигчин Woody Harrelson Instagram хуудсандаа “5G технологи тахлыг хурцатгаж байна” гэх агуулгатай нийтлэл оруулав. Мөн Вашингтоны их сургуулийн профессор асан Martin Bill-ийн дэвшүүлсэн "Wifi хүний биед хортой" гэх онолоос иш татсан байна.
Уг нийтлэл цагийн дотор 25 мянган хүнд таалагдаж олон хүмүүс санал нийлжээ.
BILL GATES ЭНЭ ВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ?
Зарим эх сурвалжийн таамаглалаар энэхүү хэрэгт Bill Gates холбоотой байх магадлал тун өндөр гэнэ. Учир нь тэрээр 5 жилийн өмнө TED-д тавьсан илтгэлдээ ирээдүйд өвчин гарч, дэлхий даяар эдийн засагт хүндрэл учрах тухай дурдаж байсныг та дараах бичлэгээс хүлээн авч үзээрэй.
Өөр нэг Bill Gates-ийг хардах болсон шалтгаан нь вирусийн эсрэг вакцин гаргах үйл ажиллагааг өөрийн биеэр бүрэн санхүүжүүлж буй явдал юм. Вакцин гаргаснаар дэлхийг өөрийн эрхшээлдээ оруулах гэсэн оролдлого байж болох юм.
50 ОРЧИМ СТАНЦ ГАЛД ӨРТӨВ
Жишээлбэл саяхан Англи улсад 5G сүлжээний станцыг шатааж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
BIG TECH ХУЙВАЛДААНЫ ОНОЛЫГ АРИЛГАХААР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
5G сүлжээ вирус хоорондын холбоо хамаарлын тухай цахим орчинд мэдэгдэхүйц тархсан.
Facebook-ийн хэвлэлийн төлөөлөгч тус платформ дээр ташаа, хортой мэдээлэл түгээсэн контентыг цааш тарахаас сэргийлж цаг тухайд нь устгана гэдэгээ мэдэгдсэн юм.
Мөн Youtube сувгаар үүний тухай дурдсан контентын хандалтад зориудаар саад хийж байгаа аж.
Энэ мэтчилэн коронавирусын халдвар тус технологитой үнэхээр холбоотой гэх хангалттай нотолгоо байхгүй учир 5G технологи нэвтэрсэн улсууд болон вирусийн тархалтын хэмжээний холбоо хамаарлыг харьцуулж үзье.
Эдгээр харьцуулалтаас үзэхэд 5G сүлжээний станц их байршсан газарт коронавирусын тархалт өргөн тархсан болох нь харагдаж байна. Хуйвалдааны онол нэг талаараа үнэнийг харж байж ч болох юм. Гэвч эцсийн дүгнэлтийг танд үлдээе.
Таны бодлоор 5G сүлжээ вирус тархахад нөлөөлсөн гэж үзэж байна уу?
Эх сурвалж: www.businessinsider.com
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|