A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |
|
"Найман шарга” валют арилжааны төвд өчигдөр ам.долларын ханш дөрвөн төгрөгөөр өсөв. Он гарснаас хойш ам.долларын ханш тогтмол өсөж, 2-3 өдөрт нэг төгрөгөөр нэмэгдсээр 2817-д хүрээд байгаа. Харин өчигдрийнх шиг өдөрт 3-4 төгрөгөөр нэмэгдэх нь огцом өсөлтөд тооцогдоно гэж валютын ченжүүд хэлсэн. Ам.долларын нөөцийг хангалттай нэмэгдүүлж, урьд хожид байгаагүй хэмжээнд хүргэсэн гэх хэрнээ, коронавирусийн халдвараас шалтгаалж хилээ хааснаар валютын гадагшлах урсгал зохих хэмжээгээр багассан байхад ингэж өсөөд буйг тайлбарлах хүн алга.
Он гарснаас хойш Төвбанкны зүгээс “Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханшийг сулруулахад нөлөөлж байсан гадаад болон дотоод эдийн засгийн хүчин зүйлс харьцангуй эерэг чиглэлд өөрчлөгдөөд байна.
Гадаад эдийн засаг талаас авч үзвэл АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан намжих бодит нөхцөл үүсэж, хоёр улс хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн 2020 онд зэс, нүүрс гэх мэт манай улсын голлох экспортын барааны үнэ буурах дарамт бага, дэлхийн эдийн засаг 2020 онд 2019 оныг бодвол харьцангуй өндөр өсөлттэй байх зэрэг эерэг төсөөллийг ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд гаргасан.
Дотоод эдийн засаг талаас Монгол Улсын гадаад худалдаанд гарч буй эерэг өөрчлөлтүүд 2020 онд хадгалагдах, эдийн засгийн идэвхжил 2019 онтой ойролцоо байх, инфляц Төвбанкны зорилтот түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Үүнээс гадна 2020 онд Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах, Засгийн газар гадаад өрөө дахин санхүүжүүлэх чиглэлээр ажилласнаар гадаад валютын дотоодын зах харьцангуй тогтвортой байна” хэмээн мэдэгдсэн. Гадаад, дотоодод ийм таатай нөхцөл бүрдсэн гэх хэрнээ ам.долларын ханш яагаад зогсолтгүй өсөж байна вэ гэдэг асуултад өнөөдөр тодорхой хариулт өгөх хүн алга.
Харин эдийн засагчид “Сонгуульд зориулсан сайхан амлалтуудын эцсийн үр дүн энэ. Улстөрчид дахин сонгогдохын тулд сайхан амлаж, улсынхаа эдийн засгийг дүүжлүүрт аваачдаг, хохирлыг нь иргэд халааснаасаа гаргадаг жишиг давтагдлаа” хэмээж буй.
Тодруулъя. Шинэ оныг монголчууд олон сайхан мэдээтэй угтсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 420 мянгад хүргэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхээр тохиролцож, үүнийгээ гүйцэлдүүлсэн
Мөн нийгмийн даатгалын шимтгэл, татвар чөлөөлөх, хүүхдэд 100, ямаанд 20 мянган төгрөг, ногдол ашиг өгөх, хүнсний талоны үнийн дүнг нэмэгдүүлэх зэргээр улсын дансанд байгаа хэдийг баруун солгойгүй цацаад дуусгаж буй. Цалин нэмнэ, мөнгө тараана, өр зээлгүй болгоно гэдэг нь олон хүний хувьд сайхан мэдээ байсан нь дамжиггүй. Гэвч улстөрчдийн гэнэтийн их хайр, өгөөмөр сэтгэл, хаялгыг даах хүч улсын эдийн засагт байхгүй нь эхнээсээ л тодорхой байсан. Олон ч эдийн засагч толгой сэгсэрч суусан.
Үр дүнд нь ам.доллар төгрөгийн эсрэг 100 шахам төгрөгөөр чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, Төвбанкныхны хэлж байсан шиг гадаад валютын ханш тогтвортой байна, инфляц ч нэг их нэмэгдэхгүй гэдэг худлаа болох нь. Сонгуульд зориулсан бэлэн мөнгө тараах шийдвэрүүд үүнд бодитойгоор нөлөөлж байгаа. Түүнээс гадна эдийн засагт таагүйгээр нөлөөлөх өөр хүчин зүйлс ч бүрдээд байна.
Тухайлбал, ирэх жилүүдэд Монгол Улс БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл, бондуудын өр төлбөр төлөх гээд хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулна. Своп хэлцлийн хугацаа ирэх сард дуусна. Эрх баригчид эдийн засаг өсөлттэй, төсөв ашигтай, гадаад валютын нөөцөө арвижуулсан хэмээн өөрсдийгөө хөөргөж байгаа ч 15 тэрбум юань гаргаж өрөө төлөөд, ард нь санаа зовох зүйлгүй, толгой гэдгэр суух хэмжээний чадал чансаа Монголын эдийн засагт суугаагүй.
Тиймээс ч Төвбанк болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд своп хэлцлийг үргэлжлүүлэх талаар эртнээс ярьж, өмнөд хөршид удаа дараа хүсэлт тавиад буй. Гэвч Хятадын талаас өнөөг хүртэл ямар нэг нааштай хариу өгөөгүй л байгаа. Хэрэв Хятадын тал энэ чигээрээ хатуурхаж, хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулна. Хэрэв зайлшгүй төлөхөөр болбол төсвийнхөө талыг өгч, улсаараа дампууралтай нүүр тулалтай биш, сурснаараа бонд босгохоор зүтгэх биз. Гэтэл хар жагсаалтад орсон манай улсад зээлдэгчид улам л хатуу нөхцөл, өндөр хүү тулгах нь тодорхой. Энэ нь эргээд нөхцөл байдлыг улам муутгахыг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэх хэдий ч тэд өөр сайн арга олж чадахгүй нь мэдээж.
Мөн ирэх оноос томоохон бондуудын өрийг төлж эхэлнэ. 2021-2024 онд Засгийн газрын “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондууын зөвхөн үндсэн төлбөрт 2.9 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Мөн Хөгжлийн банкны DBM 500, “Самурай” бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, 30 тэрбум иений үндсэн төлбөр хүлээгдэж буй. Эдгээрээс гадна 7-8 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр дотоодын банк, аж ахуйн нэгжүүдийн өмнө бий.
Мөн цар тахлын улмаас манай улсын экспортын гол бараа бүтээгдэхүүний ханш унасан, нүүрсний экспорт зогсонг байдалд орж, төсвийн орлого тасрах аюул нүүрлээд байгаа. Манай улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт бүрдүүлдэг. Гэтэл энэ онд гол хоёр түүхий эдэд найдлага тавих аргагүй болоод байна.
Цар тахалтай холбоотойгоор зэсийн ханш дэлхийн зах зээлд унасан. 2019 онд 6250 ам.долларт хүрч байсан зэсийн ханш он гарснаас хойш буурсаар энэ оны турш 4500-5000 ам.долларт хэлбэлзэх шинэ төлвийг эдийн засагчид танилцуулж буй. Манай улс энэ оны төсөвт зэсийг тонн тутмыг нь 5991 ам.доллар хэмээн тооцсон нь хэтэрхий өөдрөг төсөөлөл болж хувирав.
Монголын эдийн засагт голлох нөлөөтэй өөр нэг түүхий эд болох нүүрсний хувьд ч байдал сайнгүй байна. Монгол Улс нүүрсний экспортоос 2020 онд 1.4 их наяд төгрөг олно гэж тооцсон. Энэ нь хамгийн багадаа 42 сая тонн нүүрс хамгийн багадаа тонн тутмыг нь 75 ам.доллароор тооцон борлуулж байж олох мөнгө. Гэтэл цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспорт зогсонг байдалд орж, өдөрт 100-гаадхан машин гаргаж буй билээ. Өнгөрсөн жилүүдэд өдөрт 1000 машин гаргаад ч 40 сая тоннд хүргэж байгаагүй юм.
Товчхондоо, дээр дурдсан нөхцөл байдлууд манай улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлнө гэдгийг ойлгоход хэцүү биш. Улс төрийн намууд эдийн засагт учрах хүндрэл, эрсдэлийг бодитойгоор тооцож, үүнийг хэрхэн давах гарц гаргалгаагаар өрсөлдвөл амьдралд ойр бөгөөд сонголтоо хийхэд нэмэртэй байх сан.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|