• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Нийтлэлч: Х.Бадрах   |    107   |  
2

Major тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалт болох PGL CS2 APAC RMR тэмцээн өнөөдөр эхэлж байна. Эрхээ авсан баг 2024оны 3-р сарын 17-нд Дани улсад зохиогдох Counter-Strike 2 анхны Major тэмцээнд өрсөлдөх эрхийг авч 1,250,000$ долларын шагналын сангийн төлөө тоглох юм. Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд нийт найман баг өрсөлдөж байгаагаас хоёр баг Major тэмцээний эрхийг авч өөрийн багийн болон тоглогчдын стикерийг Counter-Strike 2 тоглоомд мөнхлөх юм. Энэ тэмцээнд Монгол улсын The Mongolz, ATOX Esports оролцож байна. Мөн Монгол тоглогчтой Grayhound, Myth Avenue Gaming /MAG/ багууд Counter-Strike 2 анхны Major тэмцээний хоёр эрхийн төлөө өрсөлдөж байна. MAG-ийн хувьд "ariucle" буюу "Я.Ариунжаргал", "Tugu" буюу О.Төгөлдөр нар тоглож байгаа бол Grayhound-ийн хувьд "erkaSt" буюу "Г.Эрдэнэцогт" багийн дасгалжуулагч хийж байгаа юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ