A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |
|
МҮХАҮТ-д өнөөдөр Монгол улсын төсөвт тулгарч буй асуудал, алдаа сургамж, 2020 оны төсвийн тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, төсвийн алдагдлыг бууруулах ба үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцэж, санал зөвлөмж гаргах зорилгоорхэлэлцүүлэг өрнөж байна.
Хэлэлцүүлэгт нийт 30 гаруй эдийн засагч, судлаач болон 20 гаруй эдийн засгийн сэтгүүлчид оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг уламжлалтай. 2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдлыг төлөвлөсөн гэж үзээд тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Гэвч эдгээр санал зөвлөмж, анхааруулгыг ойшоож үзэхгүйгээр өдийг хүрлээ.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлынхаас 300 сая ам.доллараар нэмэгджээ. Засгийн газрын мэдээллээс харахад өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19 хувь, 2021 онд 29.2 хувь, 2022 онд 38.4 хувьд хүрч 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт хоёр дахин нэмэгдэхээр байна. Цар тахлын энэ үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж, үр ашигтай, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байлаа” хэмээв.
Мөн эдийн засагч Н.Энхбаяр
“Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг төсвийн тогтворжуулалтын санд тууштай төвлөрүүлэх хэрэгтэй хэдий ч хангалттай бүрдүүлж чаддаггүй. Тогтворжуулалтын сан нь төрөөс хараат байх ёстой бөгөөд орлогыг олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй. Мөн уул уурхайн өсөлтийн орлогыг усан сан шиг тусд нь байлгах ёстой” гэсэн юм.
Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалай
“Төсвийн алдагдал дэлхий даяар өсөж байна. Монгол Улсын хувьд бүс нутгаар нь аваад үзвэл 10 хувийн алдагдалтай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна”.
Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул
“Улсын батлагдсан төсвийн ихэнх хувь хэмжээг хувийн хэвшил бүрдүүлдэг хэдий ч зарцуулалтын өгөөж, үр дүн нь хувийн хэвшилд ямар ч хүртээмжгүй байдаг. Нүдэнд харагдах байшин барилгаа л хөрөнгө оруулалт гэж үздэг. 1000 гаруй хүнтэй суманд том соёлын ордон барих гэх мэтээр үр ашиггүй бүтээн байгуулалт маш их. Гүйцэтгэл дундаас ашиг унагах гэсэн цөөн хүмүүсийн эрх ашиг ч байгаа. Үүнийг хараад зоригтой тэмцэх чадвар, боловсрол, хандлага, ард иргэдэд байхгүй байна. Байшин, зам барихаа энэ хүнд үед хэсэг зогсоогоод боловсролд хөрөнгө оруулмаар байна. Иргэд ч хандлагаа өөрчилмөөр байна”
Нээлттэй нийгэм форум хөтөлбөр форумын менежер Д.Оюунбадам
"Төсвийг боловсруулахад иргэд, татвар төлөгчдийг оролцуулдаг механизмыг бий болгох хэрэгтэй. Төсвийн тодотголыг иргэдэд нээлттэй танилцуулах хэрэгтэй байна. Бидэнд төсвийн хөрөнгө оруулалтын асуудал дээр тодруулах хэд хэдэн асуудлууд байгаа талаар санал хүргүүлсэн байгаа”.
Нью Жуулчин ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй
“Аялал жуулчлал бол нэг компанийн, нэг салбарын асуудал биш. Маш олон салбарыг хамаардаг, олон ажлын байр шингээдэг. Covid-оос болоод үнэхээр нам зогслоо. Дотоодын аялал жуулчлал л гэж байна, ямар ч нэгдсэн бодлого зохицуулалтгүй̆, дур дураараа яваад хөгжихгүй̆. Аялал жуулчлалын тухай̆ хууль батална гээд 2 жил боллоо, энэ салбарт бодлогын дэмжлэг нэн түрүүнд хэрэгтэй̆. Салбарын сайд нь нэг сая жуулчин авна гэж ярьсан. Зөвхөн барилга бариад нэг сая жуулчин ирэхгүй” хэмээлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|