• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    172   |  
0

Орчин цагийн гял цал болсон өндөр шилэн барилгын дунд, монголчуудын түүх, соёл, урлагийн охь, их хотын зүрх болон лугшин, “Нууц тарнийн сүм” нэрээр нэгэн цагт сүсэгтэн олноо алдаршсан Чойжин ламын сүм, музей өдгөө 110 жилийн ойтойгоо золгож байна.

Тус музейн хамт олон ард олноо соён гэгээрүүлэх, XX зууны Монголын түүхийг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор VIII Богд Жавзандамбын төрсөн дүү Чойжин лам нэрээр олноо танигдсан Лувсанхайдавын “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номыг бүтээснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Нээлтэд Соёлын яамны сайд, академич, түүх С.Чулуун, Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, доктор, профессор С.Дулам, Ардын уран зохиолч Д.Урианхай, СГЗ сэтгүүлч Г.Золжаргал, МУАЖ Г.Равдан тэргүүтэй соёл, урлагийн салбарын хүндтэй зочид оролцлоо.

Энэ үеэр Соёлын яамны сайд, академич С.Чулуун: “Монголчуудын өв соёлыг гайхмшгийг харуулсан эл баримтат кино нь Монголын музейг дэлхийн сурталчлахад чухал ач холбогдолтой уран бүтээл болжээ. Чойжин ламын музей бол зөвхөн музей төдийгүй Монголчууд өөрсдөөрөө бахархах, үнэлэх, соён гэгээрлийн түүх юм. Монголын бүх музей Чойжин ламын музей шиг түүх соёлоо таниулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг, хүүхэд залуусын танин мэдэхүй, боловсролын төв байх ёстой. Тийм учраас би хүүхдүүдэд музей үнэ төлбөргүй үзэх боломжийг хангасан. Соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ таниулан өвлүүлэхийн төлөө Монгол хүн бүрийн зүрх цохилох ёстой” гээд соён гэгээрлийн үйлсийг түгээж байгаа тус музейн хамт олонд ажлын өрнүүн их амжилт хүссэн юм.

Үргэлжлүүлэн Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц: “Хүний тархи, мэдлэгийг тэтгэж байдаг соёл, урлагийн салбарын хөгжилд түлхэц өгөхүйц үйл явдал тохиож байна. Тус сүм, музейн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах замаар түүхээ таниулж музейгээ сурталчлах ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаад тус музейн захирал Д.Отгонсүрэн болон түүний хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв.

Тус баримтад киног бүтээсэн "Намуун Зэт продакшн"-ыг үүсгэн байгуулагч Г.Золжаргал: “Энэ киног Чойжин ламын музейн хамт олонтой хамтран жил гаруй хугацаанд бүтээлээ. Түүх өв соёл шингэсэн бүтээл байна гэдэг нь Монголчууд оршин буй илэрхийлэл. Өв соёлоо дээдэлж, түүхээ мэддэг шинэ үеийнхнийг бойжуулах бүтээл хийх нь бидний ирээдүй илүү гэрэл гэгээтэй болох нэг алхам. Төрийн сахиус гэж нэрлэсэн учир нь Монгол залуус, төр улс маань түмэн олныхоо төлөө цэгцтэй, журамтай төв бодлого хэрэгжүүлэх ёстойг хойч үе, залуус маань энэхүү уран бүтээлээс ухаараасай гэж сэтгэл шингээн бүтээлээ” гэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ