• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    344   |  
0

Дэлхийн хамгийн үнэтэй үхрийн махны нэгд Японы “wagyu” зүй ёсоор багтдаг. Тэр дундаа “Matsusaka” сортыг сүүлийн үед онцолж байгаа бөгөөд 2002 онд тусгайлан үржүүлсэн Мацусака үнээ дуудлага худалдаагаар 330 мянган ам.долларт хүрч байв.

“Matsusaka wagyu”-г Японы Мие мужид тусгайлан үржүүлсэн үхрээс гарган авдаг бөгөөд өөх нь цельсийн 12 хэмд хайлдаг нь бусад махтай харьцуулахад маш бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл өөх нь илүү хурдан хайлдаг гэсэн үг.

Энэ махыг саяхныг хүртэл Японоос өөр газар худалдаалдаггүй байсан. Харин өдгөө тус махны ердөө 100 граммыг нь Парист 530 ам.доллароор худалдаалж байна.

Ийм үнэтэй байдгийн учир нь үхэр ямар нөхцөлд, хэрхэн амьдарч байснаас бус, хэр удаан амьдарсантай шууд холбоотой гэнэ. Тийм ч учраас Японы тариачид үхрийн дундаж наслалтыг илүү уртасгахаар зорьж байна.

Японы тариачид хамгийн үнэтэй үхрийг хэрхэн өсгөдөг вэ?
Эм үхрийн мах нь эрийнхээсээ илүү зөөлөн, чихэрлэг амттай байдаг учир аманд ормогцоо л “хайлдаг”. Үүний нэг нууц нь үхрүүдэд шар айраг өгдөг хэмээн үхрийн фермд 50 орчим ажилласан япон эр хэлэв.

Энэ аргыг эртнээс ашиглаж эхэлсэн бөгөөд үхэр нь хоолны дуршилгүй болсон үед шар айраг уулгадаг гэнэ.

Гэхдээ шар айрагийн аргыг тийм ч олон үхрийн ферм ашигладаггүй аж. Харин тэдний идэш тэжээлд илүү чухал ач холбогдол өгч байна.

Тухайлбал, ходоодыг нь бэлдэх зорилгоор эхлээд сүрэл өгдөг. Дараа нь хивэг, овьёос, шар буурцаг, эрдэнэ шиш бүхий тэжээл өгдөг гэнэ. Маш зөөлөн, “гантиган” махыг гарган авахын тулд тэднийг өндөр өртөг бүхий тэжээлээр хооллодог.

Мацусака үнээг ихэвчлэн 30-32 сарын турш өсгөдөг нь бусад төрлийн үхэртэй харьцуулахад 6 сараар урт хугацаа юм. Тэдний эхний 3-4 сард нь өвсөөр хооллож, хоол боловсруулах системийг нь дэмждэг. Харин үлдсэн саруудад нь тэжээл өгдөг аж.

Хоол тэжээлээс гадна, фермийн температур, агаарын солилцоо, орчныг нь тогтмол цэвэрлэх зэрэг ажиллагаанууд ч чухал нөлөөтэй.

Эх сурвалж: Business Insider

TAGS





Холбоотой санал болгох мэдээ