• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0
 

Хуурамч мэдээлэл олон нийтийн дунд тархсанаар иргэдийг айдаст автуулж, ихэд түгшээдэг. Тиймээс хуурамч мэдээлэл гэж юу вэ, түүнийг хэрхэн таних талаарх 4 аргыг хүргэж байна.

Хуурамч мэдээлэл гэж юу вэ?

Хуурамч мэдээллийг хоёр ангилдаг:

  • Бүхэлдээ хуурамч мэдээ 

Энэ нь ор үндэсгүй, хэн нэгний зохиосон буюу хандалт авах гэсэн зорилготой, өөртөө ашигтайгаар хэн нэгнийг итгүүлэх зорилготой.

  • Таамаг төдий мэдээлэл

Тухайлбал: Нэгэн улс төрч хуралд томоохон хуралд оролцжээ. Гэтэл сэтгүүлч үүнийг нийтлэхдээ тэрээр хуралд оролцох үеэрээ бодлогыг дэмжихийн оронд няцаах байр суурьтай байсан гэж бичжээ. Энэ төрлийн худал мэдээлэл нь тал зассан, уншигчдыг өөрийн үзэл бодолд итгүүлэхийг оролдсон өнгө аястай байдаг. 

Хуурамч мэдээлэл хаанаас гардаг вэ?

Худал мэдээлэл өмнө нь ч түгээмэл байсан. Харамсалтай нь энэ цагт олон нийтэд тархахдаа хурдан, амархан болжээ. 

Facebook, Twitter гэх мэт олон нийтийн сүлжээнд хэн дуртай нь хүссэн зүйлээ нийтэлдэг буюу чөлөөт байдалд шилжсэн. Ихэнхи уншигчид хаанаас мэдээлсэн, эх сурвалж нь албан ёсны мөн эсэхийг шалгалгүй цааш түгээдэг. 

Энэ хэрээр мэдээний үнэн худлыг ялгахад хүндрэлтэй болсон. Судалгаагаар 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын хүн амын 25 хувь нь хуурамч мэдээлэл түгээсэн вэб хуудсуудаар зочилж мэдээлэл авч байжээ. 

 
 

ХУДАЛ МЭДЭЭГ ТАНИХ ДӨРВӨН АРГА

1. АЛИВАА ЗҮЙЛД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ СУРАХ

Худал мэдээлэл ихэвчлэн үнэмшилтэй байдаг. Онцлог нь уншигчдыг цочролд оруулан, тэдний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийх зорилготой. Тиймээс ямагт шүүмжлэлтэй хандахыг урьтал болго. Энэ хүн намайг энэ зүйлд итгүүлэхээр ятгаж байна уу?  гэдгийг сайн бодох хэрэгтэй.

2. ЭХ СУРВАЛЖИЙГ ХЭЗЭЭД ШАЛГА

Урьд хожид сонсож байгаагүй мэдээллийн эх сурвалжтай таарвал түүний талаар илүү их судалгаа хий.  Албан ёсны вэб хуудас уу аль эсвэл блог хөтлөгчийн сайт уу? гэдгийг мэдэх шаардлагатай.

3. НОТЛОХ БАРИМТЫГ ЭРЖ, ХАЙХ

Албан ёсны мэдээллүүд ихэвчлэн нотлох баримт, сулалгаа, мэргэжилтний ишлэл зэргийг багтаасан байдаг. Энэ мэдээ хангалттай зүйлийг нотлож чадах уу?

4. ТУС МЭДЭЭГ ӨӨР ЯМАР ХҮМҮҮС ТҮГЭЭЖ БУЙГ ШАЛГА

Албан ёсны вэб хуудсуудаар зочилж шалга. Хэрэв олдохгүй бол тухайн мэдээ үнэн байх магадлал буурна. CNN, BBC, Reuters гэх мэт албан ёсны сайтад мэдээлсэн эсэхийг нягтлах нь хэзээд илүүдэхгүй.

Б.Номин

TAGS





Холбоотой санал болгох мэдээ