A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |
|
Сүхбаатарын 7 гайхамшгийн нэг Шилийн богдыг зорих замдаа Баруун-Урт хотод хоёр хоног саатсан юм.
Зах замбараагүй гэр хороололд мал сүрэг бэлчиж, шороон дунд тоглож өссөн "өнгөрсөн зууны" аймгаараа орон нутгийн хөгжлийг төсөөлдөг байсан бодлыг минь энд өнгөрүүлсэн хоёр хоног ор мөргүй арчсан юм.
Тиймдээ ч энэ буйдхан хотыг эмх цэгцтэй, цэвэрхэн, үлгэр жишээ гэх үгсээр нэрийдмээр санагдлаа.
Энэ хотоос онцлох хоёр зүйл гэвэл өргөн зузаанаас нь хэрчмийг ч болов дутаагаагүй, хөгжил авчирсан авто зам, аймгийн төвөөс 2.5 км-ийн зайд орших хоригдлын балгаснаас сүндэрлэсэн ахмадын жишиг сувиллыг нэрлэж болно.
Хорих байрны балгаснаас ахмадын сувилалыг сүндэрлүүлсэн бүтээн байгуулалтын талаар зурагчин залуу ийн хуучилсан юм.
Социализмын үед коментадур буюу хорих байрны зориулалтаар ашиглагдаж байсан цахилгаанд холбогдоогүй нурах шахсан энэ байранд архины хамааралтай, эмзэг бүлгийн 25 гаруй өрх амьдардаг байжээ. Аймгийн өмнөх удирдлага балгас болсон энэ газрыг чөлөөлж, ахмадын сувилал барихаар эдгээр өрх тус бүрт гэрчилгээ бүхий хашаа, дөрвөн ханатай, шалтай гэр, нэг тонн нүүрс өгч, аймгийн төв рүү тархаан суурьшуулж, хөдөлмөр эрхлэх боломжоор ханган нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Ингээд 1.8 га газрыг хашаажуулан, цахилгаан халаалт, цэвэр бохирын холболт, дулааны асуудлыг шийдсэн 600 м2 талбай бүхий амрагчдын сувилал, спортын тэмцээн уралдаан зохиох, тоног төхөөрөмж бүхий чийрэгжүүлэлтийн талбайгаас гадна 120 м2 талбайтай ногооны хүлэмж, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг зэргээр орчны тохижилтын асуудлыг цогцоор нь шийджээ.
Төрөөс олгож буй нийгмийн халамжийн үйлчилгээг авахын тулд тус аймгийн ахмадууд хамгийн ойрхондоо нийслэл бараадаж "Оргил", цаашлаад "Хужирт", "Шаргалжуут" зэрэг сувиллын газрыг зорьдог байсан бол өдгөө аймагтаа ахмадын амралт, сувиллын газартай болсноор цаг хугацаа, зардлаа хэмнэх болжээ.
Тус амралтын газар баригдахаас өмнө жилд 150 гаруй настан ахмадын сувиллыг зорьдог байсан бол аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын амралтын газар байгуулагдсанаас хойш дунджаар 570 гаруй ахмад хэвтэн эмчлүүлдэг гэнэ.
Ахмад настнууд хоногийн төлбөрийн 60 хувийг нийгмийн халамжийн сангаас чөлөөлүүлж үлдсэн 8 мянган төгрөгийг төлдөг байна.
13 төрлийн уламжлалт эмчилгээний үйлчилгээ үзүүлэх энэ амралтын газрыг байгуулснаар 8 хүнийг ажлын байраар хангажээ.
Зам дагаж хөгжил ирж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсны тод жишээ нь энэ буюу.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|