• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    198   |  
0

 АНУ-ын Засгийн Газрын дэмжлэгээр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн /БНОУХ/, Азийн сан болон Монголын өргөн хүрээний иргэний нийгмийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх  ардчилал, засаглалыг хөгжүүлэх гурван жилийн хугацаат хөтөлбөр албан ёсоор нээлээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд сонгогчдын боловсрол хийгээд улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх мөн сэтгүүлч, активистуудыг дэмжих иргэний нийгмийн санаачлага бүхий олон төрлийн үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах юм. 

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл С. Клечески: "Монгол Улс нь эрч хүчтэй залуучууд, хүчирхэг эмэгтэй манлайлагчдын эх орон болсон ардчилсан улс билээ. Монголд хийгээд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ардчиллыг хөгжүүлж, энхийг бататгаж, хөгжлийг дэмжих хамтын зорилгынхоо төлөө иргэдийн оролцоог дэмжин ажиллах нь нэр төрийн асуудал юм." 

Түүнчлэн “Глоб Интернэшнл Төв”, “Women for Change”, “Сонгогчдын Боловсрол Төв”, “LEOS”, “Бодлогод залуусын хяналт”, “Зориг Сан”, “UB Life” гэх мэт иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ