A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 69 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 69 | |
|
Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд живж нас барсан харамсалтай хэрэг уржигдар гарсныг та санаж байгаа биз ээ.
Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй байдал, хүртээмжгүй дэд бүтэц, барилгын норм, аюулгүй байдлын стандартыг зөрчсөн компаниудаас болж бяцхан үрсээ бид алдсаар байх уу?
Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль дүрмийн хэрэгжилтийг хянадаг, стандартын шаардлага хангаагүй компаниудад хариуцлага тооцдог тогтолцоо манайд даан ч алга.
Харин олон улсад хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр олон нийтийн газар тоглуулах, сургуульд нь явуулах насыг хүртэл хуульчилж, зөрчсөн асран хамгаалагчид хариуцлага оноох зарчмаар эцэг эхийг хариуцлагатай байлгах хэм хэмжээг бүрдүүлдэг байна.
Тухайлбал, АНУ, Их британи, Австрали, Энэтхэг, Япон, Швейцар зэрэг улсуудад 12-оос доош насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гадаа тоглуулах, сургуульдаа ганцааранг нь явуулсан эцэг эхчүүдэд хариуцлага тооцож, торгодог хуультай.
Шинэ Зеланд болон Канадад хүүхдээ 14 нас хүртлээ харгалзах хүнгүйгээр цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газраар тоглуулдаггүй байна.
Харин европын холбоонд 10 нас хүрсэн хүүхдүүд харгалзах хүнгүйгээр гадаа тоглож, 6-с дээш настай хүүхдүүд гэртээ эсвэл машин дотор ганцаараа үлдэж болдог байна. Мөн 12-14 насны хүүхдээр нялх хүүхдийг хамгийн ихдээ 3 цаг хүртэл харуулж болдог, түүнээс доош насны хүүхдээр хүүхэд харуулбал хууль зөрчсөнд тооцдог.
Нэгэн жишээ авахад АНУ-ын Флорида мужид харгалзах хүнгүйгээр гэрээсээ хагас миль /0.8 км/ явж тоглосон 7 настай хүүгээ паркт тоглуулсан ээжийг торгосон бол, Хойд Каролин мужид цэцэрлэгт хүрээлэнд 9 настай охиноо ганцааранг нь тоглуулсан ээжийг 17 хоног хорьж байжээ.
Уэльс болон Англид (2014-2015 онд) 10-аас доош насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр олон нийтийн газар тоглуулсан 500 гаруй эцэг эхийг торгожээ.
Хүүхэд хөгшдөд хүртээмжгүй, стандарт хангаагүй барилгажилтыг улсын комисс хүлээн авахгүй, хүүхдийн аюулгүй байдалд хайхардаггүй эцэг эхийг хариуцлгажуулах хууль журмыг бий болгон мөрдөж, нийгмийн хэм хэмжээ л болгохгүй л бол энэ мэт асуудал ар араасаа гарсаар л байх болно.
Эрдэнэт хүний амь нас эрстсэн хэргийг дараагийн сенсациар бүдгэрүүлэхийг зөвшөөрөхгүй, хариуцлага нэхэж чаддаг, иргэндээ ээлтэй нийгмийг бүтээхэд иргэн та бидний оролцоо ч чухал юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|